x

Бараа бүтээгдэхүүн импортлогч иргэн, аж ахуйн нэгжийн АНХААРАЛД!

Халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор Монгол Улсын хилийн Алтанбулаг авто замын боомтоор улсын хил нэвтрэх ачаа тээврийн хөдөлгөөнийг 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 2021 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл түр зогсоосон.

Үүнтэй холбогдуулан автомашинаар тээвэрлэгдэж буй Монгол Улсын импортын ачааг татан авах зохицуулалтын арга хэмжээг Улсын онцгой комиссын шийдвэрээр авч хэрэгжүүлж байна.

Дээрх ажлын хүрээнд Оросын Холбооны Улс болон Европын улсуудаас импортолж буй иргэд, аж ахуйн нэгжийн ачааг ОХУ-ын нутаг дэвсгэрт төмөр замд шилжүүлж тээвэрлүүлэх үйлчилгээг дараах компаниуд санал болгож байгаа тул иргэд, аж ахуйн нэгж эдгээр компаниудтай холбоо барьж, хамтран ажиллана уу хэмээн ЗТХЯ-наас мэдээллээ.

Д/д

Тээвэр зуучлагч байгууллага

Мэдээлэл авах, холбоо барих утас

Үйлчилгээний төрөл

1

“Үндэсний тээврийн корпораци” ХХК

- Эрдэмбуян 99060522

ОХУ-ын экспортын түргэн муудах ачаа болон хоригт багтаагүй ОХУ-ын транзит түргэн муудах ачааг ОХУ-ын Москва, Новосибирск, Эрхүү хотуудаас хөргүүртэй 40 футын чингэлэгт ачиж илгээж байна.

Мөн ОХУ-ын экспортын жижиг илгээлтийн тээвэрлэлтийн энгийн горимтой ачааг Москва, Новосибирск хотуудаас битүү вагонд ачин Улаан-Үүд хотод байрлалтай агуулахаар дамжуулан төмөр замын вагонд шилжүүлэн ачиж Монгол руу илгээх ажлыг гүйцэтгэж байна.

 

2

“Азийн зам” ХХК

- Уянга 99060939,

- Отгон-Эрдэнэ, sales1@asianway.mn

ОХУ болон Европоос бүтэн чингэлэг, вагон болон түүвэр ачааг төмөр зам болон холимог тээврээр тээвэрлэн авч ирж байна.

Температурын горимтой ачааг чингэлгээр болон дулаалгатай вагоноор хийж байна.

 

3

“Гаруда Транс” ХХК

Пүрэвдорж 99116449

 

Европын улсуудаас бүтэн болон түүвэр чингэлгээр ачаа тээвэрлэж байгаа бөгөөд Европын Холбооны улс доторх татан авалт хийж байгаа ба Европын Холбооны болон Монгол улсын гаалийн бүрдүүлэлт, хүргэлтийн үйлчилгээг цогцоор нь үзүүлж байна.

 

4

“Монре транс” ХХК

- Батаа 95996334,

- Саыра 95116334,

info@mrt.mn

 

ОХУ болон Европын орнуудаас импортын тээвэрлэлт, Монгол Улсаас экспортын тээвэрлэлтийг хөргүүрт чингэлгээр зохион байгуулах боломжтой байна. 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв 12 цаг 44 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ 14 цаг 1 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой 14 цаг 11 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ 16 цаг 7 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ 20 цаг 3 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан 20 цаг 10 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ 20 цаг 16 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав 20 цаг 23 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? 20 цаг 33 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ 20 цаг 53 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв 21 цаг 4 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа 21 цаг 8 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ 21 цаг 12 мин Орон сууцны үнэ өсжээ 21 цаг 17 мин Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт III байрт шалгарлаа 21 цаг 20 мин Хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх танилцуулгаа ТБХ-нд хүргүүлэхээр тогтлоо 21 цаг 43 мин Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь 21 цаг 50 мин Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна 21 цаг 57 мин Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг Гаалийн албан татвараас чөлөөлнө 22 цаг 1 мин “Эль-Ниньо”-гийн нөлөөгөөр какаоны үнэ тасралтгүй өсжээ 22 цаг 7 мин
iИх уншсан
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и...
Top