x

Тэтгэврийн зээлгүй байсан иргэдэд 1.0 сая төгрөг олгох ажил тавдугаар сард эхэлнэ

Тэтгэврийн зээлгүй байсан 210.0 мянган иргэнд 1.0 сая төгрөг олгох ажил тавдугаар сарын 21-нээс хэрэгжихэд бэлэн болжээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар “Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай” хуулийн хэрэгжилтийн талаар Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, төрийн өмчит “Эрдэнэс Монгол” ХХК-ийн харьяа “Эрдэнэс силвер ресурс” компанийн гүйцэтгэх захирал Т.Мөнхбаяр нарын танилцуулгыг сонсов.

Энэ хуулийг 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр УИХ баталсан бөгөөд яг нэг жил өнгөрч байна. Түүнчлэн 2019 оны эхээр Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт орших Салхитын алт, мөнгөний ордод тусгай ажиллагаа явуулж, ордыг 2043, 2047 он хүртэл ашиглах тусгай зөвшөөрлүүдийг цуцалж, төрийн мэдэлд авснаас хойш 2 жил өнгөрч байгаа юм.

Хууль батлагдсанаас хойших хугацаанд “Эрдэнэс силвер ресурс” ХХК-ийн эзэмшлийн Салхитын мөнгө, алтны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулсан орлогоос төрд ногдох өгөөжийг барьцаалан үнэт цаас гаргах замаар ахмад настнуудын тэтгэврийн зээлийг бүрэн төлж барагдуулжээ.

Энэ арга хэмжээнд 6.0 сая хүртэл төгрөгийн зээлтэй байсан 229.0 мянган иргэний 763.0 тэрбум төгрөгийн зээлийг тэглэсэн байна.

Дээрх хуулиар тэтгэврийн зээлгүй байсан ахмад настан, тэтгэвэр тэтгэмж авагч нийт 210.0 мянган иргэнд тус бүр 1.0 сая хүртэл төгрөгийн ваучер олгохоор шийдвэрлэсэн. Түүнийг мөнгөжүүлэх ажил энэ оны тавдугаар сарын 21-ний өдрөөс эхлэх ёстой. Үүнд шаардагдах 210.0 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг бүрдүүлэх ажил хуулийн дагуу явагдаж байгаа бөгөөд хугацаандаа хэрэгжинэ гэдгийг “Эрдэнэс силвер ресурс” компанийн гүйцэтгэх захирал Т.Мөнхбаяр хэллээ.

Түүнчлэн тэтгэврийн зээл тэглэх зорилгоор “Эрдэнэс Монгол” компаниас 5 жилийн хугацаатай, 725.0 орчим тэрбум төгрөгийн бондыг Монголбанкинд байршуулсан бөгөөд энэ бондыг Нийгмийн даатгалын сангийн хөрөнгөөр барьцаалсан байсныг бүрэн чөлөөлсөн гэж Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн мэдэгдлээ. Ингэснээр цаашид иргэдийн тэтгэвэр, тэтгэмж, халамжийг олгоход ямар нэг төвөг саад учрахгүй гэсэн үг юм.

Ийнхүү Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хууль амжилттай хэрэгжжээ.

Хуулийн хэрэгжилтийг 2021 оны хаврын ээлжит чуулганд танилцуулахыг УИХ-ын дарга Г.Занданшатар үүрэг болголоо.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв 10 цаг 42 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ 11 цаг 59 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой 12 цаг 9 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ 14 цаг 5 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ 18 цаг 1 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан 18 цаг 8 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ 18 цаг 14 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав 18 цаг 21 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? 18 цаг 31 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ 18 цаг 51 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв 19 цаг 2 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа 19 цаг 6 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ 19 цаг 10 мин Орон сууцны үнэ өсжээ 19 цаг 15 мин Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт III байрт шалгарлаа 19 цаг 18 мин Хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх танилцуулгаа ТБХ-нд хүргүүлэхээр тогтлоо 19 цаг 41 мин Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь 19 цаг 48 мин Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна 19 цаг 55 мин Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг Гаалийн албан татвараас чөлөөлнө 19 цаг 59 мин “Эль-Ниньо”-гийн нөлөөгөөр какаоны үнэ тасралтгүй өсжээ 20 цаг 5 мин
iИх уншсан
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top