x

Коронавирусийн халдварын тохиолдол 26-гаар нэмэгдэж, 608 боллоо

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ. Өнөөдөр өглөөний /2020.11.22/ 11.00 цагийн байдлаар/ Монгол Улсад коронавирусийн халдварын тохиолдол 26-гаар нэмэгдэж, 608 болсон байна.

Үүнээс:

  • Эдгэрсэн- 337
  • Эмчлэгдэж байгаа- 264
  • Нутаг буцсан- 7 хүн байна. 

Одоогийн байдлаар нийслэл хот болон таван аймагт халдварын голомт бүртгэгдээд байгаа. Хариу арга хэмжээг хурдан аваагүй бол коронавирусийн халдварын тохиолдол 4-5 дахин нэмэгдэх байсан тухай ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл мэдээллээ. Дэлхийн дахинд сүүлийн 24 цагийн хугацаанд 640 мянган хүн шинээр коронавирусийн халдвар авсан нь коронавируст халдвар бүртгэгдсэнээс хойших хамгийн олон хүний халдвар авсан өдөр болсон байна. Энэ нь өмнөх өдрөөс 20 гаруй мянган хүнээр нэмэгдсэн үзүүлэлт болжээ.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

-"ДЭМБ-ын гишүүн улс бол тус байгууллагын зөвлөмж, зөвлөгөөг дагаж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлдэг. Тийм учраас ДЭМБ-ын эмчилгээний удирдамж өөрчлөгдөх тухай бүрд түүнийг дагаж ирсэн. Ингээд 10 сарын хугацаанд 300 гаруй хүнээ эмчлээд байна. Дээрээс нь ОХУ, АНУ-д шинээр нэмэгдсэн эм, шинэчлэгдсэн удирдамжийг давхар дагаж мөрддөг.

Эмчилгээний явцад нэгдүгээрт вирусийн эсрэг, хоёрдугаарт дархлаа дэмжих, гуравдугаарт хүндрэлийн эсрэг, хэрвээ хүндэрсэн бол антибиотик эмчилгээнд орно. Энэ горимыг мөрдсөөр ирсэн. Цаашдаа ч ДЭМБ-ын заавар зөвлөмжийг дагаад явна.

Эмчилгээнд хэрэглэж байгаа эмийг зарлах нь эрсдэлтэй. Өнөөдөр хавьтал болсон байна ирээд шинжилгээ өг гэхэд ирэхгүй байгаа хүмүүс далдуур дур мэдэн эм уугаад биеийн байдал нь хүндрэх эрсдэл байгаа. Тиймээс эмчилгээний нарийн зөвлөгөө зөвлөмжийг яг эмчлүүлж байгаа хүндээ өгнө" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв 14 цаг 36 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ 15 цаг 53 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой 16 цаг 3 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ 17 цаг 59 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ 21 цаг 56 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан 22 цаг 2 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ 22 цаг 8 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав 22 цаг 16 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? 22 цаг 26 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ 22 цаг 45 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв 22 цаг 57 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа 23 цаг 0 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ 23 цаг 5 мин Орон сууцны үнэ өсжээ 23 цаг 9 мин Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт III байрт шалгарлаа 23 цаг 13 мин Хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх танилцуулгаа ТБХ-нд хүргүүлэхээр тогтлоо 23 цаг 35 мин Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь 23 цаг 42 мин Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна 23 цаг 49 мин Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг Гаалийн албан татвараас чөлөөлнө 23 цаг 54 мин “Эль-Ниньо”-гийн нөлөөгөөр какаоны үнэ тасралтгүй өсжээ Өчигдөр 10 цаг 36 мин
iИх уншсан
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно
Top