x

Улаанбаатараас гарах хөдөлгөөнийг зогсоолоо

УОК-оос 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр баталсан “Зорчигч тээврийг зохицуулах түр журам”-ын дагуу өнөөдөр өглөөний  06.00 цагаас эхлэн Улаанбаатараас гарах хөдөлгөөнийг хаалаа. Тэгэхдээ хүнс, шатахуун, өвс тэжээл, эм, эмнэлгийн хэрэгсэл ачсан автотээврийн хэрэгслийн жолооч, албан томилолт, буяны ажилд оролцох зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг PCR шинжилгээний хариуг үндэслэн нэвтрүүлэх юм.  

Уг журамд зааснаар  Улаанбаатарт гацсан иргэдийг  гаргах ажлыг 12 дугаар сарын 1-10-ны хооронд зохион байгуулсан. Гэвч зарим иргэний PCR шинжилгээний хариу гараагүй байсныг үндэслэн дээрх хугацааг сунгасан юм. Өөрөөр хэлбэл журмын 2.8-д PCR шинжилгээ өгсөн боловч гарч амжаагүй иргэдийг 12 дугаар сарын 14-18-ны 06:00 цаг хүртэл гаргах ажлыг зохион байгуулна гэж заасан.Мөн журамд 2020 оны 12 дугаар сарын 18-ны 06:00 цагаас Улаанбаатар хотоос гарах хөдөлгөөнийг зогсооно гэж өөрчлөлт орсон юм. Энэ дагуу өнөөдөр өглөө хотоос гарах зорчигч, тээврийн хөдөлгөөнийг зогсоолоо. Энэ хязгаарлалт 12 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл үргэлжилнэ.  

Харин Ковид-19-ийн халдвар гараагүй аймаг, сумаас Улаанбаатар хот руу ирэх иргэд асуумж бөглөж, нэвтэрнэ. Халдвартай аймаг, сумаас ирэх бол PCR шинжилгээ өгөх ёстой бөгөөд тухайн орон нутагт PCR аппарат байхгүй бол түргэвчилсэн оношлуураар шинжилгээ өгөх ёстой юм. 

ЭМЯ-наас өгсөн мэдээллээр өнөөдрийн байдлаар Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Дорноговь, Говьсүмбэр, Архангай гэсэн зургаан аймагт коронавирусийн халдварын батлагдсан тохиолдол бүртгэгдээд байна. Өөрөөр хэлбэл эдгээр аймгаас ирэх иргэдээс заавал шинжилгээний бичиг шаардана.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв 12 цаг 3 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ 13 цаг 20 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой 13 цаг 30 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ 15 цаг 26 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ 19 цаг 23 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан 19 цаг 29 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ 19 цаг 35 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав 19 цаг 43 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? 19 цаг 53 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ 20 цаг 12 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв 20 цаг 24 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа 20 цаг 27 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ 20 цаг 32 мин Орон сууцны үнэ өсжээ 20 цаг 36 мин Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт III байрт шалгарлаа 20 цаг 40 мин Хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх танилцуулгаа ТБХ-нд хүргүүлэхээр тогтлоо 21 цаг 2 мин Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь 21 цаг 9 мин Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна 21 цаг 16 мин Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг Гаалийн албан татвараас чөлөөлнө 21 цаг 21 мин “Эль-Ниньо”-гийн нөлөөгөөр какаоны үнэ тасралтгүй өсжээ 21 цаг 27 мин
iИх уншсан
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top