x

Хүчирхийллийн соёлын эсрэг зогсох 16 арга зам

“Хөвгүүд л бол хөвгүүд шүү дээ”

“Тэр эмэгтэй согтуу байсан”

Эмэгтэйчүүд “үгүй” гэж байгаа нь “тийм” гэсэн үг, дуртай байгаа гэсэн үг.

Бидний амьдралд хүчирхийллийн соёл хүчтэй нөлөөтэй. Энэ дэлхий ертөнц дээр бид хэрхэн бодож, ярьж, үйлдэж буйд энэ соёл шингэсэн байдаг. Бидний амьдралын орчин, нөхцөл харилцан адилгүй ч эцгийн эрхт ёсны итгэл үнэмшил, эрх мэдэл, хяналт бий газар хүчирхийллийн соёл бий .

Хүчирхийллийн соёл гэдэг нь бэлгийн сэдэлтэй аливаа хүчирхийлэл, дарамтыг хэвийн, байдаг зүйл мэтээр хүлээн авч, зөвтгөх боломжийг олгодог нийгмийн орчин юм. Энэ соёлыг жендэрийн тэгш бус байдал, хүйсийн болон жендэрийн илэрхийллийн талаарх хэвшмэл хандлагууд өөгшүүлж байдаг. Хүчирхийллийн соёлыг нэрлэн гаргаж тавих нь энэхүү соёлыг устгах эхний алхам.

Хүчирхийллийн соёлыг үргэлжлүүлэх талыг баримталсан зан үйлдээ, итгэл үнэмшилдээ дүгнэлт хийх боломж бидэнд өдөр бүр олддог. Өөрийн жендэрийн талаарх хандлагаа өөрчилөхөөс эхлээд амьдарч буй орчин, бүлэг, хамт олон дундаа ямар дүрэм журмыг дэмжиж байгаагаараа бид бүгд хүчирхийллийн соёлын эсрэг үйлдэл хийж чадна.

Өөрийн зүгээс хэрэгжүүлж болох 16 арга замыг хуваалцаж байна.

1. Зөвшөөрлийг нэгт тавьдаг соёлыг бий болго

Чөлөөт хүсэл зоригт суурилсан зөвшөөрөл нь удаа бүр зайлшгүй байх ёстой. Бэлгийн болон бусад бүхийл харилцаа зөвшөөрөлд суурилдаг. “Үгүй” гэж хэлж байна уу гэдэгт анхаарахаас илүүтэй идэвхтэй “Тийм” байна уу гэдгийг анхаарч авч үзээрэй. Мэдээж тухайн харилцаанд оролцож байгаа хүн бүрийн идэвхтэй “Тийм” чухал. Хүчирхийллийн соёлын эсрэг өөрийн амьдралдаа идэвхтэй , чин үнэн “Тийм” буюу зөвшөөрлийг хэрэгжүүлж, энэ талаараа бусадтай хуваалцаарай.

2. Хүчирхийллийн соёлын суурь шалтгаануудын эсрэг дуугар

Бид хүчирхийлэл болон давамгайллыг “хүчтэй” ба “эр” гэж үздэг эр жендэрийн линзээр харсаар байвал эмэгтэйчүүд, охидыг дорд, дорой гэж үзсээр байвал хүчирхийллийн соёл оршихыг хүлээн зөвшөөрч байна гэсэн үг.

Хохирогчийг буруутгах хандлага бол мөн хүчирхийллийн соёлын суурь. Энэ нь хүчирхийлэгчээс илүү хохирогчид нь хүчирхийллийн хариуцлага, үр дагаврыг үүрүүлдэг нийгмийн хандлага юм.

Бэлгийн хүчирхийллийн хэргийг хэлэлцэхэд хохирогчийн эрүүл (архи уугаагүй) байсан эсэх, хувцаслалт, хүйсийн болон бэлгийн илэрхийлэл зэрэг нь хамааралгүй юм. Үүний оронд эрэгтэйчүүд хүчирхийллээр дамжуулан хүч чадал олж авах ёстой гэсэн санааг, хүйс давуу байдал болдог гэсэн санааг эсэргүүцэх учиртай.

3. Эр хүний шинж чанарыг буюу эр жендэрийг шинээр тодорхойл

Image for post

Эр хүн байх гэдэг нь танд ямар утгатай болохыг, хэрхэн “эр хүн” шиг байгаагаа шүүн тунгааж ажигла. Өөрийгөө эргэцүүлэн бодох, олон нийтийн яриа хэлэлцүүлэг, урлаг зэрэг нь эрчүүд, хөвгүүдэд (түүнчлэн эмэгтэйчүүд, охидод) эрэгтэй хүний шинж чанарыг феминист зарчмаар эргэцүүлэх, дахин тодорхойлоход ашиглах хэрэгсэл юм.

4. Хохирогчийг буруутгахаа зогсоо

Хэл яриа нь соёлын илэрхийлэл байдаг учраас бидний өдөр бүр ашигладаг үг, хэллэг нь бодит байдлыг бүрдүүлж байдгийг мартаж болохгүй.

Хүчингийн гэмт хэрэг зөвтгөсөн санаа бидний хэл ярианд шингэсэн байдаг. Жишээ нь, “Тэр (эмэгтэй) янхан шиг хувцасласан байсан. Бодвол дуртай байсан биз” гэдэг яриа цөөнгүй сонсогддог.

Эмэгтэйчүүдийг эд зүйл мэт үзэх, янз бүрийн дорд нэр өгөх нь орчин үеийн түгээмэл соёл буюу поп соёл болон медиад хэвийн үзэгдэл байдаг нь хүчирхийллийг улам л өөгшүүлдэг.

Хохирогчдыг буруутгадаг, эмэгтэйчүүдийг бодитой үнэлдэггүй, бэлгийн дарамтыг зөвтгөдөг үг хэллэгээс татгалзах сонголт бидэнд бий. Эмэгтэй хүн юу өмссөн, юуг, хэр зэрэг их уусан, тодорхой цаг хугацаанд хаана байсан нь түүнийг хүчиндэх шалтгаан биш юм.

5. Үл тэвч

Өөрийн амьдарч, ажиллаж, хөгжилдөж буй газруудад бэлгийн дарамт, хүчирхийллийг үл тэвчих дүрэм журмыг бий болго. Дан ялангуяа манлайлагчид энэхүү хүчирхийллийг үл тэвчих бодлого, дүрэм журамд үнэнч байж, өдөр бүр мөрдөгдөх учиртайг үлгэрлэж байх ёстой.

6. Хүчирхийллийн соёлын талаарх ойлголтоо өргөжүүл

Цаг хугацаа, нөхцөл байдлаас шалтгаалан хүчирхийллийн соёл нь олон янзын хэлбэрт хувилж байдаг. Хүчирхийллийн соёл нь шөнийн цагаар ганцаараа яваа эмэгтэй хүнийг эрэгтэй хүн айлгаж ичээж, хүчирхийлдэг гэсэн явцуу ойлголтоос давсан зүйл гэдгийг ойлгох нь чухал юм.

Тухайлбал, хүчирхийллийн соёл нь эмэгтэйчүүд, охидын биеэ өөрөө мэдэх эрх мэдэл болон тэдний эрхийг нь дээрэмдэж буй хүүхдийн гэрлэлт, эм бэлэг эрхтнийг зэрэмдэглэх гэх мэт хор хөнөөлтэй олон зан үйлийг хамардаг.

Хүчиндэх нь буруу гэдэгтэй хэн ч санал зөрөхгүй байж болох ч үг, үйлдэл, эс үйлдэхүйгээр бэлгийн хүчирхийлэл, бэлгийн дарамтыг хэвийн болгож, яльгүй зүйл мэт үзэж байгаа нь хүчирхийллийн соёл руу хальтруулдаг.

7. Огтлолцолт байдлыг харгалзсан арга барилаар хандахуй

Image for post

Хүчирхийллийн соёл нь хүйс, бэлгийн чиг баримжаа, эдийн засгийн байдал, арьсны өнгө, шашин шүтлэг, наснаас үл хамааран бид бүгдэд нөлөөлдөг. Үүнийг үндсээр нь тасдахад хүмүүс өөрийгөө тодорхойлох, илэрхийлэх эрхийг хязгаарладаг жендэрийн болон бэлгийн илэрхийллийн явцуу тодорхойлолтыг халах явдал юм.

Зарим шинжүүд нь зарим эмэгтэйчүүдийг хүчирхийлэлд илүү эмзэг өртөмтгий болгодог. Тухайлбал бэлгийн чиг баримжаа, хөгжлийн бэрхшээлийн байдал, үндэс угсаа болон бусад тухайн хүний оршихуйг нөхцөлдүүлж буй хүчин зүйлс.

ЛГБТКюИ хүмүүс “засаж хүчиндэх” хүчирхийллийн хохирогч болох нь бий. “Засаж хүчиндэх” гэдэг нь хүчирхийлэгч хохирогчийг “зөв” хүйс, “зөв” бэлгийн чиг баримжаатай болгож “засаж” байна гэсэн сэдэл бүхий хүчиндэх гэмт хэрэг юм.

Дайн, дотоодын мөргөлдөөн, хямралын үед охид, эмэгтэйчүүдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл огцом өсдөг. Тиймээс газар газрын охид эмэгтэйчүүд амьдралын нөхцөл байдал, төрсөн арьсны өнгө, бэлгийн чиг баримжаа, хүйсийн илэрхийлэл зэргээсээ хамааран хүчирхийлэлд харилцан адилгүй өртөж байдаг бөгөөд хүчирхийлэл ч дотроо олон янз гэдгийг мэдэж дүн шинжилгээ хийдэг байх нь чухал юм.

8Хүчирхийллийн соёлын түүхийг мэдэх

Хүчиндэх гэмт хэргийг түүхийн туршид дайны болон дарангуйллын зэвсэг болгон ашиглаж ирсэн. Эмэгтэйчүүд болон тэдний хамаарах бүлгийг доройтуулах, угсаатнаар цэвэрлэх, төрлөөр устгах зорилгоор ашиглаж ирсэн. Үүний талаар хөнгөн эсвэл хурдан уншаад мэдчих боломж үгүй тул илүү ул суурьтай судлаарай.

Take five: “Impunity is not acceptable” | UN Women — Headquarters

Sepur Zarco case: The Guatemalan women who rose for justice in a war-torn nation | UN Women — Headquarters

In the words of Emmanuella Zandi Mudherwa: “I want every survivor to be called victorious” | UN Women — Headquarters

9. Эмэгтэйчүүдэд хөрөнгө оруулалт хий

Эмэгтэйчүүдийг чадавхжуулах, тэдний дуу хоолойг нь чангалж тодруулдаг, даван туулагч эмэгтэйчүүдийг дэмждэг, жендэрийн илэрхийлэл, бэлгийн орон зай, бэлгийн чиг баримжааны олон янзат байдлыг хүлээн зөвшөөрүүлэхээр ажилладаг байгууллагуудад хандив өргө.

10. Даван туулагч эмэгтэйчүүдийн үгийг сонс

Image for post

#MeToo, #TimesUp, #NiUnaMenos, #BalanceTonPorc болон бусад онлайн хөдөлгөөнүүдийн эрин үед хүчирхийллийг даван туулсан хүмүүс урьд өмнөхөөс илүү их дуугарч байна.

Тэдний туршлагыг сонсож, дэлхийн өнцөг булан бүрийн даван туулагч, идэвхтэн зүтгэлтнүүдийн түүхийг уншиж, #OrangeTheWorld болон #GenerationEquality зэрэг #-уудийг олон нийтийн сүлжээгээр дагаарай.

11. Хүчингийн талаарх “хошигнолд” бүү инээ

Хүчин, хүчирхийлэл хошигнолын панчлайн (punchline) байх учиргүй. Хүчингийн гэмт хэргийн талаарх хошигнол нь бэлгийн хүчирхийллийг үл тоомсорлоход хүргэж хохирогчид энэ талаар дуугарахад улам хэцүү болгодог. Бэлгийн хүчирхийллийг хэвийн мэт үзэж, зөвтгөдөг хошигнолийг хэзээ ч хүлээн зөвшөөрч болохгүй. Буруу гэдгийг шуудхан хэл.

12. Оролц

Олон улс оронд эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн хэрэгжилт хангалтгүй, өмчлөх эрх нь баталгаажаагүй, гэрлэх, гэр бүл цуцлуулах, хүүхэд асран хамгаалахад ялгаварласан хуулийн зохицуулалттай байдаг нь хүчирхийллийн соёл амь бөхтэй орших суурь болдог.

Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн талаарх дэлхийн мэдээллийн сантай танилцаж, манай улс эмэгтэйчүүд, охидыг хамгаалах чиглэлээр юу хийж байгааг олж мэдээрэй. Өөрийн тань төлөөлөгч жендэрийн тэгш байдлыг баталгаажуулахад, хуулийг хэрэгжүүлэхэд ямар үүрэг амлалттай ажиллаж буйг анхаараарай.

Global Database on Violence Against Women (unwomen.org)

13. Ял шийтгэлгүй байдлыг эцэслэх

Image for post

Хүчирхийллийн соёлыг зогсоохын тулд хүчирхийлэл үйлдэгчид хариуцлага хүлээлгэх ёстой. Бэлгийн хүчирхийллийн хэргийг хянан шийдвэрлэх замаар эдгээр төрлийн бүхийл үйлдлийг гэмт хэрэг гэж нийтээр үзэх, хүчирхийллийг үл тэвчих соёлыг тунхагладаг.

Хүчирхийлэгч хууль зүйн үр дагавраас зайлсхийх боломж олдох бүрт эсрэг байр сууриа илэрхийлж, шударга ёс тогтоохыг шаардаарай.

14. Идэвхтэй хөндлөнгийн ажиглагч бай

Дэлхий даяар гурван эмэгтэй тутмын нэг ньхүчирхийлэлд өртдөг. Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл нь цочирдом нийтлэг үзэгдэл бөгөөд бид харилцан зөвшөөрөлгүй эсвэл хүч хэрэглэсэн үйлдлийн гэрч болох өндөр магадлалтай. Тиймээс идэвхтэй хөндлөнгийн ажиглагч байж хүчирхийлэл үйлдэгчидийн үйлдэл нь хүлээн зөвшөөршгүй гэдэг дохиог өгч байгаарай. Мөн энэ нь хэн нэгний аюулгүй байдлыг хангахад нь туслаж ч магад

Нэгдүгээрт, ямар төрлийн тусламж хэрэгтэй болохыг тодорхойлохын тулд нөхцөл байдлыг үнэл. Бэлгийн дарамтад өртөгч тусламж хүсч байгаа эсэхийг нь асуух, эсвэл болсон явдлыг баримтжуулах, нөхцөл байдлыг сарниулахын тулд анхаарал сарниулах үйлдэл хийх, эсвэл хүчирхийлэл үйлдэгчид шууд “Чиний хийж байгаа зүйл надад таалагдахгүй байна” гэх зэрэг тодорхой мэдэгдэл хийх замаар хүчирхийлэлд өртөгчид тусалж болно.

15. Дараагийн үеэ сурга

Ирээдүйн феминистүүдийг бид бойжуулна. Тэд бол таны охин, хүү, дүү нар.

Хүүхдүүдэд медиа хэрэгсэл болон гудамж, сургууль дээр жендэрийн хэвшмэл ойлголт, хүчирхийллийн шинжтэй үзэл санааг тулгаж байгаа эсэхэд анзаарч, эсэргүүц. Хүүхдэд гэр бүл нь өөрсдийгөө байгаагаар нь илэрхийлэх хамгийн аюулгүй орон зай гэдгийг сайтар ойлгуул. Ямагт тэдний сонголтыг хүндэлж, бага насанд нь зөвшөөрлийн ач холбогдлыг зааж сурга.

Урам зориг өгөх контент хайж байна уу? Тэгвэл хүн болгоны унших ёстой феминист 12 номыг орууллаа.

Twelve feminist books everyone should read | by UN Women | Noteworthy — The Journal Blog (usejournal.com)

16. Харилцан яриаг эхлүүл эсвэл нэгд

Өөрийн амьдарч буй орчиндоо хүчирхийллийн соёлыг таслан зогсоохын тулд хэрхэн хамтран ажиллаж хувь нэмрээ оруулж болох талаар гэр бүл, найз нөхөдтэйгээ ярилц.Клубын ярилцлага, хөрөнгө босгох үдэшлэгийг санаачил. Мөн хүчирхийллийн эсрэг том хөдөлгөөн, тэмцэл, байгууллагад нэгдээрэй.

Орчуулгын эх сурвалж: 16 ways you can stand against rape culture | by UN Women | Medium

Орчуулсан Г.Хулан

Орчуулгын редактор А.Анударь

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Иргэн (66.181.186.248)
    Орчуулсан, редакторолсон, нийтэлсэн inews 3 ч таарсан таар шуудай гэгчээр. Орчуулж байгаа хэлнийхээ хэллэгт тохируулж орчуул. Монгол биш хэлээр монгол үгсийг цуглуулсан орчуулга байна. Ийм монгол хэлээ мэдэхгүй улсууд монгол хэл рүү юм орчуулахаасаа өмнө эхлээд монголоор монгол хүн шиг ярьж, бичиж сурахад анхаар. Хүчирхийлэлд бас соёл байдаг гэнэ.
    2020 оны 12 сарын 12 | Хариулах
  • Иргэн (66.181.186.248)
    Хүчирхийллийн соёл гэж яг юу вэ? Соёлгүй хүчирхийлээд байна, соёлтой хүчирхийл гэж байгаа юм шиг. Бас “үл тэвч” гэдэг чинь өөр утгатай. Хэрэв битгий тэвч гэх гэсэн бол “бүү тэвч” гэж бичигдэнэ. Энэ сэтгүүлч нар гэж ийм л дуракууд байгаа юм даа.
    2020 оны 12 сарын 12 | Хариулах
  • Зочин (73.134.217.40)
    Хучирхийлэл уйлдэлт эсвэл хучирхийлэл гээд л орчуулбал зугээр бх,хучирхийлэлийн соел гэхгуй бхаа
    2020 оны 12 сарын 12 | Хариулах
iШинэ мэдээ
9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв 12 цаг 44 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ 14 цаг 1 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой 14 цаг 11 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ 16 цаг 7 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ 20 цаг 3 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан 20 цаг 10 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ 20 цаг 16 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав 20 цаг 23 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? 20 цаг 33 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ 20 цаг 53 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв 21 цаг 4 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа 21 цаг 8 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ 21 цаг 12 мин Орон сууцны үнэ өсжээ 21 цаг 17 мин Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт III байрт шалгарлаа 21 цаг 20 мин Хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх танилцуулгаа ТБХ-нд хүргүүлэхээр тогтлоо 21 цаг 43 мин Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь 21 цаг 50 мин Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна 21 цаг 57 мин Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг Гаалийн албан татвараас чөлөөлнө 22 цаг 1 мин “Эль-Ниньо”-гийн нөлөөгөөр какаоны үнэ тасралтгүй өсжээ 22 цаг 7 мин
iИх уншсан
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и...
Top