x

"Хөл хорионы үед зургаан шуудай түлш хүрэлцэхгүй байна!"

Идэр есийн хүйтэн тачигнаж, “Ковид 19”-ийн халдварын тоо нэмэгдсээр буй энэ өдрүүдэд иргэд хэр чадлаараа гэртээ байх үүргээ ухамсартайгаар биелүүлж байна. Тэр хэрээр сайжруулсан шахмал түлшний хэрэглээ нэмэгдэж байгаа аж. Албаны эх сурвалжийн өгүүлснээр борлуулалтын нэг цэг ойролцоогоор 400 өрхийг түлшээр хангах тооцоолол бий. 

Нөгөөтэйгүүр Засгийн газраас сайжруулсан шахмал түлшний үнийг 70 хувь хүртэл хямдруулсан учраас айл өрх бүр авч хэрэглэх боломжтой гэдгийг албаны хүмүүс хэлдэг. Гэвч гэр хорооллын иргэд зургаан шуудай түлшээр долоо хоноход хүрэлцэхгүй байгаагаа хэлж байна. Бодит байдал дээр сайжруулсан шахмал түлшний тээвэрлэлт болон борлуулалт ямар байгааг сурвалжиллаа.

Олны хэлж заншсанаар Зурагт явах зам дагуух цэгүүдээр очиход иргэд картаараа зургаан шуудай түлшээ худалдан авч байх нь түгээмэл ч “Карт цэнэглэгдээгүй учраас картаа үлдээгээд зургаан шуудай түлшээ авч болох уу” гэж асууж гуйж байгаатай ч мөн таарав. Хариуд нь борлуулагчид “Картаа цэнэглэгдэхээр ирж түлшээ аваарай. Манай цэгт түлш хангалттай ирж байгаа” гэсэн хариулт өгч буцааж байлаа.

 "Зургаан шуудай түлш хүрэлцэхгүй байна"

Зурагтын зам дагуух түлшний борлуулагч Г. Лувсандорж “Манайх өдөрт 10 тонн түлш борлуулдаг. Ойрын өдрүүдэд хүйтний эрч эрс чангарч байгаатай холбоотойгоор түлшний хэрэглээнэмэгдэж байгаа нь ажиглагдаж байна. Түлшний картны цэнэглэлтийг ням гарагт хийдэг учраас долоо хоногийн эхний гурван өдөр борлуулалт маш сайн ч сүүлийн хоногуудад мэдэгдэхүйц багасдаг. Мөн хүйтэрч байгаа учраас долоон хоногт зургаан шуудай түлш хүрэлцэхгүй байна гэдэг асуудлыг байнга хэлж байна. Нэг өрх долоо хоногт зургаан шуудай түлш худалдаж авах эрхтэй. Бидний хувьд зургаан шуудайгаас илүү зарах боломж байхгүй. Төлөвлөгөө тооцооны дагуу ажиллахгүй бол хомстол үүсэх эрсдэлтэй болохоор картгүй иргэдэд түлш зарахгүй байгаа” гэлээ.

"Ганц шуудай түлш зарчих"

Борлуулагч Б.Оюунчимэг, “Өдөрт таван тонн нүүрс зарж байна. Иргэд зургаан шуудай түлш хүрэлцэхгүй гэж бухимдаж байна. Нормын дагуу нэг өрх долоо хоногт зургаан шуудай авах ёстой. Зургаан шуудайгаас илүү зарах боломжгүй. Түлш дуусчихлаа, ганц шуудай түлш зарчих гэсэн хүмүүс ирд эг. Настай хүмүүс гуйхаар нэг, хоёр шуудайг өгдөг. Өнгөрсөн жилийн хувьд хүмүүс өглөө , оройд галлаж байсан учраас зургаан шуудай түлш хүрэлцэж байсан ч хөл хорионы үед гэртээ байнгын галлагаатай байгаа учраас түлшний хэрэглээ нэмэгдэж байгаа байх” гэсэн юм. Түлш борлуулах цэгээр орж, борлуулагчидтай уулзсаны дараа иргэдийн сэтгэгдлийг сонслоо. 

"Түлш хүрэлцэхгүй байгаа учраас модоор жийрэглэж байгаа нь олонх"

Баянгол дүүргийн XXIII хорооны иргэн н.Баярбат, “Идэр ес эхэлж хүйтэрч байгаа учраас түлшний хэрэглээ яалт ч үгүй нэмэгдэж байна. Зургаан шуудай түлш дөрөв хоноод дуусаж, үлдсэн өдрүүдэд нь модоор галлаж байна. Өнгөрсөн жил ажилтай байсан учраас өглөө, оройд галлаж байсан болохоор зургаан шуудай түлш хүрч байж. Энэ жил хөл хориотой, хүүхдүүд гэртээ өнжиж байгаа болохоор байнгын галлагаатай учраас зургаан шуудай түлш хүрэлцэхгүй байна. Дулаан ортол зургаан шуудай түлшний хэмжээг нэмэгдүүлж найм болгоод, цаг наашлахаар хэмжээг нь багасгаж бол охгүй юм болов уу гэж бодож байна. Мөн савлагаатай түлш маш их нунтагтай ирэх боллоо. Зургаан шуудай түлшнээс нэг шуудай нунтаг гарч байна. Савлагаа болон ачилтанд анхаарах хэрэгтэй байна.” гэлээ.

"Түлшний хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай"

Чингэлтэй дүүргийн VII хорооны иргэн Н.Буянаа, “Сайжруулсан түлш 70 хувь хямдарсан болохоор санхүүгийн хувьд үнэхээр дэмтэй байгаа. Түлшний цэгүүд д ээр нөөц их. Үйлчилгээ дажгүй шүү. Манайх 100 кг савлагаатай түлш авч хэрэглэдэг. Хүрэлцээ хангалттай. Шуудайгаар авахаараа хүрэлцдэггүй юм. Ер нь шуудайгаар нь авснаас 100 кг-аар авах нь зүгээр санагддаг. Ядаж л нунтаг бага гардаг. Шуудайгаар авахаар маш их нунтагтай ирдэг юм билээ. Ачилтнаас болдог байх. Ойрд хүйтний эрч чангарч байгаа учраас түлшний хэрэглээ нэмэгдэж байна. Боломж хүрэлцээ нь байдаг бол нормын түлшний хэмжээг нэмэгдүүлж, тоог идэр ес эхэлж байгаа энэ үед найман шуудай, хүйтний эрч сулахаар зургаан шуудайгаар өгвөл хэрэгтэй л байна. 

"Өдөрт нэг шуудай түлш орж байна"

Баянгол дүүргийн XXIII хорооны иргэн М.Золбаяр, “Ойрын өдрүүдэд хүйтэн байгаа учраас түлш их хэрэглэж байна. Манайх өглөө, өдөр, оройн цагаар галладаг байсан бол хүйтэн өдрүүдэд гурван цаг тутамд галлаж байна. Зургаан шуудай түлшээр долоо хонох чанга ч хүчээр хүргэж байгаа. Ер нь гэр хорооллын айл өрхүүд цахилгаан халаагуур бага хэрэглэдэг. Ихэнх нь түлшээр галладаг. Хэмжээг нь нэммээр байна. Хичээл сургуульгүй , хүүхэд багачууд өдөржин гэртээ байхад сайн галлахгүй бол цар тахлын хажуугаар ханиад шуухинаа хүрчих гээд сандаргах л юм байна шүү дээ” гэж байв.

"Хаягаа баталгаажуулахгүй бол түлшний зартны эрхийг цуцална" 

Сайжруулсан түлш хэмжээг нэмэгдүүлэх боломж байгаа эсэхийг тодруулахаар “Таван толгой түлш” ХХКийн Баянгол дүүргийн XXII хорооны хяналтын ажилтан Н.Тэгшбаяртай уулзлаа.

-Сайжруулсан шахмал түлшний картын бүртгэл хийгдэж байгаа гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Сайжруулсан шахмал түлшний үнэ хямдарсантай холбоотойгоор хоёроос гурван карттай айл өрх их хэмжээгээр авч нөөцөлж байгаа учраас түлшний хомстолд орох эрсдэл гарахаас урьдчилан сэргийлж , нэг өрхийг нэг карттай болгохоор түлшний картыг бүртгэж, цахимжуулж байна. Тухайн иргэн картаа алга болгосон тохиолдолд иргэний үнэмлэхээ үзүүлээд хэрэглээнийхээ түлшийг авч болно. Өнгөрсөн жилийн хувьд хөл хорионд удаан байгаагүй учраас хэрэглээнд нь хүрэлцэж байсан ч энэ жил хөл хорио тогтоосон. Иргэд гэртээ байгаа гэдэг утгаараа байнгын галлагаатай байгаа учраас зургаан шуудай түлш хэрэглээнд хүрэлцэхгүй байна гэдэг гомдол их ирж байгаа. Монгол гэрт амьдардаг айл өрхүүдэд зургаан шуудай түлш хүрэлцэж байгаа ч том байшинтай айлд хүрэлцэхгүй байна гэж байнга хэлдэг. Бид иргэдийн гомдлыг холбогдох газарт нь уламжилсан. Одоогоор ямар нэг шийдвэр гараагүй байна.

-Нэг өрх яагаад нэлээн хэдэн карттай болчихдог билээ? 

-Намар нийслэлээс иргэдийг карт жуулсан. Зарим иргэн карттай байсан хэрнээ карт байхгүй гээд авсан тохиолдол их байна. Одоо бүртгэлжүүлээд жигдэлчихнэ. Хашааных нь хаягаар бүртгэж байгаа учраас нэг айл 2-3 карт хэрэглэх боломжгүй. Хэрэв хоёр карттай байвал нэг карт нь автоматаар устгагдана. Бүртгэлжүүлэх ажил энэ сарын 18-ныг хүртэл үргэлжилнэ.

-Орон нутгийн хаягтай иргэдийн карт устгалд орох эрсдэлтэй юм биш үү. Түр оршин суугчид картаа яаж баталгаажуулах юм бэ?

-Орон нутгийн хаягтай хүмүүс тухайн амьдарч байгаа хорооноос заавал түр оршин суудаг гэсэн бичиг авч түлшний картаа баталгаажуулах ёстой. Хэрэв баталгаажуулахгүй бол орон нутгийн хүн түлшний карт ашиглаж байна гээд устгагдана.

-Ингэхэд нэг өрхөд зургаан шуудай түлш гэх хэмжээг яаж тогтоосон юм бол. Хэрэглэгчид нэмэх хэрэгтэй гэх юм байна шүү дээ?

-Судалгаа тооцоо хийсэн. Өнгөрсөн өвөл ихэнх хүн ажилтай байсан учраас өглөө, оройн цагаар галлагаа хийдэг байсан. Энэ жил хөл хорионы улмаас байнга гэртээ байгаа болохоор тогтмол галлагаатай байна. Энэ жил эрс хүйтэрч түлш хэрэглэж эхэлсэн үед хөл хорио тавьсан шүү дээ. 

-Түлшийг шуудайгаар биш тонноор авах боломжтой юу?

-Сайжруулсан түлшийг тонноор авах боломжтой. Мөн 100 кг-аар савлаж худалдаалж байгаа.

Эх сурвалж: "Үндэсний шуудан" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв 10 цаг 7 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ 11 цаг 24 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой 11 цаг 34 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ 13 цаг 30 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ 17 цаг 26 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан 17 цаг 33 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ 17 цаг 39 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав 17 цаг 46 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? 17 цаг 56 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ 18 цаг 16 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв 18 цаг 27 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа 18 цаг 31 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ 18 цаг 35 мин Орон сууцны үнэ өсжээ 18 цаг 40 мин Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт III байрт шалгарлаа 18 цаг 43 мин Хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх танилцуулгаа ТБХ-нд хүргүүлэхээр тогтлоо 19 цаг 6 мин Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь 19 цаг 13 мин Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна 19 цаг 19 мин Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг Гаалийн албан татвараас чөлөөлнө 19 цаг 24 мин “Эль-Ниньо”-гийн нөлөөгөөр какаоны үнэ тасралтгүй өсжээ 19 цаг 30 мин
iИх уншсан
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top