x

Төрийн шийдвэр амьд явах эрхийн “дээр” байна

Дэлхий нийтээр цар тахалтай нүүр тулсан хүндхэн цаг үеийг туулж байна. Нийтийн эрүүл мэндийг хамгаалах энэ эгзэгтэй үед ард иргэд төрийн ямар ч шийдвэрийг үг дуугүй биелүүлж, дэндүү хүлцэнгүй байгаа. Энэ хугацаанд эрхээ нэхэж дуугарахаас илүү эвлэрч, дасан зохицож ирэв. Гэтэл хатуу чанга хөл хориогоор далимдуулж хүний эрхийг уландаа гишгэх, ялгаварлан гадуурхах үйлдэл хэрээс хэтэрч алхам тутам гарах боллоо. Тэр бүү хэл төрийн байгууллагуудын уялдаа холбоогүй шийдвэр, хариуцлагагүй алба хаагчдын балгаар эрдэнэт хүний амь нас эрсдэв. Аюулт цар тахлаар биш төрийн шийдвэр хүний амьд явах эрхийг хязгаарласан кейсээр Монгол Улс олон улсын хүний эрхийн өдрийг угтлаа. 

Улс орнууд жил бүрийн энэ өдөр хүний эрхийг хамгаалахад ямар хүчин чармайлт, амжилт гаргаснаа тайлагнадаг бол манай улс хэдэн байраар ухарсан үзүүлэлтээ харж суух нь. Уг нь НҮБ, олон улсын хүний эрхийн байгууллагууд цар тахлын хөл хорионы үед хүний эрхийг зөрчихгүй байх талаарх анхааруулга, зөвлөмжийг хангалттай өгч ирсэн.

Гэвч хүний эрхийг хамгаалахад хүчин чармайлт гаргах нь битгий хэл ХЭҮК-ын дэвшүүлсэн илтгэлийг сөхөж харах сэтгэл, мэдрэмжгүй эрх баригчдын үг, үйлдлийн зөрүү COVID-19 хөл хорионы хэдхэн хоногт тодорч гарч ирэв. ХЭҮК-т 2020 он гарсаар 670 гомдол ирснээс 68 нь COVID-19-тэй холбоотой. Энэ онд  хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр  26 зөвлөмж хүргүүлснээс  тав  нь арваннэгдүгээр сард, хүний эрхийн зөрчлийг арилгуулах таслан зогсоох чиглэлээр 27 шаардлага хүргүүлснээс гурав нь мөн энэ сард байна.

УОК эмнэлгийн гамшгийн хэлбэрийн арга хэмжээ авахдаа хүний эрхийг хязгаарлахаас хориглож болохгүй хэмээн эрсдэлийг урьдчилан тооцож зөвлөхийн тулд ХЭҮК УОК-ын ажлын албаны бүрэлдэхүүнд орох саналаа 14 хоногийн өмнө хүргүүлсэн ч хүлээж аваагүй аж. Салбар хоорондын зааварчилгаа ойлгомжгүй, уялдаагүй, нээлттэй биш байгаагаас иргэдийн эрх зөрчигдөж байгаа талаар арваннэгдүгээр сарын 18-наас хойш дөрвөн санал, зөвлөмж хүргүүлсэн ч “хүндэтгэлтэй хандаж байна” гэдгээс өөр хариу аваагүй байна.

Дотоодод COVID-19 анх илрэхэд төрийн байгууллага халдвар авсан иргэний нэр, зураг, регистрийн дугаар бүхий хувийн мэдээллийг нийтэд “цацсан”-аас тухайн хүнийг нийгэм даяараа үзэн ядаж, жигшсэн.Үүний уршгаар халдвар авсан иргэн сэтгэлээр унах, ойр хавийнхан нь давхар гадуурхагдах эрсдэл бий болсноос дараагийн хүмүүс маршрутаа нуух зэргээр хумих нь битгий хэл улам тархах нөхцөл байдлыг бий болгосон.

Мөн халдваргүй нь батлагдаад тусгаарлалтаас гарч ирсэн дөрөв, 17 настай хүүхдүүдийг орцныхон нь гэрт нь оруулахгүй гадуурхаж хөхөө өвлийн хүйтэнд хэдэн цаг гадаа зогсоосон харгис үйлдэл гарлаа. Хүүхдүүд энэ талаар СӨХ-ны даргадаа хэлсэн боловч “Дээрээс оруулахгүй бай гэсэн тушаал ирсэн учраас гэр бүлийн бусад гишүүнийг эмнэлгээс гарч иртэл оруулахгүй” гэж мэдэгджээ.

Эмнэлэгт хэвтэж байсан ээж нь олон нийтэд мэдэгдээгүй бол хэр удахыг таашгүй. Энэ үед хүүхэд хамгааллын төв том охин нь хэд хоногийн дараа 18 хүрэх тул авах боломжгүй гэснийг хэвлэлүүд мэдээлж байв. Тусгаарлалтаас гарах үед нь бага насны хоёр хүүхдийг харж хандах хүн байгаа эсэхэд хэн ч анхаарал хандуулаагүй нь эндээс харагдаж байна.

Хамгийн ноцтой нь COVID-19 халдварын дэгдэлтийг хумих нэрийн дор Үндсэн хуулиар олгосон хүний эрх, эрх чөлөөг зөрчиж амьд явах эрх тамгатай цааснаас хямдхан болсныг хоёр хоногийн өмнө гарсан жишээ харууллаа. Тодруулбал, хөдөө орон нутгаас ирсэн иргэд төрийн хоёр өөр шийдвэр, алба хаагчдын нэгдсэн ойлголт зохион байгуулалтгүйгээс 22-ын товчоон дээр тээврийн хэрэгсэлд хонон өнжин дугаарлахдаа эрүүл мэндийн үйлчилгээ авч чадалгүй нас барсан харамсалтай хэрэг гарав. Товчхондоо, Архангай аймгийн онцгой комисс түргэвчилсэн шинжилгээний хариуг үндэслэн хот руу орж болно хэмээн иргэдээ явуулсан. Гэтэл  22-ын товчоон дээр ирэхэд нь заавал ПСР шинжилгээний хариуг үндэслэнэ хэмээн оруулаагүйгээс иргэн эмнэлгийн тусламж дуудаад ч авч чадаагүй байгаа юм.

Гэтэл төрийн хоёр байгууллагын хариуцлагагүйгээс болсон энэ үйлдэлд өнөөдөр хэн ч хариуцлага хүлээсэнгүй. Улсын онцгой комисс талийгаачийн гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлээд асуудал намжих бололтой.

Мөн тусгаарлалтаас гарсан иргэдийг гэрийн ажиглалтад хянахын тулд хаалган дээр нь тэмдэг наасан. Өөрөөр хэлбэл, энэ гэрт халдвар тараах эрсдэлтэй иргэн амьдарч байгаа гэсэн тэмдгийг төр нь дарж, бусдад гадуурхагдах нөхцлийг бий болгож байгаа юм. Энэ мэтээр Монголын төр хүний эрхийн мэдрэмжтэй, зөв бодлоготой ажиллахгүй бол мөд олон улсад хар “тамга” даруулах бололтой.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв 12 цаг 44 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ 14 цаг 1 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой 14 цаг 11 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ 16 цаг 7 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ 20 цаг 3 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан 20 цаг 10 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ 20 цаг 16 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав 20 цаг 23 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? 20 цаг 33 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ 20 цаг 53 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв 21 цаг 4 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа 21 цаг 8 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ 21 цаг 12 мин Орон сууцны үнэ өсжээ 21 цаг 17 мин Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт III байрт шалгарлаа 21 цаг 20 мин Хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх танилцуулгаа ТБХ-нд хүргүүлэхээр тогтлоо 21 цаг 43 мин Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь 21 цаг 50 мин Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна 21 цаг 57 мин Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг Гаалийн албан татвараас чөлөөлнө 22 цаг 1 мин “Эль-Ниньо”-гийн нөлөөгөөр какаоны үнэ тасралтгүй өсжээ 22 цаг 7 мин
iИх уншсан
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и...
Top