x

А.Амбасэлмаа: Ойрын хавьтлын шинжилгээний хариу бүгд зүгээр гарна гэж хэлэхэд хэцүү

Засгийн газраас арваннэгдүгээр сарын 12-ны 06:00 цагаас арваннэгдүгээр сарын 17-ны 06:00 цаг хүртэл Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх шийдвэр гаргалаа. 

Шийдвэр танилцуулах үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа дотоодод тараад буй халдварын талаар мэдээллийг өглөө.

Тэрээр "Улс дотроо коронавируст халдварын батлагдсан 4 тохиолдолтой боллоо. Нэг голомтоос 4 тохиолдол батлагдсан. Өөрөөр хэлбэл, манай улс зөөвөрлөгдсөн өвчлөлтэй байсан бол өнөөдөр кластр өвчлөлтэй улс орны тоонд орлоо.

ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу коронавируст халдварын ойрын хавьтлыг 24-48 цагийн дотор олж тогтоох ёстой байдаг. Бид одоогоор 73 ойрын хавьтлыг илрүүлээд байна. Ойрын хавьтал гэдэг нь тухайн халдварын лабораториор батлагдсан тохиолдолтой 1.5-2 метрийн дотогш зайд хамгаалах хэрэгсэлгүй, 15 минутаас дээш хугацаанд уулзсан бол ойрын хавьтал гэж тооцдог. 

Тэдгээр 73 хүнийг тусгаарлах байранд тусгаарласан. Мөн илэрсэн халдварын тохиолдол нь үзвэр үйлчилгээний газруудаар явсан болохоор 2,000 гаруй дам хавьтал байна.

Тэдгээр дам хавьтлуудын байршлыг тогтоох үйл ажиллагаа явагдаж байна. Байршлыг нь тогтоосны дараа бид арга хэмжээгээ авна. Түүнтэй хамт үзвэр үзсэн 200 гаруй хүн ХӨСҮТ-д шинжилгээ өгсөн. Үнэнийг хэлэхэд энэ бүх ойрын хавьтлын шинжилгээний хариу бүгд зүгээр гарна гэж хэлэхэд хэцүү. Магадгүй цаашид батлагдсан тохиолдол нэмэгдвэл авах арга хэмжээ цааш үргэлжилнэ.

Халдвар хамгааллын авч буй арга хэмжээ нь ДЭМБ-ын зөвлөмж гэдгийг иргэд маань ойлгож бидэнтэй хамтран ажиллаж, цар тахалтай тэмцэхийг хүсэж байна. Энэ хугацаанд хорио цээрийн дэглэмийг мөрдөж, аль болох гадуур явахгүй байх, явах бол амны хаалт тогтмол зүүх, гараа ариутгах, олон хүн бөөгнөрсөн газраар явахгүй байхыг хүсэж байна" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв 15 цаг 12 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ 16 цаг 29 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой 16 цаг 39 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ 18 цаг 35 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ 22 цаг 31 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан 22 цаг 38 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ 22 цаг 44 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав 22 цаг 51 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? 23 цаг 1 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ 23 цаг 21 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв 23 цаг 32 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа 23 цаг 36 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ 23 цаг 40 мин Орон сууцны үнэ өсжээ 23 цаг 45 мин Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт III байрт шалгарлаа 23 цаг 48 мин Хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх танилцуулгаа ТБХ-нд хүргүүлэхээр тогтлоо Өчигдөр 11 цаг 01 мин Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь Өчигдөр 10 цаг 54 мин Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна Өчигдөр 10 цаг 47 мин Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг Гаалийн албан татвараас чөлөөлнө Өчигдөр 10 цаг 42 мин “Эль-Ниньо”-гийн нөлөөгөөр какаоны үнэ тасралтгүй өсжээ Өчигдөр 10 цаг 36 мин
iИх уншсан
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно
Top