x

У.Хүрэлсүх: Дарханы замын ажлыг хурдан дуусгах гээд чанаргүй юм хийж болохгүй

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Дархан-Уул аймагт ажиллах үедээ Улаанбаатар-Дархан чиглэлийн замын ажлын явцтай өнөөдөр танилцав.

Тэрээр 80 жилийн настай, 200 гаруй км замыг шинэчлэхээр ажлаа эхэлсэн ч Ковид-19 цар тахлаас болж ажил удааширсан. Гэхдээ замаа хурдан дуусгах гэж чанаргүй юм хийж болохгүй гэдгийг хатуу анхааруулав.

“Улаанбаатар-Дархан чиглэлийн замын хөдөлгөөнийг 2020 оны 11 дүгээр сарын 1-нд нээнэ. Хөдөлгөөн нээнэ гэдэг нь бүрэн дуусгана гэсэн үг биш. 2022 онд ашиглалтад хүлээж авна” гэж Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар хэлэв. Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замаар нэвтрэн өнгөрөх тээврийн хэрэгслийн хөдөлгөөний хоногийн дундаж эрчим 5,802 тээврийн хэрэгсэл, оргил ачааллын үе буюу баяр наадмын өдрүүдэд хоногт дунджаар 12,000 гаруй тээврийн хэрэгсэл зорчдог байна.

Өсөн нэмэгдэж буй хөдөлгөөний эрчим болон замын ашиглалтын байдлаас шалтгаалж хөдөлгөөний нэвтрүүлэх чадвар маш муудсан. Тиймээс нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх болон хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахын тулд тус замыг дөрвөн эгнээтэй болгон өргөтгөх зайлшгүй шаардлага гарсан юм. Энэ чиглэлийн авто зам нь огцом эргэлт, тойруу, өгсүүр, уруу болон үзэгдэх орчин хангалтгүй хэсгүүд ихтэй, осол аваар ихээр гардаг есөн хар цэг бүртгэгдсэн байдаг.

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 284 дүгээр тогтоолоор Азийн авто замын сүлжээний АН-3 чиглэлийн авто замын хэсэг болох Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг дөрвөн эгнээ бүхий хатуу хучилттай авто зам болгон өргөтгөн, шинэчлэх шийдвэр гаргасан. Энэ төслийн ажил нь өнгөрөгч оны 4 дүгээр сард эхэлж, 2020 онд дуусгах төлөвлөгөөтэй байсан.

Харин Ковид 19 цар тахал, цаг агаарын тогтворгүй байдал зэргээс үүдэн төслийн бүтээн байгуулалтын явц удааширчээ.

Төслийн зам барилгын ажлыг дараах багц хэсгээр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.

1. Баруун аймаг салах тойргийн уулзвараас Хар модот давааны ар хүртэлх 37.26 км автозам

2. Хар модот давааны араас Урьхан хүртэлх 45.5 км автозам

3. Урьханаас Сүмбэрийн уулзвар хүртэлх 45.74 км автозам

4. Сүмбэрийн уулзвараас Цайдамын хөндий хүртэлх 45.08 км автозам

5. Цайдам хөндийгөөс Дарханы тойрог уулзвар хүртэлх 30.53 км автозам

Зам барилгын ажилд техник, технологийн хяналт тавих зөвлөх, зам барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үйл ажиллааг АХБ-ны худалдан авах ажиллагааны журмын дагуу ОУ-ын өрсөлдөөн тендерээр зохион байгуулжээ. Зөвлөх компаниар “Ай Си Ти Сайн” консалтинг компани, гүйцэтгэгчээр гадаадын компаниуд, туслан гүйцэтгэгчээр Монгол компаниудыг сонгон шалгаруулж, улмаар гэрээгээ байгуулан ажлаа эхлүүлсэн.

2019 оны тухайд нийт ажлын 70 орчим хувийг гүйцэтгэхээр төлөвлөсөн боловч 24.86 хувийн ажлыг хийж гүйцэтгэжээ. Зам барилгын ажлын график, төлөвлөгөөний хоцрогдолд цаг агаарын хүндрэльтэй нөхцөл, нүүлгэн шилжүүлэлт, карьерийн зөвшөөрөл зэрэг хүчин зүйл нөлөөлсөн гэдгээр тайлбар өгөв.

2020 оны ажлын хэрэгжилт:

2020 оны зам барилгын бэлтгэл ажлыг 02 дугаар сарын нэгний өдрөөс эхлүүлж, үндсэн ажлыг 03 дугаар сарын 20-нд эхлүүлэхээр төлөвлөсөн боловч Ковид-19 цар тахлын улмаас гадаад ажиллах хүч Монгол Улсад орж ирж чадаагүйгээс барилгын ажил төлөвлөсөн хугацаандаа эхэлж чадаагүй байна. Үүнээс үүдэн АХБ-аас гурван багц хэсгийн гэрээг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгажээ. Зам барилгын хэрэгжилтийн ажлын явцыг тус бүрээр авч үзвэл:

Багц нэг. Баруун аймаг салах тойргийн уулзвараас Хар модот давааны ар хүртэлх 37,26 км автозамын ажлын гүйцэтгэл 2020 оны 09 сарын 10-ны байдлаар 69,01 хувьтай. 

Багц гурав. Урьханаас Сүмбэрийн уулзвар хүртэлх 47,74 км автокамын ажлын гүйцэтгэл 53,3 хувьтай.

Багц тав. Цайдамын хөндийгөөс Дарханы тойргийн уулзвар хүртэлх 30,53 км авто замын ажлын гүйцэтгэл 51,5 хувьтай бөгөөд дээрх багцуудын ажлыг ирэх 10 дугаар сардаа багтааж дуусгана гэв.

Харин багц хоёр-Хар модот давааны араас Урьхан хүртэлх 45,5 км автозам, багц дөрөв- Сүмбэрийн уулзвараас Цайдамын хөндий хүртэлх 45,08 км авто замын ажлыг авсан компаниуд цар тахлын улмаас ажиллах хүчнээ авч чадаагүй. Тиймээс гэрээгээ цуцлах саналыг Азийн хөгжлийн банкинд тавьжээ.

Ирэх 11 дүгээр сард сонгон шалгаруулалт явуулж аж ахуйн нэгжүүдийг тодруулах юм байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв 19 цаг 44 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ 21 цаг 1 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой 21 цаг 11 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ 23 цаг 7 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ Өчигдөр 12 цаг 40 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан Өчигдөр 12 цаг 34 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Өчигдөр 12 цаг 28 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав Өчигдөр 12 цаг 20 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Өчигдөр 12 цаг 10 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ Өчигдөр 11 цаг 51 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв Өчигдөр 11 цаг 39 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Өчигдөр 11 цаг 36 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ Өчигдөр 11 цаг 31 мин Орон сууцны үнэ өсжээ Өчигдөр 11 цаг 27 мин Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт III байрт шалгарлаа Өчигдөр 11 цаг 23 мин Хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх танилцуулгаа ТБХ-нд хүргүүлэхээр тогтлоо Өчигдөр 11 цаг 01 мин Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь Өчигдөр 10 цаг 54 мин Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна Өчигдөр 10 цаг 47 мин Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг Гаалийн албан татвараас чөлөөлнө Өчигдөр 10 цаг 42 мин “Эль-Ниньо”-гийн нөлөөгөөр какаоны үнэ тасралтгүй өсжээ Өчигдөр 10 цаг 36 мин
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top