x

Ирьяа Халаш: Монголын ардчилсан хувьсгалын 30 жилийн ойд зориулан баримтат кино хийнэ

Монгол Улсад "Ройтерс" агентлагийн гэрэл зурагчнаар ажиллаж байсан, чөлөөт сэтгүүлч Ирьяа Халашийн "Сэрсэн Монгол" гэрэл зургийн үзэсгэлэнг өчигдөр Монголын уран зургийн галерейд нээлээ. 

Үзэсгэлэнг Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойд зориулан гаргаж байгаа аж. Тэрээр Монголд ардчилсан хувьсгал өрнөж байсан тэртээ цагаан морин жилийн өвлийн тэсгим хүйтэн өдрүүдэд манай оронд ажиллаж байсан гадаадын цөөн сэтгүүлчдийн нэг юм. Түүнийг Монголын ардчилсан хувьсгалын түүхийн гэрч болсон хүн гэдгийг монголчууд андахгуй сайн мэдух буйзаа. Үүнийгээ ч тэрээр гэрэл зургийн үзэсгэлэнгээрээ дахин харууллаа.

Ирьяа Халаш үзэсгэлэндээ 80 гаруй гэрэл зургийг дэлгэж, мөн ном бүтээснээ танилцуулав. Үзэсгэлэнгийн нээлтэд оролцсон Гадаад хэргийн сайд асан, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, манай улсын нийгмийн шилжилтийн түүхийн чухал үеийг монголчууд бидэнд баримтжуулан үлдээсэнд нь хатагтайд талархлаа илэрхийлсэн юм. 

Ирьяа Халаш хэлэхдээ "Монголын ардчилсан хувьсгалын 30 жилийн ойд зориулаад “Сэрсэн Монгол” төсөл хэрэгжүүлж байгаа. Төслийн хүрээнд эхний ээлжинд гэрэл зургийн үзэсгэлэн гаргаж байна, цаашдаа энэ тухай баримтат кино хийнэ" гэсэн юм.

Үзэсгэлэнг нээх үеэр Ирьяа Халашийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн медалиар шагнасан юм.

Тэрээр үзэсгэлэнгийн нэрийн талаар хэлэхдээ, "С.Цогтсайхан агсан тухайн үед монголчууд муухай зүүдлээд сэрсэн гэх утгаар дуугаа дуулсан гэж би боддог. Тиймээс сэрээд сэрээд гэсэн "Хонхны дуу"-тай холбон үзэсгэлэнгээ нэрлэсэн. "Хонхны дуу" монголчуудыг хуучин коммунист нийгмээс шилжихэд сэрээсэн" гэсэн юм. 

Үзэсгэлэнд тавьсан зургуудаасаа онцлохдоо, "Миний тухайн үед авсан зургуудаас хамгийн их үнэ цэнтэй нь Монголын ардчилсан хувьсгалын удирдагчийн нэг С.Зориг агсны зургууд юм. Тэр шөнөжингөө унтаагүй, сахлаа ч авч амжаагүй, Сүхбаатарын талбайд ирэхдээ маш их ядарсан байсан. Гэтэл хүмүүстэй уулзаад гэнэт л маш сайхан энерги цацруулж инээж эхлэх үед нь авсан зураг. Энэ бол түүхэн зураг. 

Өөр нэг зураг бол тэр доор зогсож  байгаа оюутнууд. Улс төрийн товчооноос магадгүй хүч хэрэглэж жагсаалыг  зогсооно гэж байсан. Тэр үед оюутнууд талбайд орж ирсэн. Энэ бол миний хувьд маш "хүчирхэг" зураг. Мөн туг барьсан залуугийн зураг байна. Бүх хэрэг бүтсэн. Энэ хүмүүсийн царай бүхнийг хэлсэн. Энэ бол ялалт. Энэ утгаараа энэ их нөлөөтэй зураг юм" хэмээн яриж байв. 

Эх сурвалж: montsame.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв 18 цаг 38 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ 19 цаг 55 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой 20 цаг 5 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ 22 цаг 1 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ Өчигдөр 12 цаг 40 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан Өчигдөр 12 цаг 34 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Өчигдөр 12 цаг 28 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав Өчигдөр 12 цаг 20 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Өчигдөр 12 цаг 10 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ Өчигдөр 11 цаг 51 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв Өчигдөр 11 цаг 39 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Өчигдөр 11 цаг 36 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ Өчигдөр 11 цаг 31 мин Орон сууцны үнэ өсжээ Өчигдөр 11 цаг 27 мин Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт III байрт шалгарлаа Өчигдөр 11 цаг 23 мин Хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх танилцуулгаа ТБХ-нд хүргүүлэхээр тогтлоо Өчигдөр 11 цаг 01 мин Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь Өчигдөр 10 цаг 54 мин Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна Өчигдөр 10 цаг 47 мин Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг Гаалийн албан татвараас чөлөөлнө Өчигдөр 10 цаг 42 мин “Эль-Ниньо”-гийн нөлөөгөөр какаоны үнэ тасралтгүй өсжээ Өчигдөр 10 цаг 36 мин
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top