x

Сайд Х.Нямбаатарын “Улаан бал” ярилцлагын үеэр хэлсэн ХУДАЛ МЭДЭЭЛЛҮҮД

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өчигдөр NTV телевизийн “Улаан бал” ярилцлагад орж, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн талаар ярилаа.

Худал мэдээлэл нийтэлсэн, түүнийг түгээсэн хэвлэл мэдээллийн хэрэгсэл төдийгүй нийгмийн сүлжээ ашиглагчдад хамааралтай гэх хуулийн төслийн нэмэлт өөрчлөлтийн талаарх сайд Х.Нямбаатар ярихдаа зарим эргэлзээтэй мэдээлэл өгсөн тул нягталлаа.

Х.Нямбаатар: Хэвлэлийн зөвлөлийг байгуулахдаа олон нийтийг бүрдүүлж чадаагүй. Одоо байгаа нь хэдхэн эздийн өмч - ХУДАЛ 

Хэвлэл мэдээллийн зөвлөл нь бие даасан гурван тусдаа бүлгээс бүрдсэн 45 гишүүнтэй. Бүлэг бүр нь эзэд, хэвлэн нийтлэгчид, сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн мэргэжилтнүүд болон эвсэл холбоодоос ижил тооны төлөөллөөс бүрддэг. Хэвлэл мэдээллийн зөвлөлийн бүтэц бүрэлдэхүүн, гишүүд сонгон шалгаруулалтын талаар мэдээлэл нийтэд ил байдаг бөгөөд ЭНД-ээс үзэх боломжтой.

Х.Нямбаатар: ОХУ-д 3,000-аас дээш дагагчтай бол хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэж үзэж байна - ХУДАЛ

ОХУ-д 2014 оноос блог хөтлөгчдийг бүртгэх хуулийн зохицуулалт хэрэгжиж эхэлсэн бөгөөд 3,000-аас дээш дагагчтай блог хөтлөгчдийг хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй ижилтгэн ойлгохоор болсон ч 2017 оны долдугаар сарын 29-ний өдрийн 276 тоот тогтоолоор блог хөтлөгчийн үйл ажиллагааг зохицуулах заалтыг хүчингүй болгож, тухайн оны наймдугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөхөөр болсныг мэдээлж байв.

Х.Нямбаатар: Бүх телевизийн эзэмшигч нь улс төрчид - БҮГД БИШ

2019 оны байдлаар манай улсын хэмжээнд нийт 128 телевиз үйл ажиллагаа явуулж байна. Үндэсний олон нийтийн телевиз болон арилжааны телевизүүдийн эзэмшлийн судалгаа байдаг. Гэсэн хэдий ч хувийн өмчийнх эсэх зэргийг нарийвчилсан, улс төрчийн хамааралтай эсэх бат ноттой мэдээлэл байхгүй байгаа юм. Гэхдээ Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатарын хэлсэнчлэн бүх телевизийн эзэмшигч нь улс төрч гэдэг ташаа. Тухайлбал, Монгол телевиз “Гацуурт” ХХК-ийн ерөнхий захирал Л.Чинбатынх бол UBS телевиз Монгол Улсын Соёлын гавъяат зүтгэлтэн, ая зохиогч Л.Балхжавын, NTV телевиз Шунхлай группийн мэдэлд байдаг. 

Х.Нямбаатар: Монгол улс эвлэлдэн нэгдэх, үзэл бодлоо илэрхийлэх, тайван жагсаал цуглаан хийх эрхийн үзүүлэлтээрээ дэлхийд хамгийн дээд, абсолют байр эзэлдэг - ХУДАЛ

Вашингтонд төвтэй “Freedom house” судалгааны төвөөс 1973 оноос эхлэн дэлхийн орнуудын эрх чөлөөний индексийг жагсааж ирсэн. Иргэний болон улс төрийн эрх, иргэний эрх чөлөө гэсэн хоёр төрлөөр хэмжиж нийлбэр оноог гаргадаг. Үүнд, үзэл бодлоо илэрхийлэх, үг хэлэх, тайван жагсаал цуглаан хийх, эвлэлдэн нэгдэх эрхүүд багтдаг. Монгол Улс нь авбал зохих 100 онооноос 2013-2020 оны хооронд 84-86 оноо авч ирсэн бөгөөд 2019 оны байдлаар дэлхийн улсуудаас 53 дугаар байрт жагсаж эрх чөлөөт орны тоонд орж байна. Хил хязгааргүй сурвалжлагчид олон улсын байгууллагаас гаргадаг хэвлэлийн эрх чөлөөний индексээр 2020 онд 180 орноос 73-р байрт эрэмбэлэгдэж байгаа нь “мэдэгдэхүйц асуудалтай” орны тоонд орсон хэвээр байна. Энэ нь өмнөх оноос 3 байр ухарсан үзүүлэлт юм. Тэгэхээр Х.Нямбаатар сайдын хэлснээр Монгол Улс нь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, тайван жагсаал цуглаан хийх, эвлэлдэн нэгдэх эрхээрээ “хамгийн дээд, абсолют буюу дээгүүрт ордог” гэсэн нь худал мэдээлэл болж байна.

Х.Нямбаатар: Би зөндөө л гүтгэлэг, доромжлол амсаад явж байна

Х.Нямбаатар нь Эрүүгийн хуулийн Худал мэдээлэл тараах заалтаар 2020 оноос хойш гурван иргэнд эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр цагдаагийн байгууллагад хандаад байна. Үүнээс, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020.08.20-ны өдрийн 689 дугаар шийтгэх тогтоолоор иргэн Х.А-г 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан. Х.Нямбаатарын гомдлоор Эрүүгийн хуулийн 13.14 дэх заалт Худал мэдээлэл тараах гэмт хэргээр иргэн Х.Г-г Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 2020/ШЦТ/726 дугаартай шийтгэх тогтоол, 2020 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020/ДШМ/1402 дугаар магадлалаар 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан. Х.Нямбаатарын гомдлоор Иргэн Б.Н-д холбогдох Эрүүгийн хэргийн 13.14 Худал мэдээлэл тараах заалтаар 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлээд байна. Мөн Х.Нямбаатарын гомдлоор 2018 онд иргэн Ц.Б-г Зөрчлийн тухай хуулийн 6.21 дэх зүйл Гүтгэх заалтаар 2 сая төгрөгөөр торгож шийтгэвэр оногдуулсан. 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдрөөс хойш Эрүүгийн хуульд Худал мэдээлэл тараах гэмт хэрэг шинээр орж батлагдсанаар одоогоор шүүхийн хүчин төгөлдөр 8 шийдвэр гарсан байхын 2 шийдвэр нь иргэн Х.Нямбаатарын гомдлоор үүссэн байна. 

(дэлгэрэнгүйг http://new.shuukh.mn/eruuanhan)

Нягталсан: Ц.Тамир (MCIR), Б.Пүрэвсүрэн (Глоб интернэшнл төвийн хуульч)

Эх сурвалж: factcheck.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв 12 цаг 3 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ 13 цаг 20 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой 13 цаг 30 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ 15 цаг 26 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ 19 цаг 23 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан 19 цаг 29 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ 19 цаг 35 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав 19 цаг 42 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? 19 цаг 52 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ 20 цаг 12 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв 20 цаг 23 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа 20 цаг 27 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ 20 цаг 31 мин Орон сууцны үнэ өсжээ 20 цаг 36 мин Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт III байрт шалгарлаа 20 цаг 39 мин Хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх танилцуулгаа ТБХ-нд хүргүүлэхээр тогтлоо 21 цаг 2 мин Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь 21 цаг 9 мин Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна 21 цаг 16 мин Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг Гаалийн албан татвараас чөлөөлнө 21 цаг 20 мин “Эль-Ниньо”-гийн нөлөөгөөр какаоны үнэ тасралтгүй өсжээ 21 цаг 26 мин
iИх уншсан
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top