x

Эрчимжсэн мал аж ахуйн салбарын оролцогч талуудын дунд зөвлөлдөх уулзалт боллоо

"Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих" үндэсний хөтөлбөрийг танилцуулах, хөтөлбөрийн төлөвлөгөөний төслийг хэлэлцүүлэх зөвлөлдөх уулзалтыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас холбогдох төрийн байгууллага, хувийн хэвшил, мэргэжлийн холбоодыг оролцуулан өчигдөр зохион байгууллаа. Оролцогчид дээр дурдсан хөтөлбөр, энэ онд мал аж ахуйн салбарт хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлууд, тариалангийн бүс нутгийн тухай, эрчимжсэн мал аж ахуйн чиглэлийн мэргэжилтэн бэлтгэх шаардлага, боломжийн талаар танилцуулж, төгсгөлд нь хэлэлцүүлэг өрнүүлсэн.

Сүүлийн жилүүдэд мал аж ахуйн үйлдвэрлэлийг тодорхой түвшинд эрчимжүүлж, бүтээмж, үр ашгийг нь нэмэгдүүлэн, хот, суурин газрын төвлөрсөн хүн амын хүнсний хангамж, аюулгүй байдлыг сайжруулах, малын гаралтай хүнсний бүтээгдэхүүний импортыг үе шаттай бууруулах шаардлага тулгарч байна. Мөн дотоодын үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, ажлын байрыг хадгалах, хувийн хэвшил, мэргэжлийн холбоодын санал санаачилгыг дэмжих хэрэгтэй байгаа юм.

Энэ ч үүднээс Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас "Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих" үндэсний хөтөлбөрийг санаачлан боловсруулж, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаар батлагдсан. 2019-2023 он хүртэл хоёр үе шаттайгаар хэрэгжих хөтөлбөрийн хүрээнд эрчимжсэн мал аж ахуйн үйл ажиллагааг бүсчлэн төрөлжүүлж, кластер хэлбэрээр хөгжүүлэх, эрчимжсэн мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийг урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл, татварын бодлогоор дэмжих, уг салбарт техник технологийн дэвшлийг нутагшуулах зэрэг олон чухал зорилтыг өмнөө тавин ажиллаж байгаагаа ХХААХҮЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн Г.Сувдаа танилцууллаа.

Эрчимжсэн мал аж ахуй дотор сүүний болон хосолмол ашиг шимт үхэр, мах, нарийн ноосны чиглэлийн хонь, өндөг болон махны чиглэлийн шувуу, гахай, зөгий болон бусад аж ахуйг хамруулан үздэг. Эдгээр аж ахуйн хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөрийг дөрвөн жилийн хугацаанд хэрэгжүүлснээр малын гаралтай зарим нэр төрлийн бүтээгдэхүүний импортыг хамгийн багадаа 15 хувиар буурч, гойд ашиг шимт мал, амьтны тоо толгой өсөж, хүн амын сүү, мах, өндөг, зөгийн балны дотоодын үйлдвэрлэл, хангамж, хүртээмж нэмэгдэнэ гэж үзэж байгаа юм. Мөн эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих урамшууллыг тогтолцоог бий болж, техникийн шинэчлэл тодорхой түвшинд хүрнэ гэсэн хүлээлттэй байгааг нэмж мэдээлэв.

Эрчимжсэн мал аж ахуйг тогтмол, тасралтгүй, удаан хугацаанд эрхлэхэд тулгамддаг нэг бэрхшээлтэй асуудал бол тэжээл, тэжээл тариалах газрын асуудал юм. Тариалангийн тухай хуульд тариалангийн зориулалтаар эзэмшүүлсэн, ашиглуулсан газарт нэг ба олон наст тэжээлийн таримлын үйлдвэрлэл эрхлэх тухай зааж өгсөн байдаг. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 131 дүгээр тогтоолоор тариалангийн бүс нутгийг тогтоож, мөн 182 дугаар тогтоолд тариалангийн бүсийн газрын үнэ, газрын төлбөрийн асуудлыг тусгажээ. Засгийн газраас тогтоосон 7 аймгийн 60 сум, 113 багийн тариалангийн бүс нутагт зөвхөн эрчимжсэн мал аж ахуй эрхлэх бөгөөд тариалан эрхлэгч аж ахуйн нэгжүүд талбайн тодорхой хэсэгтээ тэжээл тариалж, малчдаа дэмжих зохицуулалт бий болгосон гэдгийг ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн М.Ариунболд хэлж байна.

2019 оны нэгдүгээр сарын байдлаар улсын хэмжээнд 1870 аж ахуйн нэгжид 74.8 мянган толгой сүүний чиглэлийн үхэр, 317 аж ахуйн нэгжид 23.6 мянган толгой махны чиглэлийн үхэр, 60 аж ахуйн нэгжид 31.3 мянган толгой хонь, 6 аж ахуйн нэгжид 954 ямаа, 1164 аж ахуйн нэгжид 1,2 сая толгой тахиа, 841 өрх, аж ахуйн нэгжид 29,2 мянган толгой гахай, 388 өрх, аж ахуйн нэгжид 7562 бүл зөгий байна. Эдгээр аж ахуйг дэмжин хөгжүүлэх үүднээс "Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих" үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг боловсруулснаа ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Я.Алтангэрэл танилцууллаа.

Төлөвлөгөөний төсөлд 7 зорилт бүхий 54 ажил хийх талаар тусгасан байв. Тухайлбал, эрчимжсэн мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн үйл ажиллагааг чиглэл, цар хүрээ, зорилтот зах зээл, бүтээгдэхүүний нийлүүлэлтийн түвшинтэй нь уялдуулан төрөлжүүлэн ангилан, бүсчлэл тогтоож, үхэр, гахай, зөгийн аж ахуйд кластерийн систем нэвтрүүлэхийг зорьж байна.

Эрчимжсэн хөдөө аж ахуй гэдэг нь арилжааны чиглэлийн үйлдвэржсэн хөдөө аж ахуйг хэлнэ. Үйл ажиллагаа нь ерөнхийдөө эцсийн бүтээгдэхүүн эсвэл түүхий эд, дайвар бүтээгдэхүүнээс хамгийн их орлого олох зорилготой байдаг. ХАА-н нэг хэсэг нь хязгаарлагдмал нөөц бололцоо бүхий жижиг хэмжээний газар ашиглан зөвхөн өрхийнхөө хүнсний хэрэгцээг хангадаг бол өрхийн фермер гэж тодорхойлж болохыг Хөдөө аж ахуйн их сургуулийн доктор Д.Гүрбазар хэллээ.

2017-2018 оны хичээлийн жилд биотехнологи, үржүүлэг, бэлчээр, тэжээл, мал аж ахуйн технологи, бүтээгдэхүүн судлал, хяналт үнэлгээний чиглэлээр нийт 113 оюутан төгссөн нь өмнөх жилүүдтэй харьцуулахад 50 орчим хувиар буурсан үзүүлэлт болж байна. Эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх тухай ярьж байгаа энэ цаг үед салбарын боловсон хүчин харьцангуй дутмаг байгаа учраас мэргэжилтэн бэлтгэх тал дээр онцгой анхаарах, мэргэшүүлэх сургалтыг тогтмол зохион байгуулах хэрэгцээ бий. Шинээр удам зүйн үнэлгээний шинжээч, малын гаралтай бүтээгдэхүүний чанарын шинжээч, лабораторийн мэргэжилтэн бэлтгэх, цаашлаад эрчимжсэн мал аж ахуйн технологич, мал үржүүлгийн техникч, эрчимжсэн аж ахуйн ажилтан, мэргэшсэн малчин, саальчин зэрэг мэргэжлийн боловсрол эзэмшүүлэх нь зүйтэй гэв.

Стандартчилал, хэмжил зүйн газар, ХХААХҮЯ-тай хамтран “Сүүний үхрийн эрчимжсэн аж ахуйд тавигдах ерөнхий шаардлага” MNS6723:2018 үндэсний стандартыг Стандартчиллын Үндэсний зөвлөлийн 2018 оны 16 дугаар тогтоолоор батлуулсан талаар Нийслэлийн ХХААГ-ын ахлах мэргэжилтэн Д.Мөнхтуяа уулзалтын үеэр мэдээллээ. Тус газраас, Малын генетик нөөцийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд Нийслэлийн 6 дүүрэгт Хөдөө аж ахуйн тасгийг шинээр байгуулах ажилтай холбогдуулан мал бүхий 6 дүүргээс орон тоо, бүтцийн саналыг авч нэгтгэн, шаардлагатай зардлын тооцоо, захирамжийн төслийг боловсруулан холбогдох албан тушаалтнуудаас санал авч, шийдвэр гаргуулжээ.

Мөн малын үүлдэр, угсааг сайжруулах чиглэлээр "Үржлийн шилмэл сүрэг" хоршоо, "Нутаг академи”-тай хамтран ажиллах гэрээг байгуулж, захиалгын дагуу зохиомол хээлтүүлэг хийх ажлыг зохион байгуулж байна. Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороонд зохиомол хээлтүүлгийн цэг байгуулах газрын асуудлыг шийдвэрлүүлж ажилласан. Сүүний дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, улирлын хамаарлыг бууруулах чиглэлээр “Сүү” ХХК, фермер эрхлэгч, мал үржлийн нэгжүүдийн хамтран ажиллах гурвалсан гэрээ байгуулан ажиллаж байгаа юм.

Ийнхүү салбарын мэргэжилтнүүд танилцуулга, мэдээлэл хийсний дараа "Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих" үндэсний хөтөлбөрт дэвшүүлсэн зорилт, үйл ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлэх гарц, шийдэл, арга замыг нарийвчлан тогтоох, тодорхойлох, гарсан саналыг үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгах зорилготой хэлэлцүүлэг өрнөлөө. Хэлэлцүүлэг сүү, мах, гахай, шувуу, зөгий аж ахуйг хөгжүүлэх, түүхий эд, бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх, боловсруулах хүнсний сүлжээний үе шатанд юуг анхаарах талаар Зөвлөлдөх уулзалтад оролцогч мэргэжлийн холбоод, фермерийн төлөөллийн саналыг сонссон юм.

Оролцогчид жижиг, дунд, том фермер, аж ахуйн нэгжийг оновчтой тодорхойлох, үүний дагуу стандарт тогтоох, урамшуулал, дэмжлэгийг уяж өгөх, гадаадаас өндөр ашиг шимт мал оруулж ирэх асуудалд уян хатан хандах, малын ашиг шим, үүлдэр угсааг сайжруулах зориулалт бүхий үржүүлгийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжин урамшуулах, өвс, тэжээлийн газар, талбайг шийдэж өгөх, жижиг оврын тоног төхөөрөмжийг хөнгөлөлттэй нөхцөлөөр нийлүүлэх, мэргэжлийн холбоодын үйл ажиллагааг дэмжих зэрэг саналыг илэрхийлж байв.

Эх сурвалж: ХХААХҮЯ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хэлгүй бол төргүй 14 мин Ч.Отгочулуу: Монгол Улс мөнгөө капитал болгох уу, хэрэглээ болгох уу гэдэг сонголтын өмнө байна 25 мин Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ 31 мин А.Зверев анх удаа US Open-д түрүүллээ 35 мин Энэ 7 хоногт цаг агаар ямар байх вэ 46 мин 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ Уржигдар 16 цаг 50 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй Уржигдар 16 цаг 41 мин Хуситууд Баб-эль-Мандебийн хоолойг хянаж эхэлжээ Уржигдар 16 цаг 00 мин SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай Уржигдар 16 цаг 00 мин Францад галт тэрэг замаасаа гарсны улмаас олон хүн гэмтэж бэртжээ Уржигдар 15 цаг 11 мин "Будапешт их дуулга"-ын эхний өдөр МУГТ Б.Баасанхүү хүрэл, ОУХМ Ө.Бямбасүрэн мөнгөн медаль хүртлээ Уржигдар 14 цаг 55 мин 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв 2026-09-11 Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ 2026-09-11 Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой 2026-09-11 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ 2026-09-11 Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ 2026-09-11 Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан 2026-09-11 Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ 2026-09-11 Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав 2026-09-11 BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? 2026-09-11
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо...
Top