x

Д.Сарангэрэл: 1.4 сая хүн вакцинжуулахад 10 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай

М.Билэгт гишүүний барьсан эмнэлгийг

төрийн өмчид худалдан авах асуудлыг судалж байна

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн:

-Өнөөдрийн хурлаар нэг асуудал хэлэлцсэн. Томуу, томуу төст өвчний өнөөгийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Эрүүл мэндийн сайдын мэдээллийг сонсож, хоёр асуудал дээр анхаарлаа хандуулах шаардлагатай байна гэж үзлээ.

Нэгт, томуугийн вакцины хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай байна.

Хоёрт, орны тоог нэмэгдүүлэх шаардлага байна. Ялангуяа нийслэлийн хүүхдийн эмнэлгүүдийн орны тоог нэмэгдүүлэх хэрэгтэй байгаа юм байна" гэв.

Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл товч мэдээлэл хийлээ.

Д.Сарангэрэл:

-Өнгөрсөн долоо хоногт Томуу, томуу төст өвчний асуудлыг онцгой комиссоор хэлэлцсэн бол өнөөдөр бүлгийн хурал дээр бас хэлэлцлээ.

Өнөөдрийн байдлаар томуу, томуу төст өвчин амбулаторийн үзлэгийн 8.4 хувийг эзэлж байна. Энэ нь 14 хоногийн өмнөхтэй харьцуулахад буурч байгаа үзүүлэлт. Гэхдээ тайвширч болохгүй. Шинэ жилийн дараа орны ачаалал 74 хувиар нэмэгдэж байсан. Цагаан сарын дараа бас нэмэгдэх хандлагатай байгаа. Сүүлийн хоёр жил шалан дээр хүүхэд аваагүй.

Яаралтай тусламж үзүүлэх шаардлагатай тохиолдолд коридорт ор дэлгэн авч байсан. Ингээд нэмэлт зохицуулалт хийж Цэргийн госпиталд 74 ортой тасаг нээж, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн зарим хорооны хүүхдүүд үзүүлж байгаа. Мөн Сонгинохайрхан дүүргийн насанд хүрэгчдийн эмчилгээг Ачтан эмнэлэг рүү шилжүүлсэн. Энэ мэтчилэн зохион байгуултын ажил хийсэн байгаа.

Цаашид ингэж гал унтраасан байдлаар биш, томуугийн үед хүүхдэд хүрэлцээтэй ортой байя гэсэн саналаа онцгой комисс болон бүлэг дээрээ ярилаа. Ингээд бүлгээс 700-1000 ортой хүүхдийн эмнэлэг барих төсвийг шийдвэрлэх, хүн амаа вакцинаар хангах төсвийг нэмэх шаардлагатай гэсэн шийдвэр гаргалаа.

ДЭМБ-аас хүн амын 40 хувийг вакцинжуулах шаардлагатай гэдэг ч манай улсын хувьд хүн амынхаа 0.3-0.6 хувиа вакцинжуулж байгаа. Бидэнд 1.4 сая хүн тун вакцинжуулахад 10 тэрбум төгрөгийн санхүүжилт хэрэгтэй.

Вакцинжуулалт болон шинэ эмнэлгийн асуудал төсөвтэй холбоотой учраас 2020 онд шийдэгдэнэ гэж харж байгаа. Тиймээс ойрын үед бэлэн эмнэлгийн барилга худалдан авах ажлыг судлах үүргийг ЭМЯ хүлээж байна гэв.

Уг мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Вакцинд шаардлагатай санхүүжилтийг төсөвт тодотгол хийж шийдвэрлэх үү?

Д.Сарангэрэл:

-Төсөвт тодотгол хийх замаар шийднэ гэж ойлгохгүй байгаа. Засгийн газрын нөөц хөрөнгийн хүрээнд шийдвэрлээд явах боломж бий. Энэ шийдвэрийг би гаргахгүй. Бүтцийн хүрээнд ярилцаад шийдвэрлэх боломжтой. Сүүлийн үед ханиад томуугаар олон хүүхэд эндэж байгаа гэх ташаа мэдээлэл гарч байна. Н1N1 вирусээр бага насны хүүхэд хүндэрч амь нас нь эндсэн тохиолдол одоогоор гараагүй. Гурван том хүн лабораторийн шинжилгээгээр томуу, томуу төст өвчний улмаас эндсэн мэдээлэл байна. 

Тодруулбал, Улаанбаатарт нэг хүн, Дундговь, Говь-Алтай аймагт тус бүр нэг хүн томуугийн хүндрэлээр нас барсан. Томуу бол эдгэрдэг өвчин. Олон хүчин зүйлийн улмаас дахих, хүндрэх тохиолдол бий.

-УИХ-ын гишүүн М.Билэгтийн эмнэлгийг улсад авах асуудал юу болов. Ямар зориулалтаар ашиглах вэ?

-ХӨСҮТ-ийн хашаанд баригдаж байгаа эмнэлгийг яах вэ гэж асууж байна. Улсын хэмжээнд ганц ХӨСҮТ-тэй. Хавдартай өвчтөн олон байгаа учраас үйлчилгээг сайжруулахын тулд УИХ-ын гишүүн М.Билэгтийн компанийн барьсан уг эмнэлгийг төрийн өмчид худалдан авах саналыг ХӨСҮТ-ийн хамт олон бидэнд асуудал болгон тавьж байгаа. Энэ хүсэлтийн дагуу бид судалгаа хийсэн. Эрүүл мэндийн дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг энэ асуудал дээр ажиллаж байна.

-Нийслэлийн хэмжээнд олон хувийн эмнэлэг бий. Томуугийн дэгдэлт их байгаа энэ үед хамтарч ажиллах боломж бий юү?

-Бид хувийн эмнэлгүүдтэй хамтарч ажиллаж байгаа. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн том хүний амбулаториор хэвтэн эмчлүүлэх иргэдийг “Ачтан” эмнэлэг рүү шилжүүлж, хүүхэд хүлээж авч байна. Гэхдээ хүүхдийн өвчлөл амархан хүндэрдэг учраас аль болох мэргэжлийн эмч нартай эмнэлгүүдэд хүлээж авах талд анхаарч ажиллана.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хэлгүй бол төргүй 48 мин Ч.Отгочулуу: Монгол Улс мөнгөө капитал болгох уу, хэрэглээ болгох уу гэдэг сонголтын өмнө байна 59 мин Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ 1 цаг 5 мин А.Зверев анх удаа US Open-д түрүүллээ 1 цаг 9 мин Энэ 7 хоногт цаг агаар ямар байх вэ 1 цаг 20 мин 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ Уржигдар 16 цаг 50 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй Уржигдар 16 цаг 41 мин Хуситууд Баб-эль-Мандебийн хоолойг хянаж эхэлжээ Уржигдар 16 цаг 00 мин SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай Уржигдар 16 цаг 00 мин Францад галт тэрэг замаасаа гарсны улмаас олон хүн гэмтэж бэртжээ Уржигдар 15 цаг 11 мин "Будапешт их дуулга"-ын эхний өдөр МУГТ Б.Баасанхүү хүрэл, ОУХМ Ө.Бямбасүрэн мөнгөн медаль хүртлээ Уржигдар 14 цаг 55 мин 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв 2026-09-11 Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ 2026-09-11 Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой 2026-09-11 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ 2026-09-11 Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ 2026-09-11 Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан 2026-09-11 Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ 2026-09-11 Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав 2026-09-11 BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? 2026-09-11
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо...
Top