x

Согтох, согтууруулах ундаа хэрэглэсэн гэх ойлголтыг тодорхойлж, согтууруулах ундаан дахь спиртын агууламжийг багасгана

Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хоёр ч хуулийн төслийг УИХ-ын намрын ээлжит чуулганд өргөн барихаар бэлдэж байна. 

Өмнөх парламентын үед эмэгтэй гишүүд хамтран нэмэлт, өөрчлөлтийн төсөл боловсруулсан ч бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсноор энэ асуудал орхигдоод байсан юм. Харин хоёрдахь төслийг Хууль зүй, дотоод хэргийн яамнаас боловсруулж байгаа аж. 

Хоёр тусдаа боловсруулагдаж буй нэг хуулийн төсөлд холбогдох байгууллагуудаас санал авах хэлэлцүүлэг өнөөдөр боллоо. Хэлэлцүүлэгт УИХ-ын эмэгтэй гишүүдийн төлөөлөл болон Хууль зүй, дотоод хэргийн сайд оролцсон юм. 

Манай улсад 44 /спиртын 6, архины 26, шар айрагны 12/ архи, согтууруулах ундааны үйлдвэр байгаа бөгөөд Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээгээр 2019 онд нэг хүнд ногдох архи, дарсны хэмжээ 8.5 литр, шар айрагны хэмжээ 28.8 литр болж манай улс нэг хүнд ногдох архины хэрэглээний түвшингөөр Ази тивд дөрөвдүгээрт жагсчээ.

Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт хийсэн үнэлгээний тайланд хуулийн зохицуулалтыг боловсронгуй болгож, зохицуулалтын утга, агуулга, нэр томъёог тодорхой, ойлгомжтой болгох шаардлагатай гэж дүгнэсэн байна. Уг хуульд сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд нийт найман удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан хэдий ч нэг хүнд ногдох согтууруулах ундааны хэмжээ, согтуугаар үйлдэгдсэн гэмт хэргийн тоо, согтууруулах ундааны нийгэмд үзүүлж байгаа сөрөг нөлөөлөлд мэдэгдэхүйц өөрчлөлт гарахгүй байгаа. Тиймээс уг хуулийг боловсронгуй болгон шаардлага бий болоод байгаа билээ. 

Судалгаагаар сурагч, өсвөр үеийнхний 29.1 хувь нь согтууруулах ундаа хэрэглэж үзсэн, 12.9 хувь нь согттлоо хэрэглэж үзсэн гэсэн бол тэдний эцэг эхчүүдийн 39.8 хувь нь архи, согтууруулах ундаа хэрэглэдэг, оюутнуудын 38.8 хувь нь хэтрүүлэн хэрэглэдэг, 70.6 хувь нь баар, диско клубт хэрэглэдэг, 15-24 насны хүүхэд залуучуудын 56.5 хувь нь сүүлийн нэг сарын хугацаанд архи, согтууруулах ундаа хэрэглэсэн гэж хариулжээ. 

Цагдаагийн байгууллагын судалгаагаар эхний найман сарын байдлаар согтуугаар үйлдэгдсэн 2,910 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Харин архины хурц болон архаг хордлогын улмаас 299 хүн нас барсан бол гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн нийт гэмт хэргийн 53.3 нь согтуугаар үйлдэгджээ. 

Эмэгтэй гишүүдийн боловсруулж буй хуулийн төсөл дэх онцлох заалтууд 

Одоогийн мөрдөж буй Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд согтууруулах ундаа гэдэгт “Хүнсний зориулалтын түүхий эдээр үйлдвэрлэсэн спирт, бүх төрлийн архи, 2 хувиас дээш этилийн спирт агуулсан дарс, пиво, сүүн бүтээгдэхүүнээр нэрсэн шимийн архи согтууруулах ундаанд хамаарна” хэмээн заасан байдаг. Тэгвэл өргөн барихаар бэлдэж буй хуулийн төсөлд 1.2 хувиас дээш этилийн спирт агуулсан бүх төрлийн ундааг согтууруулах ундаанд тооцохоор тусгажээ. 

Мөн согтох гэдэг ойлголтыг ч тодорхой заасан байна. Тодруулбал, “согтууруулах ундаа ууснаас хүний ухаан балайрах болон амьсгал дахь спиртын агууламж 0.20 промиль эсвэл цусан дахь спиртийн агууламж 0.5 промиль ба түүнээс дээш болж нэмэгдсэн байдлыг хэлнэ" гэж тодорхойлсон байна. 

Түүнчлэн согтууруулах ундаа хэрэглэсэн гэдэг нь архи, согтууруулах ундаа ууснаас хүн ухамсарт байдлаа алдаж согтох, эсхүл хүний амьсгалаас согтууруулах ундаа үнэртэх байдлыг хэлнэ гэж тодорхойлжээ.   

Харин архины савлагааны тухайд “гадаад улсад экспортлохоос бусад тохиолдолд 18 хүртэл хувийн этилийн спирт бүхий согтууруулах ундааг 1 литрээс их, 18-аас дээш хувийн этилийн спирт бүхий согтууруулах ундааг 0.33 литрээс бага хэмжээгээр савлахыг хориглох бөгөөд согтууруулах ундааг хуванцар саванд савлахыг хориглох заалт тусгасан байна. 

Согтууруулах ундаагаар үйлчилдэг байгууллагуудад тавигдах үүрэг, шаардлагыг мөн тусгасан байна. Тухайлбал, согтууруулах ундаагаар үйлчлэх ширээнд зориулалтын савтай ундны ус байршуулна, үйлчлүүлэгчид ундны усаар үнэ төлбөргүй үйлчилнэ, согтсон үйлчлүүлэгчид такси болон дуудлагын үйлчилгээ дуудаж өгөх, эсхүл харгалзах хүнд хүлээлгэн өгнө гэхчлэн заалтууд тусгажээ.

Холбогдох байгууллагуудаас гаргасан онцлох саналууд 

Цагдаагийн байгууллагаас: 

  • Архины үйлдвэрлэл, импортоор оруулж ирж буй архи, согтууруулах ундааны тоо хэмжээ, савалгааг багасгах, 

  • Согтууруулах ундаа худалдаалах, түүгээр үйлчлэх цэгийн тоог тухайн нутаг дэвсгэрийн хүн амын тоо, боловсролын байгууллага, орон сууц, нийтийн байрны байршилтай уялдуулан бууруулах,

  • Борлуулсан согтууруулах ундааны литр тутамд үнийн дүнгийн 2 хувьтай тэнцэх орлогыг Архидан согтуурахтай тэмцэх санд төвлөрүүлэх

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн ерөнхий захирал Л.Насанцэнгэл “2019 оны хийсэн судалгаагаар Монголд 93 мянган хүн архинд донтох эмгэгтэй гэж гарсан. Нийт насанд хүрсэн эрэгтэйчүүдийн 51 хувь нь хэтрүүлэн хэрэглэж байна. 40-өөс бага буюу 37, 38, 39 градусаар үйлдвэрлэж байгаа цагаан архинд бага татвар ногдуулдаг болов ч энэ төрлийн архи хүнд маш их хор хохирол үзүүлж байна. Тиймээс онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах саналыг өгсөн.

Мөн Зар  сурталчилгааны хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай байна. Зурагтаар дарс, шар айргийг маш их сурталчилж байгаа. Хоёр процентоос дээш спирт агуулсан бүх төрлийн ундааг согтууруулах ундаанд тооцдог. Үүнийг нэг процент болгох хэрэгтэй" гэлээ. 

Уг хэлэлцүүлгээс гарсан саналуудыг нэгтгэн хуулийн төслүүдэд тусган, УИХ-ын намрын чуулганд өргөн барихаар бэлтгэж байна. Хэлэлцүүлгийн явцад хоёр хуулийн төслийг нэгтгэх эсэхийг шийдэх юм. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв 19 цаг 18 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ 20 цаг 35 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой 20 цаг 45 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ 22 цаг 41 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ Өчигдөр 12 цаг 40 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан Өчигдөр 12 цаг 34 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Өчигдөр 12 цаг 28 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав Өчигдөр 12 цаг 20 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Өчигдөр 12 цаг 10 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ Өчигдөр 11 цаг 51 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв Өчигдөр 11 цаг 39 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Өчигдөр 11 цаг 36 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ Өчигдөр 11 цаг 31 мин Орон сууцны үнэ өсжээ Өчигдөр 11 цаг 27 мин Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт III байрт шалгарлаа Өчигдөр 11 цаг 23 мин Хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх танилцуулгаа ТБХ-нд хүргүүлэхээр тогтлоо Өчигдөр 11 цаг 01 мин Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь Өчигдөр 10 цаг 54 мин Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна Өчигдөр 10 цаг 47 мин Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг Гаалийн албан татвараас чөлөөлнө Өчигдөр 10 цаг 42 мин “Эль-Ниньо”-гийн нөлөөгөөр какаоны үнэ тасралтгүй өсжээ Өчигдөр 10 цаг 36 мин
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top