x

Сэлэнгэ аймагт 148 хүүхэд хараа хяналтгүй болсон байна

COVID-19-ийн халдвар авсан иргэний хүүхдүүдийг СӨХ болон байрны оршин суугчид гэрт нь оруулаагүй тул түр хамгаалах байранд аваад буй. 

Энэ талаар Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга О.Сэлэнгэ Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээлэл хурлын үеэр мэдээлэл хүргэв. 

Тэрээр “Баянзүрх дүүрэгт ээж нь коронавирусийн халдвар авсан бөгөөд хоёр хүүхэд нь тусгаарлах байрнаас гарч ирээд гэртээ очих гэтэл гэр рүү нь оруулаагүй тохиолдол гарлаа. Үүнтэй холбоотойгоор манай байгууллагаас мэргэжлийн анги гарч ажилласан. Хүүхдүүдийг СӨХ болон байрны оршин суугчид гэрт нь оруулаагүй байна.

Ингээд тухайн хүүхдүүдийг өчигдөр орой шинээр бий болгосон хүүхэд түр хамгаалах байранд ариутгал халдваргүйжүүлэлт хийж, түр хүлээн аваад байна.

Өнөөдөр коронавирус тусаад эмчлэгдэж байгаа иргэд болон хүүхдүүдийг ялгаварлан гадуурхахгүй байх, гутаан доромжлохгүй байх ёстой талаар Цар тахалтай тэмцэх тухай хуульд тодорхой зааж өгсөн байдаг.

Үүнтэй холбоотой мэдээллийг ч 108 утсаар бид хүлээж авч, ажиллаж байна. Шинээр үүсэж байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор хүүхэд хамгааллын бодлого үйл ажиллагаа ч өөрчлөгдөж байна. Тиймээс Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар 21 аймаг, 9 дүүрэгт тус бүр мэргэжлийн анги байгуулан ажиллаж байгаа.

Тухайлбал Сэлэнгэ аймагт 148 хүүхэд хараа хяналтгүй болсон. Энийг бид асран хамгаалагчийг сонгох, хөршид нь хариуцуулах, хамгаалах байранд авах зэргээр ажиллаж байна. 

108 утсанд өдөрт 500 гаруй дуудлага ирж байна. Үүнээс тодотговол "Ээж аав тусгаарлагдсанаас болоод хүүхэд харах хүнгүй болж байгаа" дуудлага нэмэгдсэн. Мөн утсаар болон, чат боксоор сэтгэл зүйн зөвөлгөө өгч байгаа" гэлээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв 13 цаг 22 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ 14 цаг 39 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой 14 цаг 49 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ 16 цаг 45 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ 20 цаг 42 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан 20 цаг 48 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ 20 цаг 54 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав 21 цаг 2 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? 21 цаг 12 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ 21 цаг 31 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв 21 цаг 42 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа 21 цаг 46 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ 21 цаг 51 мин Орон сууцны үнэ өсжээ 21 цаг 55 мин Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт III байрт шалгарлаа 21 цаг 59 мин Хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх танилцуулгаа ТБХ-нд хүргүүлэхээр тогтлоо 22 цаг 21 мин Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь 22 цаг 28 мин Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна 22 цаг 35 мин Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг Гаалийн албан татвараас чөлөөлнө 22 цаг 40 мин “Эль-Ниньо”-гийн нөлөөгөөр какаоны үнэ тасралтгүй өсжээ 22 цаг 46 мин
iИх уншсан
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и...
Top