x

Хотын дарга айл өрхүүдийг ус, дулаан, цахилгаанаа зохистой хэрэглэхийг уриаллаа

Засгийн газар өчигдөрийн хуралдаанаар айл өрх, аж ахуй нэгжүүдийн хэрэглэсэн ус, дулаан, цахилгааны төлбөрийг 2020.12.01-нээс 2021.07.01 хүртэл чөлөөлөх шийдвэрийг гаргалаа.

Мөн сайжруулсан шахмал түлшний үнийг  75 хувиар  бууруулахаар болсон.

Шийдвэрүүдтэй холбоотойгоор Хотын дарга Д.Сумъяабазар “Монгол Улс дотооддоо халдвар илэрч, хөл хорио тогтоосон өнгөрсөн нэг сар гаруйн хугацаанд Улаанбаатар хотын иргэн бүр хариуцлагатай байж, тархалтыг хумих, хязгаарлах үйл ажиллагаанд үүргээ биелүүлж оролцсон. Мөн  халдварын тархалтыг илрүүлж, зогсоох, хөл  хорионы дэглэмийг хэрэгжүүлэхэд үүрэг гүйцэтгэсэн алба хаагчид, мэргэжлийн байгууллагууд, уртасгасан цагаар хичээж ажилласан төрийн албан хаагчдын зүтгэлээр цар тахлын тархалтын голомтуудаа тодорхойлж, тодорхой хэмжээнд хумьж чадлаа.

Нийслэлийн онцгой комиссоос зохион байгуулсан “Нэг өрх - Нэг иргэн” тандалтын шинжилгээнд хамрагдсан 70 гаруй мянган иргэдээс хариу нь гарсан 57000 шинжилгээ бүгд сөрөг болохыг ЭМЯ-аас бидэнд мэдээллээ. Энэ нь авсан арга хэмжээ маань үр дүнтэй байж, Улаанбаатар хот тархалтын хүрээг тодорхой хэмжээнд хязгаарлаж чадсаныг харуулж байна. 

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрт нийслэлийн иргэдийнхээ өмнөөс миний бие талархаж буйгаа илэрхийлье. Мөн төрөөс ус, цахилгаан, дулааны төлбөрийг тэглэж байгаа ч иргэд, өрх айлууд маань хэвийн хэмжээндээ зохистой хэрэглэхийг нийслэлчүүддээ хандан уриалж байна” гэлээ. 

Мөн тэрээр нийслэлийн төсвийн талаар хэлэхдээ “Улаанбаатар хотын төсвийн нөхцөл байдал амаргүй байгаа. Өнгөрсөн хугацаанд цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор хувь хүний орлогын албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар, нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх зэрэг арга хэмжээг Засгийн газар үе шаттай авч хэрэгжүүлсэн. Энэ нь хотын эдийн засагт тодорхой хэмжээгээр нөлөөлсөн. Улаанбаатар хотын төсвийн ихэнх хэсэг нь ХАОАТ-аас бүрддэг. Тиймээс бид хотын хэмжээнд татварын бодлогыг сайжруулахаар холбогдох яамдуудтай хамтран ажиллаж байна. Нөхцөл байдал сайжрах байх” гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв 12 цаг 43 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ 14 цаг 0 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой 14 цаг 10 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ 16 цаг 6 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ 20 цаг 3 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан 20 цаг 9 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ 20 цаг 15 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав 20 цаг 23 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? 20 цаг 33 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ 20 цаг 52 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв 21 цаг 4 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа 21 цаг 7 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ 21 цаг 12 мин Орон сууцны үнэ өсжээ 21 цаг 16 мин Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт III байрт шалгарлаа 21 цаг 20 мин Хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх танилцуулгаа ТБХ-нд хүргүүлэхээр тогтлоо 21 цаг 42 мин Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь 21 цаг 49 мин Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна 21 цаг 56 мин Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг Гаалийн албан татвараас чөлөөлнө 22 цаг 1 мин “Эль-Ниньо”-гийн нөлөөгөөр какаоны үнэ тасралтгүй өсжээ 22 цаг 7 мин
iИх уншсан
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и...
Top