x

Сэтгүүлч, судлаач, иргэний нийгмийн төлөөлөгчид ХУУРАМЧ МЭДЭЭЛЭЛ ТАНИХ аргазүйн техникт суралцлаа

Хэвлэлийн хүрээлэнгээс "Мэдээллээ мэдэж ашиглая" хуурамч мэдээллийг ялган, таних аргазүйн сургалтыг цахимаар зохион байгууллаа.

Хэвлэлийн Хүрээлэн Ардчиллын төлөөх Үндэсний сангийн дэмжлэгтэйгээр Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэнтэй хамтран DREAM төслийн хүрээнд хэд хэдэн ажлууд зохион байгуулж байна. Тэдгээрийн нэг өнгөрсөн зун зохион байгуулагдсан УИХ-ын сонгуулийн сурталчилгааны үеэр иргэдэд хүрсэн мэдээллийн гуйвуулгын цар хүрээ, шинж чанар, эрсдэлийн түвшинд үнэлж дүгнэсэн судалгааны үр дүнг олон нийтэд танилцуулсанг бид мэдээлж байсан.

Харин энэхүү мониторингийн судалгааг хэрхэн хийсэн, түүний арга зүй, аргачлалыг танилцуулах, энэхүү аргачлалаар ажиллах дадал хэвшил олгох практик туршлага эзэмшүүлэх зорилго бүхий сэтгүүлчдэд болон иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөлд зориулсан сургалт 12 дугаар сарын 10-14-ний хооронд зохион байгуулагдлаа.

Сургалтын хөтөлбөрт мэдээллийн төрөл, ангилал, цаашлаад худал мэдээллийг нягтлан шалгах арга техник /гэрэл зураг, гүүгл мэп болон видео мэдээллийг шалгах апп/, сошиал медиа ялангуяа фэйсбүүк, твиттер зэрэг флатформоос бид ямар төрлийн мэдээлэл хүлээн авч байна вэ, нийгмийн мэдээллийн сүлжээнд мониторинг хийх арга зүй гэх мэтчилэн хуурамч мэдээллийг таних анхдагч суурь боловсролыг сургалтын хэлбэрээр оруулж өгсөнөөрөө онцлог байлаа.

Энэхүү сургалтад хэвлэл мэдээллийн байгуллагуудаас Bloomberg, TV5, Боловсрол, VTV, Star TV телевиз, Өнөөдөр сонин, Forbes Mongolia зэрэг сонин, сэтгүүл мөн gogo.mn, Analyst.mn, azur.mn, inews.mn зэрэг сайтын сэтгүүлчид болон зарим төрийн байгууллагуудын хэвлэл мэдээлэл хариуцсан мэргэжилтнүүд багтан нийт 25 сэтгүүлчид хамрагджээ. Мөн аймаг орон нутгаас иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл бүх насны иргэд хамрагдаж сэтгүүлзүйн ойлголтоос эхлээд хувь хүний түвшинд, үйл ажиллагааны чиглэлийн хүрээнд хэрхэн хуурамч мэдээлэлтэй тэмцэх, түүнийг ялган танихын ач холбогдлын талаар суралцав.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв 12 цаг 3 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ 13 цаг 20 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой 13 цаг 30 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ 15 цаг 26 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ 19 цаг 22 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан 19 цаг 29 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ 19 цаг 35 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав 19 цаг 42 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? 19 цаг 52 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ 20 цаг 12 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв 20 цаг 23 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа 20 цаг 27 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ 20 цаг 31 мин Орон сууцны үнэ өсжээ 20 цаг 36 мин Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт III байрт шалгарлаа 20 цаг 39 мин Хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх танилцуулгаа ТБХ-нд хүргүүлэхээр тогтлоо 21 цаг 2 мин Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь 21 цаг 9 мин Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна 21 цаг 16 мин Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг Гаалийн албан татвараас чөлөөлнө 21 цаг 20 мин “Эль-Ниньо”-гийн нөлөөгөөр какаоны үнэ тасралтгүй өсжээ 21 цаг 26 мин
iИх уншсан
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top