x

Эхийн эндэгдлийг 20 жилийн хугацаанд бууруулсныг сайшаав

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан НҮБ-ын Хүн амын сангийн Монгол Улс дахь төлөөлөгч хатагтай Каори Ишикаваг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд хатагтай Каори Ишикава НҮБ-ын Хүн амын сангаас Улс орны VI хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж байгаа бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, залуучуудын бэлгийн эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлтийг сайжруулах, коронавируст халдварын эсрэг Засгийн газрын үйл ажиллагааг дэмжиж хэрэгжүүлж байгаа арга хэмжээ зэрэг өргөн хүрээтэй асуудлыг танилцуулав. Тэрээр Монгол Улс эхийн эндэгдлийг өнгөрсөн 20 жилийн хугацаанд амжилттай бууруулсныг сайшааж, уг амжилтаа цаашид бататгахад НҮБ-ын Хүн амын сангаас Засгийн газрын үйл ажиллагааг тууштай дэмжин ажиллахаа илэрхийлэв. Түүнчлэн коронавируст халдварын цар тахлын үед эмзэг бүлгийн хүн амын дунд гэр бүл төлөвлөлт орхигдож болзошгүй байгаа талаар анхааруулж, улмаар гэр бүлийн хүчирхийлэл, ялангуяа жендерт суурилсан хүчирхийлэл, зайлсхийж болох эхийн эндэгдлээс сэргийлэх талаар онцгой анхаарах хэрэгтэй байна гэлээ.  Мөн Хүн амын сан болон бусад түншээс тус байгууллагаар дамжуулан олгож байгаа санхүүгийн дэмжлэгийг эрүүл мэндийн салбарын хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн зарцуулах болно гэдгээ дахин нотлов.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан коронавируст халдварын үед Монгол Улсад шаардлагатай тусламж дэмжлэгийг үзүүлж, нягт хамтарч ажиллаж байгаад НҮБ-ын Хүн амын сангийн Монгол Улс дахь оффисын хатагтай Каори Ишикава болон түүний хамт олонд салбарын нэрийн өмнөөс талархал илэрхийлэв. Тэрээр алсалсан орон нутагт жирэмсний хяналтад хамрагдаагүй эмэгтэйчүүд байсаар байгааг онцолж, анхан шатны тусламж үйлчилгээний чанар болон хүртээмжийг сайжруулах нь эрүүл мэндийн салбарт тулгамдсан олон зангилаа асуудлын цөм болохыг тэмдэглэв. Коронавируст халдварын цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой хилийн боомт бүхий аймаг, сумдад анхаарлаа хандуулж, ПГУ лаборатори шинээр байгуулах болон бэхжүүлэх, халдвар хамгааллын дэглэмийг чангатгах зэрэг салбарын хэмжээнд хэрэгжүүлж байгаа ажлыг танилцуулав. Цаашид хилийн боомттой аймаг, сумдад тусгаарлах байр бэлтгэх, лабораторийн хүчин чадавхийг бэхжүүлэх, хүчилтөрөгчийн хангамжийг сайжруулах чиглэлээр Хүн амын сангаас холбогдох дэмжлэгийг хүсэв.

Сайд Т.Мөнхсайхан салбарын хэмжээнд эхлүүлээд байгаа санхүүжилтийн тогтолцооны шинэчлэл, нийгмийн эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх, тусламж үйлчилгээний төвлөрлийг сааруулах, сум болон аймаг, дүүргийн түвшинд үзүүлэх тусламж үйлчилгээний төрөл, чанар, хүртээмжийг сайжруулахад онцгой анхаарч ажиллаж байгаа талаараа товч танилцууллаа.

Уулзалтад Шадар суурин төлөөлөгч А.Илиза, Хүн амын сангийн ажилтан Б.Шинэтөгс, Ч.Оюун, ЭМЯ-ны Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа нар байлцав.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв 16 цаг 52 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ 18 цаг 9 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой 18 цаг 19 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ 20 цаг 15 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ Өчигдөр 12 цаг 40 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан Өчигдөр 12 цаг 34 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Өчигдөр 12 цаг 28 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав Өчигдөр 12 цаг 20 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Өчигдөр 12 цаг 10 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ Өчигдөр 11 цаг 51 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв Өчигдөр 11 цаг 39 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Өчигдөр 11 цаг 36 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ Өчигдөр 11 цаг 31 мин Орон сууцны үнэ өсжээ Өчигдөр 11 цаг 27 мин Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт III байрт шалгарлаа Өчигдөр 11 цаг 23 мин Хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх танилцуулгаа ТБХ-нд хүргүүлэхээр тогтлоо Өчигдөр 11 цаг 01 мин Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь Өчигдөр 10 цаг 54 мин Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна Өчигдөр 10 цаг 47 мин Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг Гаалийн албан татвараас чөлөөлнө Өчигдөр 10 цаг 42 мин “Эль-Ниньо”-гийн нөлөөгөөр какаоны үнэ тасралтгүй өсжээ Өчигдөр 10 цаг 36 мин
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top