x

Орхон аймаг, “Эрдэнэт үйлдвэр” хамтын ажиллагааны гэрээгээ дүгнэнэ

Орхон аймаг, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хамтын ажиллагааны сүүлийн дөрвөн жилийн гэрээний биелэлтийг талууд дүгнэх гэж байна. Өнгөрсөн хугацааны хамтын ажиллагааны хүрээнд хийсэн ажлуудын талаар Орхон аймгийн Засаг дарга С.Батжаргал байр сууриа илэрхийлэв.

Тэрээр “Эрдэнэт үйлдвэр нийгмийн хариуцлагын жишиг үйлдвэрийн хувьд Эрдэнэт хотын хөгжил дэвшилтэй уялдаа холбоотой шийдвэр гарган, хэрэгжүүлж байна. Хоёр тал хамтын ажиллагааны гэрээний хүрээнд жил бүр хийх ажлуудаа төлөвлөн хэрэгжүүлдэг. Бидний хамтын ажиллагааны төлөвлөгөө тогтмол 95-аас дээш хувийн биелэлттэй байгаа. Жил бүрийн ажлын төлөвлөгөөнд Эрдэнэт үйлдвэрээс 2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр тусгадаг. Өнгөрсөн оны хөрөнгө оруулалтаар бид хотдоо “Эрдэнэт” цэцэрлэгт хүрээлэн байгуулсан. Бусад цаг үеийн болоод онцгой нөхцөл байдал үүссэн үед ч аймаг, Эрдэнэт үйлдвэртэй нягт хамтран ажиллаж байна. Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэт хотын хөгжилд том хувь нэмэр оруулах бүтээн байгуулалтыг босгож байна.

Тухайлбал, орон сууцны хорооллууд, олон жил саатаж буй 1А хорооллын дэд бүтэц, инженерийн шугам сүлжээний асуудлыг бүрэн шийдэж, үргэлжлүүлэхээр боллоо. Энэ бүгдээс харахад, бидний хамтын ажиллагаа бэхжиж, сайн үр дүн гарч байна гэдгийг хэлье. Өмнө нь талууд хамтран ажиллах хэлэлцээр хийдэг байсан бол сүүлийн жилүүдэд албан ёсны гэрээ байгуулан, түүнийхээ дагуу төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлж байна. Удахгүй хоёр талын хамтын ажиллагааны гэрээ дүгнэх ажлын хэсгийнхэн 4 жилийн гэрээний биелэлтийг дүгнэнэ. Үүний дараа бид ирэх жилүүдэд хийх ажлаа төлөвлөнө. Бид, Эрдэнэт үйлдвэрээ түшиглэн агаарын бохирдол утааны асуудлыг шийдвэрлэх талаар ярилцаж байна. Ингэснээр хотын иргэдийнхээ эрүүл, аюулгүй амьдрах нөхцөлийг бүрдүүлэх боломжтой болно гэдэгт санал нэгдсэн байгаа. Түүнчлэн Орхон аймгийн 100 гаруй мянган иргэдийн нийтлэг эрх ашигтай холбоотой асуудлуудад томоохон дорвитой шийдвэрийг хамтран гаргаж, гэрээний нийт төсөвт өртгийн 60-70 хувийг үүнд зарцуулах байдлаар ажиллана” хэмээн онцоллоо гэж тус үйлдвэрийн ХМОНХ-аас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв 14 цаг 37 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ 15 цаг 54 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой 16 цаг 4 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ 18 цаг 0 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ 21 цаг 56 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан 22 цаг 3 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ 22 цаг 9 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав 22 цаг 16 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? 22 цаг 26 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ 22 цаг 46 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв 22 цаг 57 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа 23 цаг 1 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ 23 цаг 5 мин Орон сууцны үнэ өсжээ 23 цаг 10 мин Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт III байрт шалгарлаа 23 цаг 13 мин Хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх танилцуулгаа ТБХ-нд хүргүүлэхээр тогтлоо 23 цаг 36 мин Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь 23 цаг 43 мин Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна 23 цаг 50 мин Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг Гаалийн албан татвараас чөлөөлнө 23 цаг 54 мин “Эль-Ниньо”-гийн нөлөөгөөр какаоны үнэ тасралтгүй өсжээ Өчигдөр 10 цаг 36 мин
iИх уншсан
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно
Top