x

Эдийн засгийн дарамтгүйгээр дулаанаа шийдэх гарцыг хэлэлцлээ

Цахилгаан халаагуур аж ахуй нэгжүүдэд эдийн засгийн дарамт болж байна. Нийслэлийн хэмжээнд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж буй аж ахуй нэгж байгууллагуудын түүхий нүүрсний хэрэглээг хязгаарлаж, цахилгаан халаагуур ашиглах шаардлага гаргасантай холбогдуулан аж ахуй нэгжүүд цахилгааны өндөр төлбөр, зээлийн хүүний дарамтаас гарч чадахгүй байгаа юм.

Иймд Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Т.Батцогт ‘’ААНБ-уудыг цахилгааны хөнгөлөлтөд хамруулах, халаалт, дулааны асуудлаа эдийн засгийн хүндрэл багатай шийдэх гарц, шийдлийг төрөөс нэн яаралтай бий болгох шаардлагатай’’ гэж үзэн 3 талт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Тухайлбал, амьдарч буй байрныхаа нэгдүгээр давхарт 8 нэрийн хүнсний дэлгүүр ажиллуулдаг иргэн, аж ахуй нэгж 220 м.кв талбайг халаахын тулд сардаа 3 сая төгрөгний цахилгааны төлбөр төлж байгаа юм.

Иймээс ААНБ-аас ирсэн санал, гомдлын дагуу Төрийн байгууллага, аж ахуй нэгжүүдийн төлөөллийг оролцуулан энэхүү хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Тус хэлэлцүүлэгт Эрчим хүчний зохицуулах хороо, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК болон Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй 2600 аж ахуй нэгж, байгууллагын төлөөлөл оролцжээ.

Хэлэлцүүлгээр “Агаарын тухай хууль”, “Агаарын чанарыг сайжруулах бүсэд мөрдөх журам” зэрэг холбогдох хууль эрх зүйн орчинд өөрчлөлт оруулах мөн ААНБ-ын саналыг холбогдох дээд шатны байгууллагуудад уламжилж ажиллахаар болсон байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хэлгүй бол төргүй 13 мин Ч.Отгочулуу: Монгол Улс мөнгөө капитал болгох уу, хэрэглээ болгох уу гэдэг сонголтын өмнө байна 24 мин Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ 30 мин А.Зверев анх удаа US Open-д түрүүллээ 34 мин Энэ 7 хоногт цаг агаар ямар байх вэ 45 мин 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ Уржигдар 16 цаг 50 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй Уржигдар 16 цаг 41 мин Хуситууд Баб-эль-Мандебийн хоолойг хянаж эхэлжээ Уржигдар 16 цаг 00 мин SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай Уржигдар 16 цаг 00 мин Францад галт тэрэг замаасаа гарсны улмаас олон хүн гэмтэж бэртжээ Уржигдар 15 цаг 11 мин "Будапешт их дуулга"-ын эхний өдөр МУГТ Б.Баасанхүү хүрэл, ОУХМ Ө.Бямбасүрэн мөнгөн медаль хүртлээ Уржигдар 14 цаг 55 мин 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв 2026-09-11 Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ 2026-09-11 Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой 2026-09-11 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ 2026-09-11 Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ 2026-09-11 Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан 2026-09-11 Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ 2026-09-11 Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав 2026-09-11 BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? 2026-09-11
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо...
Top