x

БНХАУ, ОХУ руу хийх нислэгийн шинэ чиглэлүүдийг эхлүүлэх саналыг дэмжжээ

Монгол, Орос, Хятад гурван улсын аялал жуулчлалын сайд нарын тавдугаар хуралдаан өчигдөр цахимаар зохион байгуулагдлаа. Энэ удаагийн хурлыг ОХУ-ын Холбооны Аялал жуулчлалын агентлагаас зохион байгуулсан бөгөөд дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахлаас үүдэн хамгийн их хохирол амссан аялал жуулчлалын салбарыг эргэн сэргээх, гурван улсын аялал жуулчлалын маршрутыг бий болгох, салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх зэрэг чиглэлээр хэлэцсэн юм.

Цахим хуралд гурван улсын аялал жуулчлалын салбарын удирдлагууд, мэргэжлийн холбоодын зөвлөл, төр болон хувийн хэвшлийн аялал жуучлалын төлөөллүүд оролцлоо.

"Манай улс анх удаа аялал жуулчлалыг эдийн засгийн тэргүүлэх салбараараа гэж тодорхойлоод байна"

БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл “Мөнхийн хөрш гурван орны хувьд бид аялал жуулчлалын салбараа хамтран хөгжүүлэх, харилцан ашигтай туршлага, мэдээлэл солилцох, гурван улсын аялал жуулчлалын маршрутыг бий болгох, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх зэрэг олон чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломж бий гэж харж байна.

Аялал жуулчлалын салбар өнгөрсөн онд хими, эмийн үйлдвэрлэлийн дараагаар дэлхийд гурав дахь том эдийн засгийн салбар болсныг мэргэжлийн байгууллагаас онцолсон.

Манай орны хувьд ч анх удаа аялал жуулчлалыг эдийн засгийн тэргүүлэх салбараараа тодорхойлоод байна. Хэдийгээр цар тахлаас үүдэн салбар зогсонги байдалд орж, багагүй алдагдал хүлээгээд байгаа ч бид үүнийг боломж болгон ашиглаж аялал жуулчлалын дэд бүтцийг сайжруулах, үйлчилгээний чанарыг дээшлүүлэх, ажиллах хүчийг бэлдэх, мэргэшүүлэх зэрэг олон ажлыг хийгээд байна. Өнөөдрийн хуралдаанаар цаашид гурван улсын хамтран хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүийн талаар хэлэлцэж, үр дүнтэй санал санаачлагуудыг хэрэгжүүлэх болсондоо баяртай байна" гэлээ.

"2019 онд манай улсаас 141,927 жуулчин Монголд аялсан нь өмнөх онуудаас 9.9 хувиар өссөн үзүүлэлт"

ОХУ-ын Холбооны Аялал жуулчлалын агентлагын дарга Догузова Зарин Валерьевна “Аялал жуулчлалын салбар бол улс орнуудын нөхөрсөг харилцаа, найрсаг хамтын ажиллагааг бататгаад зогсохгүй эдийн засгийн маш том салбар байдаг. Энэ утгаараа хөрш гурван улсын хувьд бидэнд энэ салбарын маш том боломж, үүд хаалгууд нээлттэй байна гэж бид харж байна.

Өнгөрсөн онд манай улсаас 141,927 жуулчин Монгол Улсад аялсан нь өмнөх онуудаас 9.9 хувиар өссөн үзүүлэлт юм. Бид энэ өсөлтийг алдалгүй гурван улс харилцан зорчиж, аялах жуулчдын тоогоо нэмэгдүүлэх чиглэлээр үр дүнтэй ажлуудыг хамтран хэрэгжүүлэнэ гэж найдаж байна. Бид гурван улсын аялал жуулчлалын маршрутыг урьдчилсан байдлаар гаргаж, бэлэн болоод байгааг хэлэхэд таатай байна” хэмээв.

"Бид дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр маш их ажил өрнүүлж байна"

БНХАУ-ын Соёл, аялал жуулчлалын дэд сайд Жан Сью “Дэлхий нийтээр бид амаргүй цаг үеийг туулж байна. Тэр дундаа аялал жуулчлалын салбар бүхэлдээ ганхаж, хүнд нөхцөлд орсон. Гэхдээ Хятад улсын хувьд энэ цаг үеийг даван туулах, эрсдэлийг шинэ боломж болгохоор хичээн ажиллаж байгаа. Тухайлбал, бид дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр маш их ажил өрнүүлж байна.

Мөн аялал жуулчлалын шинэ бодлого, хөтөлбөрүүдийг боловсруулан, хөрсөн дээр буулгах ажлууд үргэлжилж байгааг онцолмоор байна. Аялал жуулчлалын салбар нь зөвхөн аялаж, зугаалаад зогсохгүй соёлыг түгээх хамгийн том гүүр байдаг. Тиймээс гурван улсын аялал жуулчлалын хамтын ажиллагаа батжих нь улс хооронд эв найрамдалт харилцаа бэхжих үндэс суурь болдог. Тиймээс өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрүүд биелэлээ олж, үр дүнд хүргэнэ гэж итгэж байна" гэдгийг хэлсэн юм.

Хуралдаанд БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл Монгол Улсаа төлөөлөн хэд хэдэн саналыг тависан байна.

Тухайлбал, цар тахлын дараа гурван улсад харилцан аялах жуулчдыг тоог нэмэгдүүлэх чиглэлээр ажлын хэсэг байгуулж төлөвлөгөө боловсруулан ажиллах, гурван улсад харилцан сургалт, сурталчилгаа, маркетингийн ажлуудыг эрчимжүүлэх нэгдсэн төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлэх, БНХАУ-ын олон улсын шинэ нисэх онгоцны буудлаас Монголын авиа компаниуд нислэг үйлдэх, мөн манай улсын Хүннү эйр компани Кызыл, Владивосток хот руу нисэх бэлтгэл ажил хангагдсан учраас дэмжлэг үзүүлэх зэрэг саналуудыг хэлсэн юм. БНХАУ, ОХУ-ын талаас дээрх саналуудад нааштай хариу өгч, дэмжихэд бэлэн байгаагаа илэрхийлжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв 17 цаг 27 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ 18 цаг 44 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой 18 цаг 54 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ 20 цаг 50 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ Өчигдөр 12 цаг 40 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан Өчигдөр 12 цаг 34 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Өчигдөр 12 цаг 28 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав Өчигдөр 12 цаг 20 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Өчигдөр 12 цаг 10 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ Өчигдөр 11 цаг 51 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв Өчигдөр 11 цаг 39 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Өчигдөр 11 цаг 36 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ Өчигдөр 11 цаг 31 мин Орон сууцны үнэ өсжээ Өчигдөр 11 цаг 27 мин Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт III байрт шалгарлаа Өчигдөр 11 цаг 23 мин Хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх танилцуулгаа ТБХ-нд хүргүүлэхээр тогтлоо Өчигдөр 11 цаг 01 мин Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь Өчигдөр 10 цаг 54 мин Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна Өчигдөр 10 цаг 47 мин Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг Гаалийн албан татвараас чөлөөлнө Өчигдөр 10 цаг 42 мин “Эль-Ниньо”-гийн нөлөөгөөр какаоны үнэ тасралтгүй өсжээ Өчигдөр 10 цаг 36 мин
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top