x

Баянзүрх эмнэлгийн голомтод 36 тохиолдол нэмэгдэж, Цэргийн төв эмнэлгийн сувилагч халдвар авчээ

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өчигдөр улсын хэмжээнд хийгдсэн коронавирусийн шинжилгээний хариуг  танилцууллаа.

Шинжилгээгээр 38 хүний сорьцод коронавирус илэрсний 36 хүнБайнзүрх дүүргийн эмнэлгийн голомтоос илэрсэн байна. Үлдсэн хоёр тохиолдлын нэг нь цэргийн төв эмнэлгийн сувилагч, нэг нь зөөвөрлөгдсөн тохиолдол байна. 

БЗД-ийн нэгдсэн эмнэлэгийн голомтод хавьтал болсон 682 хүнд гурав дахь давтан шинжилгээ хийхэд 15 хүнээс коронавирус илэрсэн байна. Гэр бүлийн хамааралтай 100 гаруй хүнд шинжилгээ хийхэд 17 хүнээс коронавирус илэрчээ. Ингэснээр БЗД-ийн голомтод гарсан халдварын тоо 226 болжээ. Үүнд эрүүл мэндийн ажилтан 22, гэр бүлийн гишүүн 76, өвчтөн 91, сахиур 29, бусад хавьтлаас 8 хүн байна. 

Мөн ХӨСҮТ-ийн хавьтал болсон 126 хүнд давтан шинжилгээ хийхэд дөрвөн хүнээс коронавирус илэрчээ. Батлагдсан хоёр тохиолдлын гэр бүлийн хавьтал гурван хүн, тухайн тасагт хамт ажилладаг нэг сувилагч байна. Улаанбаатар хотод сүүлийн 24 цагийн дотор батлагдсан тохиолдол 376 болж өслөө. 

Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 1,175 болсон бол үүнээс 745 хүн эдгэрсэн байна. Эмчлэгдэж байгаа 420 хүний биеийн байдлыг үнэлбэл, маш хүнд 2, хүнд 7, хүндэвтэр 77, хөнгөн 334 байна гэв.

Сүүлийн 24 цагийн дотор Сэлэнгэ, Дархан-Уул, Говьсүмбэр, Орхон, Архангай, Дорноговь аймгийн голомтоос батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй. Мөн Улаанбаатар хотын өмнөх голомтуудаас батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй байна.  

Дотоодын халдвар /2020.12.29/

-Улаанбаатар хотод 376

-Орхонд 25

-Архангайд 3

-Сэлэнгэд 217

-Дархан-Уулд 45

-Говьсүмбэрт 4

-Дорноговьд 32 тохиолдол тус тус бүртгэгдсэн байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв 11 цаг 22 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ 12 цаг 39 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой 12 цаг 49 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ 14 цаг 45 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ 18 цаг 41 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан 18 цаг 48 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ 18 цаг 54 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав 19 цаг 1 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? 19 цаг 11 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ 19 цаг 31 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв 19 цаг 42 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа 19 цаг 46 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ 19 цаг 50 мин Орон сууцны үнэ өсжээ 19 цаг 55 мин Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт III байрт шалгарлаа 19 цаг 58 мин Хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх танилцуулгаа ТБХ-нд хүргүүлэхээр тогтлоо 20 цаг 21 мин Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь 20 цаг 28 мин Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна 20 цаг 34 мин Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг Гаалийн албан татвараас чөлөөлнө 20 цаг 39 мин “Эль-Ниньо”-гийн нөлөөгөөр какаоны үнэ тасралтгүй өсжээ 20 цаг 45 мин
iИх уншсан
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top