x

Монгол, Энэтхэгийн хамтын ажиллагааны хурал цахимаар болов

Монгол, Энэтхэгийн хамтын ажиллагааны хамтарсан хорооны VII хуралдаан өчигдөр цахимаар болов.

Хуралдааныг Монголын хэсгийн дарга, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, Энэтхэгийн хэсгийн дарга, БНЭУ-ын ГХ-ийн сайд С.Жайшанкар нар тэргүүлж, УУХҮ-ийн сайд Г.Ёндон, ЗТХ-ийн сайд Л.Халтар, ГХ-ны дэд сайд Б.Мөнхжин, БНЭУ-ын Газрын тос, байгалийн хийн дэд сайд Т.Капүр, ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Рива нар оролцов.

Талууд Монгол, Энэтхэгийн стратегийн түншлэлийг бэхжүүлж, улс төр, худалдаа, эдийн засаг, уул уурхай, хүнд үйлдвэр, зам тээвэр, хөдөө аж ахуй, боловсрол, соёл, мэдээллийн технологийн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар ярилцав.

Газрын тосны боловсруулах үйлдвэрийн төслийг эрчимжүүлэх, уул, уурхайн бүтээгдэхүүний экспортыг эхлүүлэх асуудлаар санал солилцож, Тавантолгойн ордын нүүрсний дээжийг Энэтхэгт илгээх туршилтын тээвэрлэлтийг зохион байгуулахаар хоёр тал тохиролцлоо.

Мэдээллийн технологийн чиглэлээр Улаанбаатар хотноо А.Б.Важпайн нэрэмжит аутсорсингийн төв байгуулж, боловсон хүчин бэлтгэхэд Энэтхэгийн талаас үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлэв.

Энэ онд тохиож буй манай хоёр орны дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн хүрээнд төлөвлөсөн айлчлалуудыг 2021 онд зохион байгуулахаар ярилцаж, ойд зориулан Монгол шуудан компаниас гаргасан шуудангийн маркийг зарлав.

Мөн хурлаар НҮБ болон Олон Улс, Бүс нутгийн бусад байгууллагын түвшинд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны уламжлалаа хадгалж, бэхжүүлэх эрмэлзэлээ харилцан илэрхийлэв. Түүнчлэн Монгол Улс Шинэ Дели хотноо төвтэй Олон улсын Нарны холбоонд гишүүнээр элсэхээр шийдвэрлэснээ мэдэгдлээ.

Дэлхий нийтийг хамарсан “КОВИД-19” цар тахлын үеэр хоёр талд саатсан иргэдээ эх оронд нь хүргэх тусгай үүргийн нислэгийг амжилттай хамтран зохион байгуулсан бөгөөд цаашид “КОВИД-19” цар тахлыг эрсдэл багатай даван туулах, эм, эмчилгээ, вакцины хангалтын талаар харилцан мэдээлэл солилцож ажиллахаар санал нэгдэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв 13 цаг 22 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ 14 цаг 39 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой 14 цаг 49 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ 16 цаг 45 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ 20 цаг 42 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан 20 цаг 48 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ 20 цаг 54 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав 21 цаг 2 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? 21 цаг 12 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ 21 цаг 31 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв 21 цаг 43 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа 21 цаг 46 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ 21 цаг 51 мин Орон сууцны үнэ өсжээ 21 цаг 55 мин Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт III байрт шалгарлаа 21 цаг 59 мин Хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх танилцуулгаа ТБХ-нд хүргүүлэхээр тогтлоо 22 цаг 21 мин Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь 22 цаг 28 мин Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна 22 цаг 35 мин Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг Гаалийн албан татвараас чөлөөлнө 22 цаг 40 мин “Эль-Ниньо”-гийн нөлөөгөөр какаоны үнэ тасралтгүй өсжээ 22 цаг 46 мин
iИх уншсан
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и...
Top