x

Д.Сарангэрэл: АХБ-ны 38 сая ам.долларын зээлээр Хэнтий аймагт зургаан том бүтээн байгуулалт хийнэ

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл Хэнтий аймагт баригдаж байгаа Түүхэн аялал жуулчлалын 6 цогцолборын талаар мэдээлэл хийлээ. 

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл: "ДЭМБ болон бусад олон улсын байгууллагуудын судалгаагаар 2021 оны хавраас коронавирустэй холбоотой асуудлууд тодорхой хэмжээнд шийдэгдэхээр байна. Тийм учраас бид аялал жуулчлалын салбарт бэлтгэл ажлаа хангах талаар онцгойлон анхаарч байна. Олон Улсын IT-гийн тэргүүлэх байгууллагын судалгаагаар дэлхийн аялал жуулчлал сэргэх төлөвтэй байгааг онцолсон. Жуулчдын хайлт, хандлагууд ихээр нэмэгдэж байна. Манай улсыг сонирхож байгаа хайлт ч нэмэгдсэн. Дээр нь манай улс хүн амын дунд халдвар алдаагүй байгаа томоохон давуу тал байгаа юм.

Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын өгч байгаа мэдээллээр жуулчдын сэтгэл зүйн хандлагад судалгаа хийхэд аль болох халдварын голомт  гараагүй орнуудад түлхүү аялах хандлага ажиглагдаж байгаа юм билээ. Монгол Улс өнөөдрийн нөхцөл байдлаа хадгалж чадвал 2021 оноос аялал жуулчлал хөгжих боломжтой гэж үзэж байна. 

Монгол Улсын Засгийн газар анх удаа Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт аялал жуулчлалын салбараа эдийн засгийн тэргүүлэх чиглэл болгохоор зарласан. Энэ бол маш чухал. Монголын төр аялал жуулчлалын салбараа бодлогоор дэмжих зорилго төлөвлөгөөтэй байна. Ийм учраас аялал жуулчлалын нийгэмлэг, холбоодтой хамтарч ажиллах, дэмжих зорилго тавьсан.

Энэ хүрээнд аялал жуулчлал, зочлох үйлчилгээндээ 16 мянган хүний нөөцөө 10 төрлийн мэргэжлээр бэлтгэе гэсэн зорилт тавьсан. Саалиа бэлдхээр саваа бэлд гэж үг байдаг. Тухайлбал, бариста, бартендер, тогооч, угтах зэрэг олон чиглэлээр үйлчилгээний хүмүүсээ бэлтгэсэн байя гэсэн. Зөвхөн онолын бус практик сургалтад хамруулах юм.  Жишээ нь, кофег хэрхэн яаж амттай зөв бэлдэх вэ гэдэг сургалтыг зөвхөн Улаанбаатарт биш үндэсний хэмжээнд 21 аймагт зэрэг эхэлж байгаа. Яагаад гэвэл манай улс аялал жуулчлалын үйлчилгээний чиглэлээр хангалтгүй үнэлэгдээд байна. Тийм учраас зочлох үйлчилгээний сургалтаа чанартай зохион байгуулахаар зорьж байна. Энэ үйл ажиллагаанд бүх салбарын оролцоо чухал. Тухайлбал, хил гаалийнхан маань зөв угтаж сурахаас эхлэх хэрэгтэй юм. 

2019 онд бид 477 мянган жуулчин хүлээн авч байсан. Ойрын дөрвөн жилдээ энэ тоог нэг саяд хүргэх зорилт тавьсан. 

Ингэснээр эдийн засагтаа тодорхой нөлөө үзүүлэх, нутгийн ард иргэддээ орлогоо нэмэгдүүлэх боломжоор хангах, ажлын байрыг нэмэгдүүлнэ гэж харж байна.

Монгол Улсын Засгийн газар аялал жуулчлалыг төрөлжүүлж, бүсчлэн хөгжлүүлэх зорилт тавьсан.

Энэ хүрээнд: 

  • Хөвсгөл аймгийг байгалийн аялал жуулчлалын,
  • Хэнтий аймгаа түүхэн аялал жуулчлалын гол бүс болгох зорилт тавьсан.

Санхүүжилтийг Азийн хөгжлийн банкны нэн хөнгөлөлттэй зээлээр энэ хоёр бүсээ хөгжүүлнэ. Нийт 38 сая ам.долларын зээл авна.

Хэнтий аймагт томоохон зургаан том бүтээн байгуулалт хийнэ. Үүний нэг нь Бор-Өндөрт далд уурхайн музей байгуулна. Эзэн Чингис хааныхаа түүхэнд соёлын өвд суурилсан томоохон таван бүтээн байгуулалт хийнэ.

Тухайлбал, Дадал суманд Их эзэн Чингис хаан цогцолбор, Биндэр суманд Монголын эзэнт гүрэн Их хуралдай, Шихихутаг, Монголын нууц товчоо гэсэн таван цогцолборыг байгуулна. 

Өнөөдөр та бид Эзэн Чингисийн өлгий нутаг Монгол Улс гэдэгтэй хэн ч маргахгүй. Гэтэл бид хоосон тал заагаад энэ бол Эзэн Чингисийн унасан газар байгаа юм гэж хэлдэг. Тэгвэл бид бодитоор түүхэнд суурилсан бүтээн байгуулалт хийснээрээ аялал жуулчлалынхаа салбараа дэмжих боломж бүрдэх юм. Төрийн дэмжлэгээр энэ байгууллагуудыг бий болгоод өгөхөөр дагаад манай зочид буудлын цогц үйлчилгээ бий болох нөхцөл бүрдэх юм. 

2024 он гэхэд таван том байгууламжаа барьж дуусна. Эхнээсээ 2020-2021 оноос ашиглалтад орж эхэлнэ. АХБ-ны хөнгөлөлттэй зээлээр шийднэ. Нийт өртөг нь 38 сая доллар. Үүний 50 хувь нь Хэнтий аймагт барих цогцолборуудад хөрөнгө оруулат хийгдэж байгаа" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • зочин (202.126.90.48)
    болиоч ээ
    2020 оны 09 сарын 19 | Хариулах
iШинэ мэдээ
9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв 19 цаг 44 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ 21 цаг 1 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой 21 цаг 11 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ 23 цаг 7 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ Өчигдөр 12 цаг 40 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан Өчигдөр 12 цаг 34 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Өчигдөр 12 цаг 28 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав Өчигдөр 12 цаг 20 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Өчигдөр 12 цаг 10 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ Өчигдөр 11 цаг 51 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв Өчигдөр 11 цаг 39 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Өчигдөр 11 цаг 36 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ Өчигдөр 11 цаг 31 мин Орон сууцны үнэ өсжээ Өчигдөр 11 цаг 27 мин Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт III байрт шалгарлаа Өчигдөр 11 цаг 23 мин Хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх танилцуулгаа ТБХ-нд хүргүүлэхээр тогтлоо Өчигдөр 11 цаг 01 мин Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь Өчигдөр 10 цаг 54 мин Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна Өчигдөр 10 цаг 47 мин Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг Гаалийн албан татвараас чөлөөлнө Өчигдөр 10 цаг 42 мин “Эль-Ниньо”-гийн нөлөөгөөр какаоны үнэ тасралтгүй өсжээ Өчигдөр 10 цаг 36 мин
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top