x

Дархан-Уул аймгийн 307 ээжид “Эхийн алдар” одон гардууллаа

Ерөнхийлөгч Х.Баттулга /2020.09.29/ Дархан-Уул аймагт ажиллах үеэрээ тус аймагт амьдардаг 307 ээжид “Эхийн алдар” одон гардууллаа.

Үүнээс “Эхийн алдар” Нэгдүгээр зэргийн одонг 17, Хоёрдугаар зэргийн одонг 290 ээжид тус тус хүртээж, баяр хүргэв.

Ерөнхийлөгч Х.Баттулга "Монголын үзэсгэлэнт сарангуа эхчүүд ээ,
Үр хүүхдийнхээ гэрэлт наран болсон ээжүүд ээ,
Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэж, үндэстний ирээдүй, өрх гэрийн гэрэл гэгээ болсон энхрий бяцхан үрсээ өлгийдөн авч, сэтгэл тэнүүн өсгөн хүмүүжүүлж байгаад тань халуун талархал илэрхийлье.

Ирээдүйн монголыг бүтээх үр хойч, залуу үеийг өсгөн хүмүүжүүлэхийн төлөө ээж Таны хийж байгаа цаг наргүй  хөдөлмөр бол иргэнийхээ хувьд, эмэгтэй хүнийхээ хувьд улс орныхоо хөгжил дэвшилд оруулж буй үнэлж баршгүй үнэ цэнтэй гэгээн үйлс мөн. Ийм ч учраас монголын төр ээжүүддээ талархал илэрхийлж, жил бүр төрийн тэргүүн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Эхийн алдар” нэг, хоёрдугаар зэргийн одонг хүртээж, хүндэтгэл  үзүүлдэг юм.

Олон хүүхэд төрүүлж, өсгөсөн эхчүүдэд “Эхийн алдар” одон хүртээх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг цаг хугацаандаа гарсан хэдий ч дэлхий дахинд тархсан цар тахлын улмаас хойшлогдсон. Тийм учраас  тодорхойгүй хугацаагаар хүлээлт үүсгэсэн “Эхийн алдар” одонг  засаг захиргааны нэгжид ажиллах үеэрээ цар тахлын хорио цээрийн дэглэмд нийцүүлэн өөрийн биеэр хүртээх нь зүйтэй гэж үзсэн юм.

Энэ жил улсын хэмжээнд 10,677 ээжид  “Эхийн алдар” одон хүртээх бөгөөд өнөөдөр Дархан-Уул аймгийн 307 ээжид, үүнээс “Эхийн алдар” Нэгдүгээр зэргийн одонг 17, Хоёрдугаар зэргийн одонг 290 ээжид гардууллаа. Баяр хүргэе!

Мөн хоёр удаа хоёр ихэр хүүхэд төрүүлж “Эхийн алдар” Нэгдүгээр зэргийн одон хүртэж байгаа Дархан сумын иргэн Нармандахын Наранбайгальд аз жаргал, эрүүл энхийг хүсэн ерөөе!

Монгол Улсын хамгийн үнэт баялаг нь хүн, тэр дундаа хүүхэд юм. Иймээс хүн ам цөөтэй Монгол Улсын төрийн бодлогыг эхчүүдийг дэмжих, тэдний нийгмийн хамгааллыг сайжруулах, хүүхдийн хүмүүжил, төлөвшил, боловсролд анхаарал хандуулах замаар хүүхдийн ирээдүйг хамгаалахад чиглүүлэх ёстой.

“Эхийн алдар” одон бол энэ бодлогын нэгээхэн хэсэг, эхчүүдийн хичээл зүтгэл, эх орныхоо хөгжилд оруулж буй хувь нэмрийг төр өндрөөр үнэлж буйн илэрхийлэл юм.

Монгол Улсын бяцхан иргэд эрүүл, аюулгүй орчинд өсөн торних нөхцөлийг хангахын тулд  төр үүнээс ч илүүг хийж, хүүхэд хамгааллын сайн бодлого хэрэгжүүлэх ёстой. Хүүхдийг хамгаална гэдэг Монголын ирээдүйг хамгаалж байгаа хэрэг бөгөөд төрийн үндсэн үүрэг мөн.

Тийм ч учраас миний бие 2018 оноос эхлэн хүүхэд хамгааллын асуудал хариуцсан төрийн байгууллагуудын удирдлагуудтай цуврал уулзалт хийж, 2019-2020 оныг “Хүүхдийн хөгжил, хамгааллын жил” болгон зарлах тухай зарлиг гаргаж, санаачилгатай ажиллаж байна.

Цаашид хүүхдийн мөнгийг ямар ч ялгаваргүйгээр түвшинг нь бууруулахгүйгээр тогтвортой олгохын хамт ээжүүдийн хүүхдээ өсгөн бойжуулахад зориулж байгаа цаг наргүй хөдөлмөр, хичээл зүтгэлийг бодитойгоор үнэлж цэгнэх цаг болсон гэж үзэж байна. Энэ чиглэлд Улсын Их Хурал, Засгийн газартай хамтран ажиллаж, цаашид бодит үр дүнд хүргэхийн төлөө шахаж шаардаж ажиллах болно.

Өнөөдөр одонгоо гардан авсан, бидний хайр хүндэтгэлийн эзэн-ээжүүд Та бүхэндээ болон Дархан-Уул аймгийн нийт эхчүүд, охид эмэгтэйчүүддээ чин сэтгэлийн угаас халуун талархал илэрхийлж, аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Монголын маань үрс маш олон болж, аз жаргал, цог золбоо дүүрэн өсөн торних болтугай” гэлээ.

 

Эх сурвалж: Ерөнхийлөгчийн Хэвлэлийн алба

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв 18 цаг 39 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ 19 цаг 56 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой 20 цаг 6 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ 22 цаг 2 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ Өчигдөр 12 цаг 40 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан Өчигдөр 12 цаг 34 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Өчигдөр 12 цаг 28 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав Өчигдөр 12 цаг 20 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Өчигдөр 12 цаг 10 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ Өчигдөр 11 цаг 51 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв Өчигдөр 11 цаг 39 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Өчигдөр 11 цаг 36 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ Өчигдөр 11 цаг 31 мин Орон сууцны үнэ өсжээ Өчигдөр 11 цаг 27 мин Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт III байрт шалгарлаа Өчигдөр 11 цаг 23 мин Хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх танилцуулгаа ТБХ-нд хүргүүлэхээр тогтлоо Өчигдөр 11 цаг 01 мин Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь Өчигдөр 10 цаг 54 мин Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна Өчигдөр 10 цаг 47 мин Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг Гаалийн албан татвараас чөлөөлнө Өчигдөр 10 цаг 42 мин “Эль-Ниньо”-гийн нөлөөгөөр какаоны үнэ тасралтгүй өсжээ Өчигдөр 10 цаг 36 мин
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top