x

Даваа гаригаас үйл ажиллагаа нь эхлэх 34 төрлийн үйлчилгээ байгууллага

Улаанбаатар хотод арванхоёрдугаар сарын 14-ний 06:00 цагаас эхлэн бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлхээр боллоо.

Хотын дарга Д.Сумъяабазар "52 төрлийн үйлчилгээг эрсдэлийн зэргээр нь судалсан. Цар тахал агаар дуслаар дамждаг тул эрсдэл бүхий салбаруудыг энэ удаад нээхгүй. Үүнд саун, фитнес, алжаал тайлах төвүүд, баар зэрэг багтана. Харин 34 салбарыг нээнэ. Энэ бол хотын эдийн засаг болон иргэдийн ахуй амьдрал, орлоготой холбоотой. Аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг нээхдээ баримтлах нийтлэг журмыг гаргасан.

Мөн хоолны газрууд, хүргэлтийн үйлчилгээ, такси үйлчилгээнд тусгай шаардлага тавина. Энэ нь хүн хоорондын зай бариулах, тусгаарлах хэсгүүдээ шийдсэн байхыг шаардах юм" гэлээ.

Ирэх даваа гаригаас үйл ажиллагаа нь эхлэх 34 төрлийн үйлчилгээ байгууллагын жагсаалт:

  1. Хүнсний худалдааны төв дэх ахуйн хэрэглээний барааны тасаг;
  2. Барилгын материалын худалдаа;
  3. Модны зах;
  4. Авто техникийн зах /тусгай нөхцөл шаардана/;
  5. Ресторан /тусгай нөхцөл шаардана/;
  6. Кафе /тусгай нөхцөл шаардана/;
  7. Цайны газар (нийтийн үйлчилгээний болон байгууллагуудын дэргэдэх);
  8. Түргэн үйлчилгээний болон сүлжээ хоолны газар /тусгай нөхцөл шаардана/;
  9. Хүргэлтийн хоол /тусгай нөхцөл шаардана/;
  10. Кофе шоп;
  11. Хувцас захиалга, засвар;
  12. Гутал захиалга, засвар;
  13. Гэр ахуйн тавилгын захиалга засвар;
  14. Ахуйн электрон, цахилгаан хэрэгслийн засвар;
  15. Алт мөнгө, үнэт эдлэлийн захиалга, засвар;
  16. Цүнх захиалга, засвар;
  17. Нүдний шил захиалга, засвар;
  18. Цоож, түлхүүр засвар;
  19. Цаг засвар;
  20. Хими цэвэрлэгээ, угаалга;
  21. Гэрэл зураг;
  22. Айл нүүлгэх үйлчилгээ;
  23. Эд бараа түрээслэх үйлчилгээ;
  24. Нийтийн бие засах газар;
  25. Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ /автомашин, эд зүйлс/;
  26. Авто засвар /агрегат, кузов/;
  27. Дугуй засвар;
  28. Автомашины угаалга;
  29. Автомашины доторлогоо;
  30. Автомашин, сэлбэг хэрэгсэл, тос тосолгооны болон будаг акумлятоор, гоёл чимэглэл дугуй зэрэг ашиглалтын материалын худалдаа;
  31. Автозогсоол /Битүү, ил/;
  32. Нийтийн байрны үйлчилгээ;
  33. Барилга засвар;
  34. Таксины үйлчилгээ /тусгай нөхцөл шаардана/ зэргийг нээхээр боллоо.
iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • christloanfunds@gmail.com (102.176.94.34)
    Бүх зул сарын эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд! ТАНД ӨНӨӨДӨР ЯАРАЛТАЙ Зул сарын баяр, ХУВИЙН ТӨВ КОМПАНИ 2% ХҮҮТЭЙ ЗЭЭЛ ХЭРЭГТЭЙ. ЗОРИЛГО? Хэрэв: Дүүргэж бөглөөд буцаж ирээрэй Нэр: === Шаардлагатай хэмжээ: === Цаг: == улс == Гар утасны дугаар: === Даалгавар: === Иргэний үнэмлэх: === Дэлгэрэнгүй мэдээллийг christloanfunds@gmail.com
    2020 оны 12 сарын 09 | Хариулах
iШинэ мэдээ
9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв 12 цаг 44 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ 14 цаг 1 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой 14 цаг 11 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ 16 цаг 7 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ 20 цаг 3 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан 20 цаг 10 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ 20 цаг 16 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав 20 цаг 23 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? 20 цаг 33 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ 20 цаг 53 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв 21 цаг 4 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа 21 цаг 8 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ 21 цаг 12 мин Орон сууцны үнэ өсжээ 21 цаг 17 мин Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт III байрт шалгарлаа 21 цаг 20 мин Хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх танилцуулгаа ТБХ-нд хүргүүлэхээр тогтлоо 21 цаг 43 мин Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь 21 цаг 50 мин Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна 21 цаг 57 мин Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг Гаалийн албан татвараас чөлөөлнө 22 цаг 1 мин “Эль-Ниньо”-гийн нөлөөгөөр какаоны үнэ тасралтгүй өсжээ 22 цаг 7 мин
iИх уншсан
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и...
Top