x

Газраа чөлөөлсөн 47 өрх шинэ байрны түлхүүрээ гардан авлаа

Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн хүрээнд Баянзүрх дүүргийн 8, 16 дугаар хорооны нутаг дэвсгэр, БХИС орчмын А хэсэгчилсэн талбайд “Баганат өргөө” компаний барьсан 70 айлын орон сууцыг ашиглалтад оруулж, газраа чөлөөлсөн иргэд өнөөдөр шинэ байрныхаа түлхүүрийг гардан авлаа.

Нээлтийн үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газрын орлогч дарга Б.Азжаргал, газраа чөлөөлөөд шинэ орон сууцны түлхүүр гардан авч буй айл, өрх, иргэд болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийг 25 байршил, 76 хэсэгчилсэн талбайд хэрэгжүүлэхээр баталсан бөгөөд  энэ нь гэр хорооллын нутаг дэвсгэрийн 14 хувь, хүн амын 9 хувийг эзэлж байгаа аж.

Нийслэлийн Засаг даргын  орлогч П.Баярхүү: Өнөөдөр Баянзүрх дүүргийн 8-р хороо, “Баганат өргөө” компаний хэсэгчилсэн дахин төлөвлөлтийн талбар дээр баригдсан 70 айлын орон сууц ашиглалтад орж байна. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлууд урагштай явж эхэлсэн. Үүний шалтгаан нь Монгол улсын Засгийн газраас ипотекийн зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлсэн, үүний зэрэгцээ төсөл хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалтыг хоёрдогч болон гуравдагч эх үүсвэрээс шийдвэрлэх зорилт тавьж, Монгол Улсын Хөгжлийн банкнаас хөрөнгө оруулалтыг дэмжих хөнгөлөлттэй зээлд хамрагдах нөхцөлийг бүрдүүлсэн. Ингэснээр барилгын компаниуд эх үүсвэртэй болж эхэлж байна. 2018 онд 4000 гаруй айлын янданг буулгасан бол энэ онд 8000 гаруй айлыг орон сууцтай болгох зорилт тавин ажиллаж байна. Улаанбаатар хотын дахин төлөвлөлтийн ажил сайн явагдсанаар нийт 89980 айл орон сууцтай болох юм. Сар шинийн баярын босгон дээр шинэхэн өргөөндөө орж буй та бүхэнд аз жаргал хүсэн ерөөе.

Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газрын орлогч дарга Б.Азжаргал: Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл нь газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч болон хувийн хэвшил, нийслэл гурван талаас зөвшилцөн, гэрээ байгуулж, нэг зорилгын дор нэгдэж чадсанаар хэрэгжих нөхцөл бүрддэг томоохон төсөл. Энэхүү төсөлд нийгмийн хариуцлагын үүднээс төсөл хэрэгжүүлэх эрх авсан компаний нэг болох “Баганат өргөө” ХХК өнөөдөр 70 айлын орон сууцыг ашиглалтад оруулж, хүлээлгэн өгч байна. Тус компаний хувьд нийт 180 нэгж талбарын газрыг чөлөөлөн 2015 онд 288 айлын орон сууц, 2018 онд 4 блок 358 айлын орон сууцны барилга угсралтыг гүйцэтгэсэн. Энэ онд шинээр 5 блок 654 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг эхлүүлэх юм.

“Баганат өргөө” ХХК захирал  О.БатсайханМанай компаний хувьд 2013 оноос гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд инженерийн шугам сүлжээг газар доорх барилга байгууламжаар бүрэн шийдвэрлэсэн. Энэ бол Улаанбаатар хотод байгаа хамгийн том тунелын систем гэж хэлж болно. Бид уг төслийн хүрээнд өнөөдрийг хүртэлх хугацаанд 358 айлын оройн сууцыг ашиглалтад оруулсан. 2019 онд 500 айлын орон сууцыг ашиглалтад өгөх зорилт тавин ажиллаж байна. НЗДТГ-аас Монгол улсын Хөгжлийн банк дэмжлэг үзүүлэх тал дээр хамтран ажиллаж байгаа гэсэн сайхан мэдээ байна. Бидний зүгээс энэ төсөлд хамрагдвал байрныхаа борлуулах үнийг бууруулах боломжтойг хэлмээр байна.

Нийслэл хотын зүгээс бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэж буй төсөл хэрэгжүүлэгчдийг дэмжиж ажиллах талаар анхааран инженерийн шугам сүлжээний ажилд зарцуулах 20,0 тэрбум төгрөгийг энэ оны нийслэлийн төсвөөс баталсан аж.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хэлгүй бол төргүй 13 мин Ч.Отгочулуу: Монгол Улс мөнгөө капитал болгох уу, хэрэглээ болгох уу гэдэг сонголтын өмнө байна 24 мин Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ 30 мин А.Зверев анх удаа US Open-д түрүүллээ 34 мин Энэ 7 хоногт цаг агаар ямар байх вэ 45 мин 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ Уржигдар 16 цаг 50 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй Уржигдар 16 цаг 41 мин Хуситууд Баб-эль-Мандебийн хоолойг хянаж эхэлжээ Уржигдар 16 цаг 00 мин SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай Уржигдар 16 цаг 00 мин Францад галт тэрэг замаасаа гарсны улмаас олон хүн гэмтэж бэртжээ Уржигдар 15 цаг 11 мин "Будапешт их дуулга"-ын эхний өдөр МУГТ Б.Баасанхүү хүрэл, ОУХМ Ө.Бямбасүрэн мөнгөн медаль хүртлээ Уржигдар 14 цаг 55 мин 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв 2026-09-11 Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ 2026-09-11 Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой 2026-09-11 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ 2026-09-11 Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ 2026-09-11 Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан 2026-09-11 Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ 2026-09-11 Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав 2026-09-11 BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? 2026-09-11
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо...
Top