x

Хязгаарлалт тогтоохгүй төрийн байгууллага, хуулийн этгээдийн ЖАГСААЛТ

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжихтэй холбогдуулан авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарын А/1320 тоот захирамж гарлаа.  

Захирамжийн агуулга нь бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээ, иргэдийн зорчих хөдөлгөөн, Улаанбаатар хот руу орж гарах товчоодын ажиллах журам, нийтийн тээврийн үйлчилгээний ажиллах горим, хүнсний худалдааны үйл ажиллагаа явуулах цагийн хуваарь болон цар тахлын халдварын тархалтыг хязгаарлах зорилгоор зохион байгуулж хэрэгжүүлж байгаа эдгээр үйл ажиллагаа, заавар, зөвлөмжийг иргэд, олон нийтэд сурталчлан таниулахад  чиглэжээ.  

Мөн нийслэлийн иргэдийг коронавируст халдвараас хамгаалах, түүнд өртөхөөс урьдчилан сэргийлэх, халдварын тохиолдол бүртгэгдсэн байршилд иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлаж, халдваргүйжүүлэх зэрэг авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг тусгалаа.

Захирамжид “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт”-т хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэн хугацаанд  хязгаарлалт тогтоохгүй төрийн байгууллага, хуулийн этгээдийн үйл ажиллагааны жагсаалтыг хавсралтаар баталсан байна.  

Хязгаарлалт тогтоохгүй төрийн байгууллага, хуулийн этгээдийн үйл ажиллагааны жагсаалт

ҮЙЛ АЖИЛЛАГАА

1.

Цахилгаан, дулаан, ус, сайжруулсан түлшээр хангах үйл ажиллагаа

2.

Хүнсний үйлдвэрлэл, худалдаа, түгээлт, тээвэрлэлтийн үйл ажиллагаа

3.

Газрын тосны бүтээгдэхүүн, түлшний хангамж, түгээлт, тээвэрлэлтийн үйл ажиллагаа

4.

Малын өвс, тэжээлийн түгээлт, тээвэрлэлтийн үйл ажиллагаа

5.

Улсын онц чухал болон стратегийн ач холбогдол бүхий объект, байгууллага, тэдгээрийн хүч хэрэгслийн хангамж, тээвэрлэлтийн үйл ажиллагаа /Гадаадын дипломат төлөөлөгчийн газар, НҮБ-ын суурин төлөөлөгчийн газар, “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг, “Иргэний нисэхийн ерөнхий газар”, “МИАТ”,  “Чингис хаан” олон улсын нисэх буудал, “Биокомбинат” төрийн өмчит үйлдвэрийн газар, Стандарт, хэмжил зүйн газар, Үнэт металлын сорьцын хяналтын газар, Үндэсний дата төвийн нөөц төв/

6.

Нийтийн тээвэр, зөвшөөрөлтэй такси үйлчилгээ

7.

Хот, суурины ус хангах, ариутгах, татуургын ашиглалт, хот тохижилт, ариутгал, халдваргүйжүүлэлтийн үйл ажиллагаа

8.

Эрүүл мэндийн байгууллага, эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх үйл ажиллагаа

9.

Банкны төлбөр тооцоо, хөрөнгийн биржийн үйл ажиллагаа

10.

Хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, шуудангийн үйл ажиллагаа /Цагийн хязгаартай/

11.

Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын үйл ажиллагаа /гамшгаас хамгаалах, мэргэжлийн хяналт, цагдаа, зэвсэгт хүчин, гааль, татвар, байгаль орчныг хамгаалах, улсын бүртгэл, гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх, дипломат болон тусгай алба, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар/

12.

Шүүх, прокурор, өмгөөлөл, нотариатын үйл ажиллагаа

13.

Оршуулгын үйл ажиллагаа

14.

Халамж, асрамжийн төв, гэр бүл, хүүхэд хамгааллын үйл ажиллагаа

15.

Хууль тогтоох дээд байгууллага, төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв 11 цаг 21 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ 12 цаг 38 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой 12 цаг 48 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ 14 цаг 44 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ 18 цаг 41 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан 18 цаг 47 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ 18 цаг 53 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав 19 цаг 0 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? 19 цаг 10 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ 19 цаг 30 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв 19 цаг 41 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа 19 цаг 45 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ 19 цаг 49 мин Орон сууцны үнэ өсжээ 19 цаг 54 мин Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт III байрт шалгарлаа 19 цаг 57 мин Хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх танилцуулгаа ТБХ-нд хүргүүлэхээр тогтлоо 20 цаг 20 мин Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь 20 цаг 27 мин Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна 20 цаг 34 мин Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг Гаалийн албан татвараас чөлөөлнө 20 цаг 38 мин “Эль-Ниньо”-гийн нөлөөгөөр какаоны үнэ тасралтгүй өсжээ 20 цаг 44 мин
iИх уншсан
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top