x

Сайжруулсан түлшний 619 тонн нөөцтэй байна

Мэргэжлийн хяналтын байгууллагаас нийслэлд сайжруулсан түлш борлуулж буй 106 цэгийн үйл ажиллагааг хянахад өчигдрийн байдлаар 619 тонн түлшний нөөцтэй байв. 

Мэргэжлийн хяналтын байгууллагын нийт 2135 албан хаагч МХЕГ, НМХГ, 21 аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Хилийн боомтуудад Шуурхай штабаас улсын хэмжээнд өчигөр хийсэн эргүүл хяналт, тандалтын үйл ажиллагааг танилцуулвал:

ХалдваргүйтэлӨнгөрсөн хугацаанд улсын хэмжээнд 24.054 ам дөрвөлжин м талбайд хийсэн урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлт, 16 объектын 6052 ам дөрвөлжин м талбайд хийсэн голомтын эцсийн ариутгал халдваргүйтгэлийн үйл ажиллагаанд хяналт тавьж, мэргэжил арга зүйгээр хангаж ажиллав.

Тусгаарлан ажиглах байр: Улсын хэмжээнд 44 байранд 1814 хүн тусгаарлан ажиглаглалтад байна. Өчигдөр, 1 дүгээр сарын 8-нд 2917 иргэний гэрийн ажиглалтын хугацаа дуусчээ. Өвөрхангай аймгийн тусгаарлан ажиглах нэг байранд хийсэн хяналтаар шавж устгал, халдваргүйтгэлийн гэрээ дууссан, хог хаягдлыг зайлуулах гэрээ байгуулаагүй зэрэг зөрчлийг илрүүлэн, арилгуулах арга хэмжээ авчээ.

Эрүүл мэндийн байгууллагын бэлэн байдалЭнэ талын хяналт шалгалтыг 21 эмнэлэгт хийж, эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой зохион байгуулалтын болон хувийн хамгаалах хэрэгсэл, халдваргүйтгэлийн бодис, эм, эмнэлгийн хэрэгслийн тоног төхөөрөмжийн хангамж дутагдалтай зэрэг зөрчлийг илрүүлэн албан шаардлага, зөвлөмж өгч арилгуулах арга хэмжээ авав. /Нийслэл, Баян-Өлгий, Говьсүмбэр, Дорнод, Дундговь, Дархан-Уул, Төв, Хэнтий аймагт/

“COVID-19”-ийн шинжилгээ авах цэгийн хяналт: Шинжилгээ авах 34 цэгт хийсэн хяналтаар шинжилгээ авах цэгийн эрүүл ахуйн нөхцөл, шаардлага хангаагүй, иргэдэд тавих эрүүл мэндийн хяналт хангалтгүй, халдвар хамгааллын дэглэм мөрдөөгүй зэрэг зөрчил илэрч байна.

Ахуйн болон аюултай хог хаягдал: 259 объектын ахуйн хог хаягдлын цуглуулалт, тээвэрлэлт, устгалын байдал, 364 байгууллага, ААН гадна орчны 50 м хүртэлх газрын цэвэрлэгээ хийсэн эсэхэд хяналт шалгалт хийж зөвлөмж өглөө.

Улаанбаатар хотын эрүүл мэндийн байгууллагын аюултай хог хаягдал устгалын төвлөрсөн байгууламжууд болох “Элемент” болон “Элемент медикал” ХХК-иудад 166 эмнэлэг, эм хангамжийн байгууллага, 8 тусгаарлан ажиглах байр, 11 түргэвчилсэн оношилгооны цэг, Буянт-Ухаа боомт дахь ХМХА-наас 5705,4 кг хог хаягдал тээвэрлэж, цуглуулсан байна. Цуглуулсан 3773,4 кг хогийг устгасанаас 896,5 кг хогийг халдваргүйжүүлсний дараа булж, 2876,9 кг хог хаягдлыг шатаах зууханд шатааж устгасан байна.

Хязгаарлалт, халдвар хамгааллын дэглэмийн хэрэгжилт: УОК, НОК, АОК-ийн шийдвэрийн дагуу үйл ажиллагааг нь хориглож, хязгаарласан 67 байгууллагыг хянаж 57 зөрчил илрүүлэн газар дээр нь арилгуулсан.

Үйл ажиллагааг нь хориглоогүй худалдаа үйлчилгээний 777 ААН-ийн үйл ажиллагааг хянаж илэрч буй зөрчлийг арилгуулах, халдвараас урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж өглөө. Хяналт шалгалтад хамрагдсан байгууллагын 477 нь үйлчлүүлэгч, ажиллагсдын бие засах, гар угаах нөхцлийг бүрдүүлсэн, 593 нь хүн хоорондын зай барих шаардлагын хэрэгжилтийг хангуулсан байна.

Хилийн боомт, гүнийн хяналт: Улсын хилээр нэвтрэн орсон 989 тээврийн хэрэгсэл, 1032 жолооч, хилээр гарсан 1022 тээврийн хэрэгсэл, 978 жолоочид хяналт шалгалт хийж, тээврийн хэрэгслийг халдваргүйжүүлэлтэд хамруулан халдвараас сэргийлж ажиллалаа. Жолооч нарт  халдварын шинж тэмдэг илрээгүй байна.

Замын-Үүд боомтоор нэвтэрсэн нийт 245, Сүхбаатар боомтоор нэвтэрсэн нийт 315 галт тэрэг, чингэлэгт халдваргүйжүүлэлт хийхэд хяналт тавьж ажиллав.

Улаанбаатар хот дахь гүний хяналтын бүсэд 38 ААН-ийн 1994.6 тонн бодис, бараа бүтээгдэхүүнийг хяналт шалгалтад хамруулан хилээс чөлөөлөв.

Шалган нэвтрүүлэх товчоо: Улсын хэмжээнд дотоодын авто тээврийн шалган нэвтрүүлэх хяналтын цэгээр 4068 тээврийн хэрэгсэл нэвтрэх үеийн халдваргүйтгэлийн үйл ажиллагааг 298 улсын байцаагч хянаж 8051 (шинжилгээ өгсөн 2639) иргэнд зөвлөгөө өгсөн.

Лабораторийн шинжилгээ: Улсын хэмжээнд мэргэжлийн хяналтын байгууллагын харъяа 25 лабораторид 300 дээж шинжилгээнд ирж, 181 дээжийн шинжилгээний хариу гарчээ. Шинжилгээгээр ариутгалын бодис болон орчны 4 дээж шаардлага хангаагүй байсан талаар МХЕГ-аас мэдээллээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв 10 цаг 7 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ 11 цаг 24 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой 11 цаг 34 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ 13 цаг 30 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ 17 цаг 27 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан 17 цаг 33 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ 17 цаг 39 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав 17 цаг 46 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? 17 цаг 56 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ 18 цаг 16 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв 18 цаг 27 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа 18 цаг 31 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ 18 цаг 35 мин Орон сууцны үнэ өсжээ 18 цаг 40 мин Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт III байрт шалгарлаа 18 цаг 44 мин Хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх танилцуулгаа ТБХ-нд хүргүүлэхээр тогтлоо 19 цаг 6 мин Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь 19 цаг 13 мин Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна 19 цаг 20 мин Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг Гаалийн албан татвараас чөлөөлнө 19 цаг 24 мин “Эль-Ниньо”-гийн нөлөөгөөр какаоны үнэ тасралтгүй өсжээ 19 цаг 30 мин
iИх уншсан
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top