x

Д.Оюунбат: 21 албан тушаалтанд мөнгөн урамшуулал олгосон нь холбогдох журмын дагуу явагдсан ажил

Гэрэл зургийн эх сурвалж: time.mn

Энэ оны эхээр Нийслэлийн Засаг дарга асан С.Амарсайханы захирамжаар нэр бүхий 21 албан тушаалтныг тус бүр нэг сая төгрөгөөр шагнах шийдвэрийг гаргасан талаарх баримт дэлгэгдээд байна.

Ингэхдээ тэрхүү 21 сая төгрөгийг Улсын Онцгой комиссын данснаас гаргахыг даалгасан байна. Өөрөөр хэлбэл, нэр бүхий 21 дарга иргэдээс цугласан хандивын мөнгөөр өөрсдийгөө сайн ажилласан гэж шагнажээ. Тодруулбал, тэд өөрсдийгөө өнгөрсөн тавдугаар сард Чингэлтэй дүүрэгт бүтэн өдрийн хөл хориог амжилттай зохион байгуулсан, илүү цагаар ажилласан гэж тус бүр нэг сая төгрөгөөр шагнаж, урамшуулжээ.

Тэдний дунд Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга Ж.Чүлтэмсүрэн, дэд дарга Э.Эрдэнэбаатар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Л.Эрдэнэчулуун, дэд дарга С.Даваасүрэн, Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, орлогч дарга Л.Зэндмаа нараас гадна одоогийн хотын даргын ажлыг орлож байгаа Ж.Батбаясгалан, газар хэлтсийн дарга нар болох А.Даваажаргал, Т.Гантөмөр, Ц.Уртнасан, Э.Ганхүү, Ү.Ганболд, Ж.Болдбаатар нар багтжээ. Түүнчлэн Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл, Нийслэлийн мэдээлэл технологийн газрын дарга О.Чинзориг, "Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК-ийн дарга Д.Баярсайхан, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга Д.Ядамдорж нарын 21 албан тушаалтан байгаа нь баримтаар ил болоод байна.

Энэ талаар хотын ерөнхий менежер Т.Гантөмөр “Миний дансанд мөнгө орсныг мэдээгүй. Хэрэв хандивын мөнгөнөөс урамшуулал өгсөн бол буцаагаад өгнө” гэж тайлбарлажээ.

Нийслэлийн онцгой комиссын нарийн бичгийн дарга, дэд хурандаа Д.Оюунбатаас үүсээд буй нөхцөл байдлын талаар тодрууллаа.

-Иргэдийн хандиваар цугласан мөнгөнөөс 21 сая төгрөгийг нь нэр бүхий өндөр албан тушаалтнуудад урамшуулал байдлаар олгосон нь иргэдийн бухимдлыг төрүүлээд байна. Ямар журам зохицуулалтаар хандивын мөнгийг дарга нарт олгосон юм бэ?

-Хандив хүмүүнлэгийн тусламжийг зарцуулах чиглэлээр Монгол Улсын Шадар сайдын 2020 оны гуравдугаар сарын 13-ны өдөр баталсан журам байгаа. Энэ журмын хүрээнд зохицуулагдсан асуудал.

Энэ журмын хүрээнд Эрүүл мэндийн болон холбогдох байгууллагуудад нэн шаардлагатай тоног төхөөрөмж, тэнд ажиллаж байгаа бүрэлдэхүүний хамгаалах хэрэгсэл, өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа хүмүүсийн илүү цагийн зардалд зарцуулж болно гэсэн зохицуулалттай байгаа. Энэ хүрээнд зохицуулагдсан асуудал шүү дээ.

Өнөөдөр яригдаад байгаа 21 сая төгрөгийг 21 даргад өгсөн асуудалд тайлбар өгье. Онцгой комисс сүүлийн жил орчмын хугацаанд өндөржүүлсэн байдлын зэрэгт ажилласан.

УИХ-ын гишүүн С.Амарсайхан нийслэлийн Засаг дарга байхдаа албан хаагчдаа урамшуулах чиглэл гаргаж 43 байгууллагын 2,090 алба хаагчийг 855 орчим сая төгрөгөөр урамшуулсан.

Үүний дараа Онцгой комиссын гишүүдэд, удирдлагуудад шагнал урамшуулал олгогдоогүй. Удирдлагууд ч гэсэн адилхан хүн шүү дээ. Бүтэн жил гаруйн хугацаанд өндөржүүлсэн бэлэн байдалд бүх зохион байгуулалтыг хийгээд завгүй яваа хүмүүс. Эдгээр хүмүүсийг урамшуулах шаардлага байна гэж үзээд нийслэлийн Онцгой комиссын ажлын албанаас санал танилцуулаад гарсан шийдвэр байгаа юм. Хууль бус зүйл огт байхгүй. Эд нар чинь дарга удирдлагууд гэдэг утгаараа юмнаас хоцордог улсууд. Өдөр шөнөгүй ажилладаг хүмүүс.

-Хандивын мөнгөнөөс өндөр албан тушаалтнуудыг урамшуулсан тухай мэдээллээ нээлттэй, шилэн дансанд байршуулсан байсан уу?

-Шилэн дансанд орчихсон нээлттэй зүйлийг гэнэт ухаад гаргаж ирсэн юм шиг шуугиан гаргаж байгаад харамсаж байна. Бид аливаа улстөржсөн асуудалд оролцдоггүй гэсэн юм.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв 20 цаг 13 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ 21 цаг 30 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой 21 цаг 40 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ 23 цаг 36 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ Өчигдөр 12 цаг 40 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан Өчигдөр 12 цаг 34 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Өчигдөр 12 цаг 28 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав Өчигдөр 12 цаг 20 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Өчигдөр 12 цаг 10 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ Өчигдөр 11 цаг 51 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв Өчигдөр 11 цаг 39 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Өчигдөр 11 цаг 36 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ Өчигдөр 11 цаг 31 мин Орон сууцны үнэ өсжээ Өчигдөр 11 цаг 27 мин Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт III байрт шалгарлаа Өчигдөр 11 цаг 23 мин Хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх танилцуулгаа ТБХ-нд хүргүүлэхээр тогтлоо Өчигдөр 11 цаг 01 мин Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь Өчигдөр 10 цаг 54 мин Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна Өчигдөр 10 цаг 47 мин Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг Гаалийн албан татвараас чөлөөлнө Өчигдөр 10 цаг 42 мин “Эль-Ниньо”-гийн нөлөөгөөр какаоны үнэ тасралтгүй өсжээ Өчигдөр 10 цаг 36 мин
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top