x

Хууль, мөнгө хоёрын аль нь хүчтэйг Хотын дарга харуулна

Хуулиа дээдэлдэг төртэй улс оронд бол хэн ч дуугарахгүй, тэмцэхгүй байсан аяндаа ажил нь цэгцэрч хөгжин дэвшдэг. Гэтэл манай улсад иргэд нь яаж ч хашгираад дарга нарын чихэнд халдахгүй байгаа юм. Үүний хамгийн тод жишээ бол Хан-Уул дүүргийн XV хорооны нутаг дэвсгэр Удирдлагын академийн хойд талын их жанжин Д.Сүхбаатарын хөшөө бүхий ногоон байгууламжийг сүйтгэж буй үйлдэл. Хүүхэд, хөгшдийн амарч зугаалдаг ногоон байгууламжийг авч үлдэхийн тулд “Академи” хотхоны оршин суугчдад хандаагүй газар үлдээгүй. Төрийн анхан шатны нэгж хорооноос эхлээд дүүргийн Засаг дарга, мэргэжлийн хяналт, Нийслэлийн хот байгуулалт хөгжлийн газар, АТГ, Хотын даргад удаа дараа хандсан ч тэднийг тоодог, эрх ашгийг нь хамгаалдаг хүн гэж алга. “Академи” хотхоны оршин суугчид аргаа барахдаа Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд хандаад байгаа аж.

Нийтийн эзэмшлийн талбай дээр хууль зөрчин барилга барьж буй “Хурд”, “Билиг” компанийн үйлдэл бүр алхам тутамдаа хууль зөрчиж байгааг мэргэжлийн байгууллага болон бусад төрийн албаныхан шат шатандаа хэлсээр байгаа ч Хотын дарга дээр ирээд гацчихдаг. Тухайлбал, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан Удирдлагын академийн хойд талын  газрын тусгай зөвшөөрлийг  цуцлах хүсэлтийг Хотын даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгаланд хоёр сарын өмнө өгсөн байдаг. Мөн С.Амарсайхан Хотын дарга байхдаа нийтийн эзэмшлийн талбайг хамгаална гэдгээ оршин суугчдад амласан ч  түүний орыг залгамжлаад байгаа Ж.Батбаясгалан, Р.Дагва нар иргэдийн эрх ашгийг хамгаалахад хуруугаа ч хөдөлгөхгүй суусаар байна.

Түүнчлэн “Хурд”, “Билиг” компани барилга барихдаа олон хууль журам зөрчиж, иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах эрхийг золиосолж байгааг мэргэжлийн хяналтын байгууллага шалгаж тогтоогоод барилгын үйл ажиллагааг зогсоосон ч 24 цагийн турш ажилласан хэвээр байгаа юм. Иргэдийн хүсэлт, шаардлага, жагсаал, төрийн шат шатны хүмүүсийн албан бичиг  хотын удирдлагуудын нүд, чихний хаагуур өнгөрөөд байгааг гайхаж баршгүй.

Үйлчилгээний зориулалтаар барилга барьж буй  газарт “Оргил” рашаан сувиллын эх ундарга байрладаг. Мөн 1943 онд хийсэн Д.Сүхбаатарын нэрэмжит “Эрдэмд шамдахуй” хөшөөг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2007 оны 197 дугаар тогтоолоор Хан-Уул дүүргийн хамгаалалтад авсан. Хот, тосгоны төлөвлөлт барилгажилтын норм дүрэмд зааснаар туслах гудамж замын ирмэгээс орон сууцны эдэлбэр газрын улаан шугам хүртэл 70 метрийн зайтай байхаар заасан.

Гэтэл барилгыг автозамын голд барих гэж буй нь иргэдийн амь нас, эрүүл мэндэд аюултай нөхцөл үүсгэж байгааг тоочоод байвал олон “но” бий. Ийм олон хууль зөрчсөн үйлдэл, иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах эрхэд халдаад байхад манайхаас өөр оронд бол бүр өнөөгийн хотын удирдлагуудаас өөр хүн бол аль хэдийнэ тусгай зөвшөөрлийг цуцалчихсан. Өдийд хүүхэд, хөгшид нь ногоон байгууламжиндаа салхилж зугаалаад байж байгаа. Тэгэхээр аль ч өнцгөөс харсан Удирдлагын академийн хойд талын их жанжин Д.Сүхбаатарын хөшөө бүхий ногоон байгууламжийн газрыг хувийн компанид “худалдчихлаа” гэж хардахаас аргагүй. Өөрөөр хэлбэл, эрх баригч намын өв залгамжлагчид болох Хотын даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, Р.Дагва нар одоо л мөнгө ялах уу, нийтийн эрх ашиг хүчтэй юу гэдгийг харуулах нь. Хотын удирдлагын багт нэг ч гэсэн шударга, зарчимтай хүн байна уу гэдгийг энэ жишээгээр олон нийт мэдэж таньж, багны цаадах жинхэнэ дүр зургийг харах сайхан боломж тохиолоо. Нэг “эзэн”-ий төлөө нийтийн  эрх ашгийг золиослох уу. Хууль, мөнгө хоёрын аль нь хүчтэйг бид ч гэсэн уншигчиддаа сурвалжлан хүргэх болно.

С.Уянга

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв 18 цаг 2 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ 19 цаг 19 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой 19 цаг 29 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ 21 цаг 25 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ Өчигдөр 12 цаг 40 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан Өчигдөр 12 цаг 34 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Өчигдөр 12 цаг 28 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав Өчигдөр 12 цаг 20 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Өчигдөр 12 цаг 10 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ Өчигдөр 11 цаг 51 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв Өчигдөр 11 цаг 39 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Өчигдөр 11 цаг 36 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ Өчигдөр 11 цаг 31 мин Орон сууцны үнэ өсжээ Өчигдөр 11 цаг 27 мин Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт III байрт шалгарлаа Өчигдөр 11 цаг 23 мин Хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх танилцуулгаа ТБХ-нд хүргүүлэхээр тогтлоо Өчигдөр 11 цаг 01 мин Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь Өчигдөр 10 цаг 54 мин Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна Өчигдөр 10 цаг 47 мин Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг Гаалийн албан татвараас чөлөөлнө Өчигдөр 10 цаг 42 мин “Эль-Ниньо”-гийн нөлөөгөөр какаоны үнэ тасралтгүй өсжээ Өчигдөр 10 цаг 36 мин
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top