x

Я.Содбаатар: Энхсаран сувилалд эрүүгийн хэрэг үүсгэн 10 гаруй хүнийг шалгаж байна

УИХ-ын нэгдсэн чуулганаар "Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл"-ийг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Бямбацогт асуулт тавив. 

Тэрээр "УОК-оос хариуцлагын асуудал ярих хэрэгтэй. Энхсаран, Баянзүрх дүүргийн эмнэлэг гээд алдаж л байдаг. Хариуцлага тооцмоор байна. УОК юу хийж хэрэгжүүлэх гэж байна вэ?" гэлээ.

Харин Шадар сайд Я.Содбаатар "Анхны хоёр голомтыг сайн хумиж авсан. Өнөөдрийг хүртэл төмөр зам, Энхсаран, жолооч Д-ын голомтыг үндсэнд нь хумисан гэж тооцож байгаа. Сэлэнгэ аймгаас бусад газарт өвчин гараагүй 20 гаруй хонож байна. Үндсэн эдгээр голомтууд дарагдсан. Улаанбаатар хотод Баянзүрхээс эхтэй голомтыг хумих асуудал байгаа.  

Дэлхийд вирусийг бүрэн зогсоосон тохиолдол ховор байна. Манай улс хүн амтай багатай учир цаг алдалгүй арга хэмжээ авбал голомтыг хумих боломжтой гэж дүгнэж байна. Энхсаран сувиллаас коронавирусийн голомт илэрсэн асуудлыг шалгаж эрүүгийн хэрэг үүсгэсэн. 10 гаруй хүнийг холбогдуулан шалгаж байна. Хуулийн байгууллага шалгаад явж байна.

Төмөр замын голомт бол үйл ажиллагаанаас үүдэж гарсан тул хойшоо гарч байгаа бүх шугамуудаар биечилж харьцаж байсныг болиулсан. Есдүгээр сараас эхлээд онлайн байдлаар бичиг солилцож, биечлэн уулзахаас татгалзаж ирсэн. Төмөр замын тэмцээнд өөр хүмүүс ирж оролцсон гэдгийг эрүүгийн цагдаа болон холбогдох байгууллагууд шалгаад үгүй юм байна гэдгийг тогтоосон. Баянзүрх дүүрэгт гарсан асуудлаар эхний шалгалт хийж өнөөдөр хариуг сонсоно.

Баянзүрх дүүргийн тохиолдол бол эмнэлэгт хэвтэхээс өмнө арванхоёругаар сарын 7-ны өдөр шинжилгээ өгөхөд сөрөг гарч байжээ. Мөн арванхоёрдугаар сарын 11-ний өдөр эмнэлэгт хэвтэхдээ шинжилгээ өгөхөд сөрөг гарсан. Харин арванхоёрдугаар сарын 16-ны өдөр эмчилгээний явцад шинжилгээ өгөхөд эерэг гарсан байна. Эх үүсвэр нь хаанаас вэ гэдгийг тогтоох чиглэлээр ажиллаж байна.

Баянзүрх дүүргийн эмнэлэг хувийн эмнэлэг учир халдвар хамгааллын дэглэмийг сахиулахгүй байснаар цааш тархах нөхцөлийг бүрдүүлсэн гэж үзэж байна. Хариуцлага тооцох чиглэлээр арга хэмжээ авна. 14 хоногийн хугацаанд УОК хэд хэдэн чиглэлээр анхаарал хандуулж ажиллах гэж байна. Гарсан голомтын хүрээ зураглалыг зөв гаргах ажил хийнэ. БЗД-ийн 80 мянган хүнээс шинжилгээ авах ажил явагдаж байгаа. Улаанбаатар хотод эрт илрүүлэг маягаар томоохон шинжилгээ хийнэ. 

10 чиглэлийн эрсдэлтэй байгаа бүлгүүд дээр давтамжтай шинжилгээ авах ажлыг эхлүүлсэн. Иргэдийн хувьд энэ үеэр халдвар хамгааллын дэглэмийг баримталж, гэртээ байхыг хүсэж байна” гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв 11 цаг 21 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ 12 цаг 38 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой 12 цаг 48 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ 14 цаг 44 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ 18 цаг 41 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан 18 цаг 47 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ 18 цаг 53 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав 19 цаг 0 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? 19 цаг 10 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ 19 цаг 30 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв 19 цаг 41 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа 19 цаг 45 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ 19 цаг 49 мин Орон сууцны үнэ өсжээ 19 цаг 54 мин Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт III байрт шалгарлаа 19 цаг 58 мин Хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх танилцуулгаа ТБХ-нд хүргүүлэхээр тогтлоо 20 цаг 20 мин Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь 20 цаг 27 мин Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна 20 цаг 34 мин Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг Гаалийн албан татвараас чөлөөлнө 20 цаг 38 мин “Эль-Ниньо”-гийн нөлөөгөөр какаоны үнэ тасралтгүй өсжээ 20 цаг 45 мин
iИх уншсан
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top