x

Я.Содбаатар: Дэлхийн 108 орны цар тахалтай тэмцэж байгаа ажлыг судалж, шийдвэр гаргасан

Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж хөл хорионы дэглэмийг сунгах эсэхийг хэлэлцлээ. 

Коронавирусийн халдвар бүртгэгдсэн Улаанбаатар хот, Сэлэнгэ, Архангай аймгуудын хөл хориог 2020.12.11 хүртэл сунгах шийдвэр гаргажээ. 

Харин бусад аймгуудын хөл хориог сулруулж, Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн зэрэглэлийг нэг шат бууруулан, Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлэхээр боллоо. 

Энэ талаар Шадар сайд Я.Содбаатар "Хөл хорио тогтоосон цагаас эхлэх хүлээцтэй хандсан ард иргэддээ баярлалаа. PCR шинжилгээд 156,038 хүнийг түргэвчилсэн оношлуураар 166,300 хүнийг, нийт 330 гаруй мянган хүнийг шинжилгээнд хамрууллаа.

Бид хөл хориог 90 хувьтай хэрэгжүүлж чадсаны үр дүнд халдварын тархалтыг 10 дахин бууруулж чадлаа. Энэ бол эрдэмтэн, судлаачдын гаргасан судалгааны үр дүн юм.

Улсын онцгой комисс цаг тухайд нь шийдвэр гаргаж ажиллаж чадсан гэж дүгнэж байна. Одооноос зарим массын шинжилгээнүүдийг үргэлжүүлнэ. Эрүүл мэндийн яамнаас хөл хориог 14 хоног сунгах хэрэгтэй гэсэн санал ирүүлсэн. УОК-ын дэргэд мөн эрдэмтэн судлаач, гамшгаас хамгаалах зэрэг тандалт судалгааны байгууллагууд ажиллаж байна. 

Ингээд Засгийн газраас дараах шийдвэрүүдийг гаргаж байна. 

  • Бүх нийтийн бэлэн байдлыг цуцалж хэсэгчлэн сулруулна;
  • Халдвар тархсан аймгуудад хатуу хөл хориог үргэлжлүүлнэ;
  • Иргэдийн техник хэрэгсэлд халдвар хамгааллын дэглэмийг үргэлжлүүлэх;
  • Олон нийтийн үйл ажиллагаа, спорт соёл урлагийн арга хэмжээг хориглох;
  • Хот хоорондын хөдөлгөөн хязгаарлалт хэвээр үргэлжилнэ" гэлээ. 

Мөн тэрээр "Өмнө нь 11 чиглэлийн үйл ажиллагааг явуулж байсан. Үүн дээр Боловсруулах үйлдвэрлэлийн үйл ажиллагааг нээх шийдвэр гаргалаа. 

  • Эрчим хүч хангах үйл ажиллагаа;
  • Хүнсний үйлдвэрлэл, худалдаа, түгээх үйл ажиллагаа;
  • Газрын тосны бүтээгдэхүүн, түлшний хангамж түгээлт;
  • Хот суурин ариутгал хамгааллын үйл ажиллагаа;
  • Эм, эмнэлгийн үйлдвэрлэлийн ханган нийлүүлэх, худалдаалах үйл ажиллагаа;
  • Банк санхүүгийн үйл ажиллагаа;
  • Хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, шуудан;
  • Хууль тогтоох, төрийн үйл ажиллагаа, нутгийн өөрөө удирдах байгууллага;
  • Хэвлэх үйлдвэр, сав баглаа боодлын үйл ажиллагаа;
  • Модон бүтээгдэхүүний боловсруулалтын үйл ажиллагаа;
  • Улсын онц чухал стратегийн үйл ажиллагаа явуулдаг газрууд, 
  • Малын өвс, тэжээлийн үйлдвэрлэл;
  • Гоо сайхны үйлдвэрлэл;
  • Тусгайлсан үйл ажиллагаа явуулах газрууд;
  • Оршуулга зэрэг 18 чиглэлийн үйл ажиллагааг нээхээр боллоо. 

Энэ хүрээнд зөвшөөрөл авч ажиллана. Бид дэлхийн 108 орны цар тахалтай тэмцэж байгаа ажлыг судлаж үзсэн. Хэвлэл мэдээллээр явж байгаа зүйлийг харж байгаа. Ингээд үйлдвэрлэлийн салбараа эхэлж нээгээд дараагаас нь бүтээн байгуулалтын салбарууд, худалдаа үйлчилгээгээ нээнэ. 

Тандалт судалгаа хийсний үр дүнд энэхүү шийдвэрийг гаргасан. Энэ шийдвэрийг гаргахад амаргүй байлаа. Өвчлөл, голомтыг хумих, ҮАБ-аа хангах, ард иргэдийн амь насыг хамгаалах, эрдэмтэн судлаачдын зөвлөмжийг авах, хөл хорионы дэглэмийг мөрдөх зэрэг ийм чиглэлтэй байсан. Нөгөө талдаа ард иргэдийн амьдрал шийдвэрүүд хүнд тусч байгаа. Олон иргэд бидэнд санал гомдлоо хэлж байгаа. Гэхдээ ард иргэд минь энэ өвчин дэлхийн бүх орон энд өвчний өмнө барьц алдаж байгаа ойлгож хамт байгаач ээ гэж хүсч байна. Бид өвчлөлийг хумьж авсан, үүнийгээ цаашид тодорхой үр дүнд хүртэл зүтгээд үзэх хэрэгтэй байна" гэлээ. 

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Дорноговь, Говьсүмбэр, Архангай аймгуудад коронавирусийн халдвар голомтлон бүртгэгдээд байгаа. Хэдий батлагдсан тохиолдлуудын хавьтлыг тусгаарлаж, тусгаарласан хавьтагчдаас шинэ тохиолдлууд илэрч байгаа ч халдвар нийт хүн амын дунд өргөн хэмжээнд тархах эрсдэл маш өндөр байна гэлээ. Эрсдэлийн үнэлгээг ЭМЯ, ЗТХЯ, ХХААХҮЯ, БШУЯ, НОК, НЭМГ, ОБЕГ, МХЕГ, ХХЕГ, ТЕГ, ЦЕГ, ХӨСҮТ, ЗӨСҮТ, УБТЗ ХНН, ДЭМБ, МҮХАҮТ Дорноговь аймгийн ЭМГ, Замын-Үүд Нэгдсэн эмнэлэг зэрэг байгууллагын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг гаргажээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв 14 цаг 0 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ 15 цаг 17 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой 15 цаг 27 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ 17 цаг 23 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ 21 цаг 19 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан 21 цаг 26 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ 21 цаг 32 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав 21 цаг 39 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? 21 цаг 49 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ 22 цаг 9 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв 22 цаг 20 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа 22 цаг 24 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ 22 цаг 28 мин Орон сууцны үнэ өсжээ 22 цаг 33 мин Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт III байрт шалгарлаа 22 цаг 36 мин Хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх танилцуулгаа ТБХ-нд хүргүүлэхээр тогтлоо 22 цаг 59 мин Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь 23 цаг 6 мин Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна 23 цаг 13 мин Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг Гаалийн албан татвараас чөлөөлнө 23 цаг 17 мин “Эль-Ниньо”-гийн нөлөөгөөр какаоны үнэ тасралтгүй өсжээ 23 цаг 23 мин
iИх уншсан
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно
Top