x

Ирээдүйгээ хар тамхинаас хамгаалах бодлого хэрэгтэй байна

Хятадаас Монгол руу явж байсан 500 жин тэмээгээр героин гэх бодисыг нийслэл хүрээнд нэвтрүүлж байгаад баригдсан түүх архивын баримтад бий. Энэ хэрэг одоогоос 107 жилийн өмнө буюу 1913 онд гарч байжээ.

Тодруулбал, тухайн үед гурван хятад иргэн нэг жинд 500 грамм буюу нийт 250 килограмм героиныг нийслэлд оруулж ирсэн гэсэн үг. 

Килограмм тутмыг нь дөрвөн мянгаар үржүүлбэл нэг сая болно. Бүх монголчууд мансуурахад хангалттай хүрэлцэнэ гэсэн үг. Тухайн үед Монгол Улсыг тэр чигт нь мансууруулах зорилго агуулсан энэ хэргийг Богд хааны гаалийн албаныхан барьсныг архивын баримтад тэмдэглэсэн байна. Хэрвээ тэр бодисыг нийслэл хүрээнд оруулж ирээд үнэгүй тараачихсан бол бидэнд өдийд тусгаар тогтнол ч байхгүй. 

Бусад төрлийн гэмт хэргийг бодвол нууц далд аргаар үйлдэгддэг хар тамхи, мансууруулах төрлийн бодистой холбоотой гэмт хэргийн 55 хувьд нь Монголд ургаж байгаа өвс ургамал хэрэглэсэн, татсан, тээвэрлэсэн байдлаар гарч байна. Учир нь 21 аймгийн тодорхой бүс нутагт мансууруулах үйлчилгээтэй каннабис өвс ургамал ургадаг. Түүнийг түүж бэлтгэх, зарж борлуулах, хэрэглэх, тээвэрлэхтэй холбоотой гэмт хэрэг ихэвчлэн гардаг. 

Үлдсэн 45 хувийг манай улсад үйлдвэрлэдэггүй химийн аргаар гаргаж авдаг бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх тээвэрлэх гэмт хэрэг бүрдүүлдэг. Ялангуяа, Зүүн өмнөд чиглэлийн Азийн орнуудаас манай улсад орж ирдэг. Тухайн бодисыг улсын хилээр орж ирэхээс өмнө хил гаалийн байгууллага илрүүлэх ёстой. 

Нэн ялангуяа, шуудан илгээмжээр орж ирж байгаа мансууруулах бодисыг хамтын ажиллагааны хүчинд илрүүлэх нь ихэссэн гэж эх сурвалжууд мэдээлж байна. Өнгөрсөн оны эхний арван нэгэн сарын байдлаар манай улсад хар тамхи, мансууруулах төрлийн бодистой холбоотой 236 хэрэг гарчээ. Харин энэ онд 197 гэмт хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдээд байна. 

Баримт-1 ЦЕГ-ын хар тамхитай тэмцэх газар өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын шилдэг боксчдын нэг Э.Цэндбаатараас мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт бодисын түргэвчилсэн шинжилгээ авсан. Зарим эх сурвалжууд түүнийг, сэтгэцэд нөлөөлөх, мансууруулах төрлийн шингэн бодис хэрэглэн ухаан нь самуурсан гэж ярьцгааж байна. Тухайн үед боксчин залуу дөрвүүлээ байсан. Тэдний дунд нэг эмэгтэй байжээ. Цагдаагийн байгууллагын зүгээс энэ хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна. 

Баримт-2 Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт 29 настай эрэгтэй Ч, 27 настай эмэгтэй О нар нас барсан. Тэд мансууруулах төрлийн бодис хэтрүүлэн хэрэглэн амь насаа алдсан болох нь шинжилгээгээр тогтоогдсон юм. Хэргийн газраас эд мөрийн баримтаар тунгалаг шингэн 100 грамм, хар өнгийн нунтаг бодис зэргийг хураан авчээ. 

Баримт-3 Гашуун Сухайт боомтоор Монгол Улсын иргэн Б мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хууль бусаар нэвтрүүлсэн үйлдлийг энэ оны долдугаар сард хүчний байгууллага илрүүлсэн. Тухайн иргэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг амны хаалтны дунд нуун далдалж, улсын хилээр нэвтрүүлсэн. Статистикаас харахад, хар тамхитай холбоотой гэмт хэрэг өнгөрсөн онд 30.7 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан. Мөн гэмт хэрэгт холбогдогчдын тоо ч 31.1 хувиар өссөн байна. Хар тамхитай холбоотой гэмт хэрэгт холбогдож байгаа хүмүүсийн насны хувьд бусад төрлийн гэмт хэрэгт холбогдож байгаа хүмүүстэй харьцуулахад залуужсан. 

Тодруулбал, өнгөрсөн оны эхний найман сард бүртгэгдсэн нийт холбогдогчдын 49 хувийг 19-25 насныхан байгаа юм. “Цагаан тахал” гэж нэрлэгддэг хар тамхи Монгол орны ирээдүй болсон охид, залуусын нүдийг бүрхэн, уураг тархи, сэтгэл мэдрэлийг мансууруулж байна. Тэд энэ бодисоос хамааралтай болж буй энэхүү харуусам явдлыг таслан зогсооход хууль хяналтын байгууллагаас гадна хүүхэд залуус руу чиглэсэн соён гэгээрүүлэх ажил хийх хэрэгтэйг сэтгэл судлаач, эмч мэргэжилтнүүд анхааруулдаг. 

Дорвитой анхаарч, шийдвэр гаргахгүй бол охид, залуусаа хар тамхинд чимээгүй алдахад хүрнэ гэдгийг сануулсаар л байна. Олон улсын жишгээс харахад хар тамхи мансууруулах бодисын хэрэглээнээс урьдчилан сэргийлэх ажил их чухал байдаг. Хар тамхи болон түүний хор уршгийн талаар насны ангиллаар нь зорилтот бүлэгт чиглэсэн зөв мэдээлэл өгөх нь илүү үр дүнтэй юм билээ. Өсвөр үеийн хүүхэд, залуучуудад насны онцлогт тохируулан боловсролын байгууллагаас хор уршгийн талаарх мэдээлэл болон өөрийгөө хэрхэн хамгаалах тухай бодит практик дээр суурилсан сургалтын стандарт, арга зүйтэй болох зайлшгүй шаардлагатай. 

Мөн эцэг, эхчүүдэд зориулсан хар тамхи хэрэглэсэн үеийн шинж тэмдэг болон хэрхэн хүүхэдтэйгээ нээлттэй ярилцах тухай мэргэжлийн байгууллагаас зөвлөмж мэдээллийг тасралтгүй олгох ёстойг олон улсын байгууллагууд жил бүр сануулдаг. Тиймээс ч мэргэжлийн байгууллагууд олон улсын хар тамхитай тэмцэх байгууллагуудтай хамтран монгол хүний сэтгэл зүйн онцлог дээр суурилсан урьдчилан сэргийлэх хөтөлбөртэй болох нь чухал. 

Жишээлбэл, Японд хар тамхины тухай мэдээллийг олон нийтэд хязгаарлагдмал байдалтай тараадаг бол Канадад бага ангиас нь эхлэн хичээлийн хөтөлбөрт нь тусгасан байдаг. Аливаа улс орны хүн ам, үндэстний онцлогийг сайн судалж, тохирсон арга хэмжээ авах хэрэгтэй нь дээрх жишээнээс харагдана. Манай улсын хувьд энэ төрлийн донтолтыг эмчлэх нарийн мэргэжилтэн болон эмнэлгийн хангамж дутмаг нь нууц биш. 

Хэрвээ урьдчилан сэргийлэх ажлыг хангалттай гүйцэтгэж чадвал маш олон залуу хүн төрөлхтөнд цагаан тахал хэмээгддэг хорт зуршилд автахаас сэргийлэх боломжтой. Нэгэнт хар тамхинд донтсон тохиолдолд эмчилгээнд давтан хамрагдсан ч дахин хэрэглэх тохиолдол их байдаг учир анхнаасаа л өөрийгөө болон бусдыг хамгаалж сурах нь чухал болоод байна. Наркологийн захирлаар 20 шахам жил ажилласан Т.Доржханд эмч, “Мансуурал бол дон. Донтолт бол өвчин. Өвчнийг шоронд хорьж биш, эмнэлэгт тусгаарлаж эмчилдэг юм” гэж хэлж байсан нь бас бодогдоно. Хэрэв та болон таны танил хар тамхины хэрэглээтэй болсон бол нууж хэрхэвч болохгүй бөгөөд мэргэжлийн байгууллага, сэтгэл зүйчид эртхэн хандахыг сэтгэл судлаачид зөвлөдөг. Басхүү мансуурах донтой болсон хүмүүс чухам юунд мансуурдгаасаа хамаарч эдгэрэх магадлал нь өөр өөр хувьтай байдаг гэдгийг энд дурьдая. Ер нь бол архинд донтох ч бас эмгэг. 

Гэхдээ архинд донтсон эмгэг эдгэх магадлал 60-90 хувь байдаг бол хар тамхинд донтогсдын 10-25 хувь нь л бүрэн татгалздаг гэх харуусам статистик байдаг юм байна лээ. Хар тамхийг харааж, хэрэглэсэн нэгнээ зүхэхээс өмнө хор хөнөөл, аюул уршгийг нь таниулж, жигшээх л хамгийн зөв зам гарц гэдгийг хүн төрөлхтөн хүлээн зөвшөөрчихсөн гэдгийг бас дуулгая.

Эх сурвалж: "Үндэсний шуудан" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Иргэн (202.126.88.201)
    Demjij bn demjij bn
    2020 оны 12 сарын 15 | Хариулах
  • irgen (202.9.46.165)
    har tamhi hereglesn humuusiig hatuu shiitgeh heregtei
    2020 оны 12 сарын 15 | Хариулах
iШинэ мэдээ
9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв 12 цаг 3 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ 13 цаг 20 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой 13 цаг 30 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ 15 цаг 26 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ 19 цаг 22 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан 19 цаг 29 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ 19 цаг 35 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав 19 цаг 42 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? 19 цаг 52 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ 20 цаг 12 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв 20 цаг 23 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа 20 цаг 27 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ 20 цаг 31 мин Орон сууцны үнэ өсжээ 20 цаг 36 мин Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт III байрт шалгарлаа 20 цаг 39 мин Хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх танилцуулгаа ТБХ-нд хүргүүлэхээр тогтлоо 21 цаг 2 мин Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь 21 цаг 9 мин Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна 21 цаг 16 мин Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг Гаалийн албан татвараас чөлөөлнө 21 цаг 20 мин “Эль-Ниньо”-гийн нөлөөгөөр какаоны үнэ тасралтгүй өсжээ 21 цаг 26 мин
iИх уншсан
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top