x

Сэлбэ дэд төвд баригдсан 240 хүүхдийн ортой цэцэрлэг ашиглалтад орлоо

Улаанбаатар хотын “Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн хүрээнд нийслэл хотод зургаан дэд төвийг бий болгох суурь инженерийн дэд бүтэц, нийгмийн барилга байгууламжуудын ажлыг хийж гүйцэтгэж байгаа билээ.

Тус төслийн хүрээнд долоон цэцэрлэг баригдах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд өнөөдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороонд байрлах 240 хүүхдийн ортой 280 дугаар цэцэрлэгийг хүлээн авлаа.

Нийслэлийн Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Улс, нийслэл, олон улсын байгууллагуудтай хамтарч 2020 онд 100 орчим сургууль, цэцэрлэгийг шинээр ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа. Хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө 27 сургууль, цэцэрлэгийг ашиглалтад оруулсан. Азийн хөгжлийн банк НЗДТГ-тай хамтран хэрэгжүүлж буй зургаан дэд төвийн ажлын хүрээнд энэхүү цэцэрлэгийг хүлээн авч байна. Энэ онд Баянхошуу, Сэлбэ төвийг иргэддээ хүлээлгэн өгөхөөр ажиллаж байгаа. Иргэд эдгээр төвүүдээс төрийн үйлчилгээг авахаас гадна ажлын байрыг нэмэгдүүлэх, гарааны бизнесийг хөгжүүлэх инновацын төвийг байгуулсан. Цаашид Дэнжийн-1000, Дамбадаржаа, Шархад, Толгойт дэд төвүүдийн ажил үе шаттайгаар хийгдэнэ” хэмээлээ.

Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга “Өнгөрсөн дөрвөн жилд боловсролын салбарт томоохон хөрөнгө оруулалтын ажлууд хийгдсэн. Сургууль, цэцэрлэг, насан туршийн боловсролын төвийг байгуулах гэх мэт 105 төсөл арга хэмжээг хэрэгжүүлээд явж байна. Улаанбаатар хотын “Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн хүрээнд долоон цэцэрлэг барьж ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд 280 дугаар цэцэрлэг бол хоёр дахь нь юм” гэлээ.

280 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Л.Батчимэг “240 хүүхдийн ортой, 10 бүлэгтэй энэхүү цэцэрлэг маань 40 багш, ажилтнуудтай үйл ажиллагаагаа явуулна. Дэд бүтцийн асуудлыг бүрэн шийдвэрлэсэн бөгөөд Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны хүүхдүүд 100 хувь цэцэрлэгт хамрагдах боломж бүрдэж байгаад баяртай байна. Цэцэрлэгийн үйл ажиллагааг ирэх сарын 1-нээс эхлүүлэхээр төлөвлөн ажиллаж байна” гэв.

Дашрамд дурьдахад, Азийн хөгжлийн банкнаас гал тогооны хоол үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, угаалга, хатаалгын өрөөний тоног төхөөрөмж, бүх ангийн хүүхдийн хувцасны шүүгээ, хүүхдийн ор, цагаан хэрэглэл болон багш, хүүхдийн ширээ сандалаар ханган иж бүрэн тохижуулан хүлээлгэн өгч байгаа юм. Сэлбэ дэд төвд цэцэрлэгийн насны нийт 3432 хүүхэд байгаагаас 1674 нь сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж байгаа юм.

280 дугаар цэцэрлэг ирэх аравдугаар сард үйл ажиллагаагаа эхлүүлснээр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны хүүхдүүд 100 хувь цэцэрлэгт хамрагдах боломж бүрдлээ.


iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв 19 цаг 44 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ 21 цаг 1 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой 21 цаг 11 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ 23 цаг 7 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ Өчигдөр 12 цаг 40 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан Өчигдөр 12 цаг 34 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Өчигдөр 12 цаг 28 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав Өчигдөр 12 цаг 20 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Өчигдөр 12 цаг 10 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ Өчигдөр 11 цаг 51 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв Өчигдөр 11 цаг 39 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Өчигдөр 11 цаг 36 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ Өчигдөр 11 цаг 31 мин Орон сууцны үнэ өсжээ Өчигдөр 11 цаг 27 мин Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт III байрт шалгарлаа Өчигдөр 11 цаг 23 мин Хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх танилцуулгаа ТБХ-нд хүргүүлэхээр тогтлоо Өчигдөр 11 цаг 01 мин Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь Өчигдөр 10 цаг 54 мин Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна Өчигдөр 10 цаг 47 мин Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг Гаалийн албан татвараас чөлөөлнө Өчигдөр 10 цаг 42 мин “Эль-Ниньо”-гийн нөлөөгөөр какаоны үнэ тасралтгүй өсжээ Өчигдөр 10 цаг 36 мин
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top