x

Я.Содбаатар: Ойрын хавьтлын тандалтыг эцэслэн тогтоож дуусаагүй тул хүлээцтэй хандах хэрэгтэй

Засгийн газрын ээлжит бус хуралдааны шийдвэрийг танилцууллаа.

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 14 хоногоор буюу 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 06:00 цаг хүртэл сунгалаа.

Шадар сайд Я.Содбаатар "Олон нийтийн арга хэмжээнд хөдөө орон нутгаас ирсэн 500 гаруй хүн байна. Үүнээс гадна хувиараа ирсэн хүмүүс гацчихсан байна. Энд хүмүүс уужуу хандаасай гэж хүсэж байна. Ойрын хавьтлын тандалт хийж дуусаж байна. Халдвар илэрсэн 12 хүн байгаа. Сэлэнгэд гурав, Улаанбаатарт есөн тохиолдол бүртгэгдсэн. Энэ хүмүүст ойрын хавьталд 250 хүн байна. Хөдөө орон нутгаас ирсэн ойрын хавьтал байж байгаад тэр хүмүүсээ явуулчихсан тохиолдолд дахиад тэр аймагт хөл хорио тогтоох шаардлага гарна" гэв.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ "Одоогийн байдлаар Улаанбаатарт есөн батлагдсан тохиолдол, Сэлэнгэд гурван батлагдсан тохиолдол байна. 255 орчим ойрын хавьтал үүссэн. Дам хавьтал 5300 орчим гарсан. Одоогийн байдлаар эрүүл мэнд, цагдаа, тагнуулын газрын албан хаагчид 4200 буюу 89 хувийг нь илрүүлсэн. Мэдээллийг нуусан болон бусад асуудлыг судалж үзээд нэмж хавьтлыг нэмэхгүй байхын тулд 14 хоногийг сунгахаас өөр аргагүй болж байна. УБ, Сэлэнгээс гадна дахин голомт гаргахгүйн тулд сунгахаас өөр аргагүй. Монгол Улс даван туулж буй хамгийн амжилттай улс хэвээр байгаа" гэв.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан "Иргэдийн махны хомсдол үүсгэхгүй байх үүднээс нөөцийн мах гаргаж байна. Зохион байгуулалт дээр тал талдаа асуудал байна. Маргаашнаас эхлээд нөөцийн мах худалдаалах цэгийг нэмнэ. Иргэддээ хандаж хэлэхэд битгий сандралд. Нөөц хангалттай байгаа. Тал талдаа дэглэмээ зөв сахих хэрэгтэй. 14 хоногтоо махны болон хүнсний бүтээгдэхүүний хомсдол үүсэхгүй. Халдвар хамгааллын дэглэмээ зөв барья. Иргэддээ хандан эрсдэлтэй үйлдэл битгий хийгээч гэж уриалах байна" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв 15 цаг 13 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ 16 цаг 30 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой 16 цаг 40 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ 18 цаг 36 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ 22 цаг 33 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан 22 цаг 39 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ 22 цаг 45 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав 22 цаг 52 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? 23 цаг 2 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ 23 цаг 22 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв 23 цаг 33 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа 23 цаг 37 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ 23 цаг 41 мин Орон сууцны үнэ өсжээ 23 цаг 46 мин Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт III байрт шалгарлаа 23 цаг 50 мин Хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх танилцуулгаа ТБХ-нд хүргүүлэхээр тогтлоо Өчигдөр 11 цаг 01 мин Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь Өчигдөр 10 цаг 54 мин Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна Өчигдөр 10 цаг 47 мин Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг Гаалийн албан татвараас чөлөөлнө Өчигдөр 10 цаг 42 мин “Эль-Ниньо”-гийн нөлөөгөөр какаоны үнэ тасралтгүй өсжээ Өчигдөр 10 цаг 36 мин
iИх уншсан
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно
Top