x

Испанийн компанид 600 мянган бог малын боловсруулсан арьс, шир нийлүүлэх туршилтын гэрээ байгуулжээ

Ерөнхийлөгч Х.Баттулга 2020 оны есдүгээр сарын 29-нд Дархан-Уул аймагт ажиллах үеэрээ тус аймгийн Хонгор сумын нутагт баригдаж буй Дархан арьс ширний цогцолборын төслийн ажлын явцтай танилцжээ.

Жилд 10 сая тонн арьс, шир, 11 мянган тонн ноос, нэг мянган тонн ноолуур боловсруулах үндэсний хэмжээний үйлдвэрийг барьж, ашиглалтад оруулснаар дэлхийн стандартад нийцсэн нэмүү өртөг шингээсэн арьсан бүтээгдэхүүн үйлдвэрлэж, олон улсын зах зээлд нийлүүлэх боломж бүрдэх юм.

Төслийн ерөнхий төлөвлөгөөг Испани улсын “ИПАП инженеринг” компани хийж, төслийн инженер геологийн судалгаа, арьс ширний үйлдвэр, дэд бүтцийн байгууламжийн ажлын зургууд хийгдсэн байна.

Улмаар өнөөдрийн байдлаар төслийн хүрээнд арьс, шир боловсруулах үйлдвэрүүдээс гадна бохир ус цэвэрлэх байгууламж, цахилгаан түгээх, хангах дэд станц, инженерийн шугам сүлжээ, уурын станцын дэд бүтцийн ажлууд хийгдэж байна.

Цогцолборын бохир ус цэвэрлэх байгууламжийг барихдаа европын шалгарсан технологийг нэвтрүүлж, ажлыг монгол инженерүүд гардан хийж байгаа тухай төслийн баг онцолж байв. Улмаар тус байгууламжаас гарсан усыг Дархан хотод үйл ажиллагаа явуулж байгаа төмрийн болон бусад үйлдвэрт дахин ашиглах боломжтой учраас эдийн засаг болон экологийн өндөр үр өгөөжтэй гэлээ.

Төслийн хүрээнд цахилгаан, дулааны дэд бүтцийн асуудлууд шийдэгдэж буй учраас Дархан хотын орхигдоод байсан үйлдвэрийн объектуудыг сэргээх, мөн аж үйлдвэрийн бүс өргөжин тэлэх боломж нээгдэж байна.

Мөн нийгмийн асуудлыг цогцоор нь шийдвэрлэж, ажилчдын орон сууцны төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаагаас эхний ээлжинд 918 айлын орон сууц барих 7 га газрын зөвшөөрлийг авсан байна.

Улмаар Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулж буй мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн сургалтын хөтөлбөрт хөдөө аж ахуйн ангийг нэмэх чиглэлд холбогдох байгууллагууд ажиллаж байгаа юм.

Төслийн баг нь цогцолборын борлуулалтыг гадаадын зах зээлд хүргэхээр ажиллаж байгаа бөгөөд Испани улсын урт хугацааны хамтрагч компанид эхний ээлжинд 600 мянган ширхэг бог малын боловсруулсан арьс, шир нийлүүлэх туршилтын гэрээ хийжээ.

Дархан арьс ширний цогцолбор төслийн хүрээнд дотоодын арьс, ширний компаниудыг Испани болон бусад орнуудын арьс ширний компаниудтай хамтарсан олон улсын аж үйлдвэрийн парк болгон хөгжүүлэхээр зорин ажиллаж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв 18 цаг 40 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ 19 цаг 57 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой 20 цаг 7 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ 22 цаг 3 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ Өчигдөр 12 цаг 40 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан Өчигдөр 12 цаг 34 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Өчигдөр 12 цаг 28 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав Өчигдөр 12 цаг 20 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Өчигдөр 12 цаг 10 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ Өчигдөр 11 цаг 51 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв Өчигдөр 11 цаг 39 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Өчигдөр 11 цаг 36 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ Өчигдөр 11 цаг 31 мин Орон сууцны үнэ өсжээ Өчигдөр 11 цаг 27 мин Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт III байрт шалгарлаа Өчигдөр 11 цаг 23 мин Хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх танилцуулгаа ТБХ-нд хүргүүлэхээр тогтлоо Өчигдөр 11 цаг 01 мин Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь Өчигдөр 10 цаг 54 мин Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна Өчигдөр 10 цаг 47 мин Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг Гаалийн албан татвараас чөлөөлнө Өчигдөр 10 цаг 42 мин “Эль-Ниньо”-гийн нөлөөгөөр какаоны үнэ тасралтгүй өсжээ Өчигдөр 10 цаг 36 мин
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top