x

Тухтайхан суугаа Ерөнхий сайдаа эвийлж байхаар Антарктидаас ч хүйтэнд зогсох цагдаа нараа өрөвдөөч!

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат хэдхэн хоногийн өмнөх чуулганы хуралдаан дээр “Сая Ерөнхий сайдын өрөөгөөр ороод ирлээ. Цахилгаанаа хэмнээд нэлээн хүйтэн өрөөнд ажлаа хийгээд сууж байна лээ” гэж хэлсэн нь олны элэг доог болж байна.

Яахав, энэ хэцүү үед Ерөнхий сайд хүртэл тог цахилгаанаа хэмнэж байна гэсэн санаа юм болов уу даа.

Гэхдээ ингэж худлаа ярьж болохгүй ээ. Албан байгууллагын халаалт хамгийн сэрүүхэндээ 15-20 градус хүрч буурдаг. 15 градуст сэрүүхэн байдаг нь үнэн ч даарч зутрахдаа тулахгүй. Тэгээд ч төрийн ордонд, Ерөнхий сайдын өрөө тийм зутруу байна гэхэд хэн ч үнэмшихгүй, ер нь худлаа. Халуу дүүгсэн өрөөндөө ажлаа хийгээд тухтайхан сууж байгаа Ерөнхий сайдаа өрөвдөж байхаар хойд, өмнөд туйлаас ч хүйтэнд чөмгөө царцтал зогсож байгаа хэдэн цагдаа нараа өрөвдмөөр юм даа.

Монголд ид хүйтэн тачигнасан энэ өдрүүдэд Улаанбаатарт шөнөдөө – 40 градус давж хүйтэрдэг. Өнөөдөр л гэхэд өдөртөө –31 градус зааж байна. Дэлхийн хамгийн хүйтэн цэг өмнөд туйлд өдгөө -30 градус зааж байгааг та харж болно. Өмнөд туйлын зун нь. Энэ үеийн дундаж температур нь -30 юм байна. Туйл судлаач Л.Дүгэржав гуайг нэгдүгээр сарын 9-нд тэнд очиход энэ хавьцаа хүйтэн байжээ. Хойд туйлд өдгөө өвлийн харанхуй өдрүүд үргэлжиж буй. Тэнд ч өмнөд туйлын хавьцаа хүйтэн байгаа бөгөөд агаарын температур жилээс жилд дулаарч мөсөн уулнууд хайлж байгаа мэдээллийг бид сонссоор байгаа. Дэлхийн хамгийн хүйтэн гэгддэг өмнөд туйлын дундаж температур нь -50 градус. Тийшээ явах судалгаа шинжилгээний багийнханд заавал мөрдөх стандарт бий. Түүний нэг нь дулаан хувцас. Хасах 50 хэмийн хүйтэнг ажралгүй давах дулаан хадгалах стандартын хувцас өмсөж байж тийшээ зүглэнэ. Антарктидын үндэсний стандарт гэж бий. Тэр стандартыг хангадаг хувцас үйлдвэрлэлийн компаниуд бий. Дотуур хувцас, оймс, малгайнаас эхлээд өмд, гутал, гадуур хувцас, хөнжил гудас бүгд дулаанаа хадгалах стандарттай. Манай аяллын компаниуд ч хэдийнэ оруулаад ирсэн байна лээ. Өвлийн аялалд зориулсан дулаан хадгалдаг хувцас хэрэглэл бүгд зарагдаж байгаа. Хойд туйл ч ялгаагүй, тийшээ зүглэгсэд мөн л дулаан хадгалах стандртын хувцас өмсөх заалттай, өмсөхгүй бол хөлдөж үхнэ.

Ийн тоочихын учир жавар тачигнасан хүйтэнд хөнгөн нимгэн хувцастай даарч зогсоо хэдэн цагдаа нартаа дулаан хадгалдаг, өвлийн хувцас аваад өгчих хэрэгтэй байна. Жил бүрийн арван нэгээс гуравдугаар сар хүртэл Монголд амьд амьтан тэсэхийн аргагүй хүйтэрдэг нь үнэн. Тэр үед өнөө хэдэн цагдаа нар маань л гудамжинд дэрчийтэл зогсож байдаг нь үнэн. Өнөө жилийн хувьд цагдаа нар өдөр шөнөгүй хүйтэнд харуулд гарч байна. Хөл хорионы онцгой энэ үед тэд л бүрэн бүрэлдэхүүнээрээ цаг наргүй ажиллаж, хэв журам мөрдүүлж байна. Цонхоороо хар даа. Гудамж болгоны үзүүрт, уулзвар бүр дээр хоёр гурван цагдаа зогсож байгаа. Гэрээс ороод гарахын хооронд хацар чимчигнүүлж буй жаварт өдрүүдэд тэд ээлжгүй өдөржингөө ч зогсож байж мэднэ. Өмссөн хувцас нь хагас түрийтэй хар гутал, зулхай дотортой өвлийн хүрэм, нимгэн өмд, ноосон малгай. Арай гайгүй зарим нь дотуураа ноос, ноолууран өмд давхарлаж өмсдөг байх. Ихэнхдээ л бэлтгэлийн нимгэн өмдөн дээрээ цагдаагийн хөх өмдөө өмсчихөөд даарч зогсоо доо. Үнэн нь тэр юм. Ойр хавьд ажиллаж байгаа цайны газар ч байхгүй, албан байгууллагууд хаалттай болохоор ороод дулаацчих газар алга. Ойролцоо зогсоо машиндаа эрхбиш ээлжилж сууж дулаацдаг биз гэж найдаж байна. Даарч байна гэж хэлэх тэдэнд арай л багадах байх. Бээрч осгохын даваан дээр л гэрийн бараа хардаг. Ийм л хангамжтай хэдэн цагдаа нартаа дулаан хадгалдаг, -40-50 градусын хүйтэнд өмсдөг стандартын хувцсыг нь аваад өгчихөд улсын сан хотойгоод хороод байхгүй нь мэдээж. Ингэж бөмбийтөл нь дулаалж өгчихөөд хөхөө өвлийн хүйтэнд хөөж гаргаж байхад ядаж нүүр бардам, сэтгэл амар байх юм даа. Хаанаасаа ч халуун ус олсон юм, нэг удаагийн найруулдаг кофе цаасан аяганд найруулаад машин руугаа гүйж байгаа цагдаа залууг хараад хэр удаан өл дааж, хэдий хугацаанд дулаацах бол гэж бодож явлаа. Залуу байхдаа тэд даарч хөрөөд тоохгүй яваад л байна, 10 жилийн дараа бөөр нурууны өвчнөөс эхлээд бүхий л бие нь доголдож эхэлдэг гэж хуучцуул нь ярих юм билээ.

Дулаан байшинд суугаа дарга нараа даарч байгаа, хөөрхий гэж долоож байхаар цэвдэг хүйтэн гудамжинд бээрч зогсоо цагдаа нарынхаа хувцас хангамжийг нэг хар даа. Үүргээ гүйцэтгэж байгаа энэ хэддээ стандартын дулаан хувцас авч өг. Энэ бол төрийн үүрэг шүү.

Төрийн өндөр алба хашдаг нөхөд хэн нэгэн даргадаа таалагдах гэж улаан цайм ингэж худлаа ярих нь хэтэрхий ёс суртахуунгүй үйлдэл юм. Тэд ийм увайгүй, ёс зүйгүй үйлдлээрээ ард түмнээ уриалан дуудаж буй хэрэг. “Над шиг ингэж амьдар, над шиг ингэж худлаа ярь, ёс суртахуунаар яадаг юм” гэж үлгэрлэн дагуулж буй хэрэг. Аймшиг нь энд л буй за.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв 10 цаг 42 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ 11 цаг 59 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой 12 цаг 9 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ 14 цаг 5 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ 18 цаг 1 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан 18 цаг 8 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ 18 цаг 14 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав 18 цаг 21 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? 18 цаг 31 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ 18 цаг 51 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв 19 цаг 2 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа 19 цаг 6 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ 19 цаг 10 мин Орон сууцны үнэ өсжээ 19 цаг 15 мин Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт III байрт шалгарлаа 19 цаг 18 мин Хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх танилцуулгаа ТБХ-нд хүргүүлэхээр тогтлоо 19 цаг 41 мин Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь 19 цаг 48 мин Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна 19 цаг 55 мин Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг Гаалийн албан татвараас чөлөөлнө 19 цаг 59 мин “Эль-Ниньо”-гийн нөлөөгөөр какаоны үнэ тасралтгүй өсжээ 20 цаг 5 мин
iИх уншсан
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top