x

У.Хүрэлсүх: Ирэх дөрвөн жилд 138 мянган ажлын байр шинээр бий болно

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Барилгын политехник коллеж болон яаманд ажиллан Засгийн газрын зорилт, энэ салбарт авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар товч танилцуулж, үүрэг, чиглэл өгөв. 

Барилгын политехник коллежийн анхан шатны боловсрол олгох ангид 1,583, техникчийн боловсрол олгох ангид 398, үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх насанд хүрэгчдийн ангид 157 суралцагч суралцаж байна.

Оюутнууд хавар, намартаа цалин, урамшуулалтай дадлага хийдэг бөгөөд төгсөгчдийн 70 орчим хувь нь мэргэжлээрээ ажилладаг тухай коллежийн захирал Г.Нямдулам танилцуулав. Засгийн газар мэргэжилтэй ажилчин бэлтгэх цогц бодлогын хүрээнд Политехникийн коллеж, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвүүдийн сургалтыг үнэ төлбөргүй болгож, суралцагчдад сар бүр 200 мянган төгрөгийн тэтгэлэг олгож байгаа. Ажлын байрны олдоц, тэтгэлэг зэрэгтэй холбоотойгоор залуусын суралцах сонирхол эрс нэмэгдсэн, их, дээд сургууль төгссөн хүн ч ирж байгааг захирал Г.Нямдулам хэлэв.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх мөн Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр барьж байгаа дадлагын байрны ажлын явц, Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын цахимжуулалттай танилцав.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд ажиллах үеэрээ харааны бэрхшээлтэй иргэдийн ажиллуулдаг кофе шоп, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангаж, үйлчилгээг сайжруулах төсөл”, хүүхдийн цэцэрлэг, 7777-1289 дуудлагын төвийн ажилтай танилцав.

Хүүхдийн цэцэрлэгт тус яам болон ойролцоо байрлах нэр бүхий яам, төрийн байгууллагын ажилтнуудын 60 гаруй хүүхэд хүмүүждэг.

Дуудлагын төв нь иргэдэд нийгмийн даатгалтай холбоотой бүх талын зөвлөгөө, мэдээлэл өгч, өргөдөл, гомдол, саналыг нь хүлээн авч шийдвэрлэж байна. 2021 онд Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн барилгыг Архангай, Дархан-Уул, Дорнод, Дундговь, Ховд, Хөвсгөл аймагт ашиглалтад оруулах бол ирэх оноос Улаанбаатар хотод Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, хөгжлийн нэгдсэн төв, тусгай тоноглол бүхий спорт цогцолбор барьж эхлэхээр төлөвлөжээ.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа салбарын бодлогын шинэчлэл, хийж байгаа ажлынхаа талаар товч танилцууллаа.

Яам:

  • Нийгмийн даатгалын тогтолцооны шинэчлэл
  • Халамжаас хөдөлмөрт шилжих
  • Хөдөлмөр эрхлэлтийн динамик загварыг нэвтрүүлэх
  • Суралцагч төвтэй бодлогоос Сургууль төвтэй бодлогод шилжих
  • Нийгмийн бүлгүүдийн хөгжил, хамгааллын цогц бодлого
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх тэгш хөгжих боломжийг ижил тэгш хангах
  • Цахим яам болохыг зорьж байна.

Энэ хүрээнд нийгмийн халамжийн www.ehalamj.mn, нийгмийн даатгалтын www.ndaatgal.mn, Мэргэжлийн боловсрол, сургалтын www.mergejil.mn, харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан бичвэрийг ярианд хөрвүүлэх TTS программ хангамж зэргийг нэвтрүүлжээ. Ингэснээр иргэд шимтгэл төлөлтийн лавлагаа, сайн дурын даатгалын үйлчилгээ, Насны хишиг, жирэмсэн эхийн, 0-3 хүртэлх насны хүүхэд асарсны, ихэр хүүхдийн, өрх толгойлсон эх, эцгийн, одонтой ээжийн тэтгэмжийг цахимаар авч байна. Мөн Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв, Гадаадад ажиллах хүч зуучлах тусгай зөвшөөрөл олгох программ, Гадаадаас ирж ажиллах хүчний бүртгэл, www.etuslamj.mn зэрэг цахим үйлчилгээг нэвтрүүлж эхэлжээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хамт олонд талархал илэрхийлж, уян хатан, шуурхай, ажил хэрэгч, санаачилгатай байж, нийтийн эрх ашгийг дээдлэн, сайн засаглалыг бэхжүүлэхийн төлөө ажиллахыг захив.

Ирэх дөрвөн жилд зам тээвэр, төмөр зам, барилга, хот байгуулалт, уул уурхай, эрчим хүч, аялал жуулчлал, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл, эрчимжсэн газар тариалангийн салбар дахь бүтээн байгуулалтын үр дүнд 138 мянган ажлын байр шинээр бий болох учир үүнд онцгой анхаарч ажиллахыг чиглэл болгов. Цаашид:

  • Хөдөлмөр эрхлэлтийн бодлого, зохицуулалтыг шинжлэх ухааны үндэстэй, тооцоо, судалгаатай болгох
  • Халамжийг хэт хавтгайруулах, үнэгүйдүүлэх, үр дүнгүй болгох, иргэдээ халамж шүтсэн хандлагатай болгохгүй байх
  • Политехникийн коллеж, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвүүдийг чадвартай багш, шаардлагад нийцсэн сургалтын орчин, дадлагын баазтай болгож Сургууль төвтэй болгох
  • Тодорхой салбарт мэдлэг, чадварыг нь өвлүүлэх хэлбэрээр ахмад настнуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, эрүүл мэнд, нийгмийн халамжийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах
  • Хүүхдүүд аюулгүй орчинд өсөж торних, сурч хөгжих нөхцөлөөр хангаж, аливаа эрсдэлээс сэргийлэх, хүүхэд хамгааллын зардлыг бууруулах бус, харин нэмэгдүүлэх
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шаардлагатай нийгмийн халамж, хамгааллыг үзүүлж, жирийн иргэдийн адил нийгмийн харилцаанд орох боломжийг бүрдүүлэх чиглэлээр сайн туршлага, арга хэрэгслийг нэвтрүүлэхийг үүрэг, чиглэл болгов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв 18 цаг 3 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ 19 цаг 20 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой 19 цаг 30 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ 21 цаг 26 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ Өчигдөр 12 цаг 40 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан Өчигдөр 12 цаг 34 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Өчигдөр 12 цаг 28 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав Өчигдөр 12 цаг 20 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Өчигдөр 12 цаг 10 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ Өчигдөр 11 цаг 51 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв Өчигдөр 11 цаг 39 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Өчигдөр 11 цаг 36 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ Өчигдөр 11 цаг 31 мин Орон сууцны үнэ өсжээ Өчигдөр 11 цаг 27 мин Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт III байрт шалгарлаа Өчигдөр 11 цаг 23 мин Хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх танилцуулгаа ТБХ-нд хүргүүлэхээр тогтлоо Өчигдөр 11 цаг 01 мин Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь Өчигдөр 10 цаг 54 мин Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна Өчигдөр 10 цаг 47 мин Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг Гаалийн албан татвараас чөлөөлнө Өчигдөр 10 цаг 42 мин “Эль-Ниньо”-гийн нөлөөгөөр какаоны үнэ тасралтгүй өсжээ Өчигдөр 10 цаг 36 мин
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top