x

Х.Баттулга: Монгол хүний үнэ цэнийг улам алдагдуулсаар байгааг өчигдөр болсон үйл явдал дахин баталлаа

“Өргөө” амаржих газарт болсон үйл явдалтай холбогдуулан Ерөнхийлөгч Х.Баттулга мэдэгдэл гаргалаа. 

Тэрээр "Монголчууд бид хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг дээдэлж, эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгон Үндсэн хуульдаа тунхагласан байдаг.

Гэтэл коронавируст цар тахал гарсан цагаас хойш иргэдийн эрх зөрчигдөх, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй иргэд амь насаа алдах тохиолдлууд тасрахгүй байна. Бодит баримтаас харахад, 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгаас тархинд нь цус харвасан 10 настай охин яаралтай эмнэлгийн тусламж авахаар ирсэн ч холбогдох байгууллагуудын хүнд суртлаас үүдэн 3 цагийн турш хүйтэн машинд тусламж хүлээх явцдаа бие нь хүндрэн, ЭХЭМҮТ-д ирсэн ч амь насаа алдсан эмгэнэлтэй үйл явдал болсон.

Мөн 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 22-ын товчоон дээр ирсэн Архангай аймгийн иргэн 58 настай эмэгтэйн бие нь муудаж, эмнэлгийн туслалцаа авч чадалгүй амь насаа алдсаныг монголын ард түмэн мартаагүй байгаа.

Цар тахлын үед авч хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа бүр иргэдийн амьдралын бодит шаардлагыг хангасан, эцсийн зорилго нь тэдний сайн сайхны төлөө чиглэх ёстой билээ. Гэтэл цар тахлын энэ хүнд цаг үед бид иргэдийн төлөө гэсэн үйл ажиллагааныхаа эцсийн зорилгыг умартан монгол хүний үнэ цэнийг улам алдагдуулсаар байгааг өчигдөр болсон үйл явдал дахин баталлаа.

Монголчууд ёс заншлаа хүндэтгэн дээдэлж, “ээжийг хайрла, хүүхдийг хайрла” гэж үр хойчдоо сургадаг ч идэр есийн хүйтэнд дөнгөж төрсөн эх хүнд хандаж буй хандлага нь нийгэмд бухимдлыг төрүүлээд байна. Энэ бүхнээс харахад, холбогдох байгууллагуудын өнөөдөр явуулж байгаа цар тахлаас сэргийлэх, ард нийтийг урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа нь дээд, дунд, доод шатандаа удирдлагын уялдаа тогтолцоо хангалтгүй байгааг харуулж байна.

Дээрх ноцтой асуудлуудад эмч, эмнэлгийн ажилтнуудад хариуцлага тооцох нь чухал биш, харин анхнаасаа коронавируст цар тахлын үед халдвартай эх амаржвал авах арга хэмжээг нарийн боловсруулж тооцоолоогүйд асуудлын гол нь оршиж байна.

Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүн бүр эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн баталгааг улам төгөлдөржүүлэхийн тулд цаашид иргэдийн хүсэл сонирхол, тэдний дуу хоолойг сонсож, үйл ажиллагаандаа тусгаж ажиллахыг сануулъя. Монгол хүн бүр эрүүл саруул байж, хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэмд айх аюулгүй, ялгаварлал тэгш бус байдлын золиос болохгүй энх тунх амьдрах болтугай" гэжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (12)

  • Зочин (103.57.94.76)
    Гадаадынхан монголыг дотроос нь бутаргаж сул дорой болгох бодлого аль эртнээс явуулсан. Гэхдээ аажмаар. Тэр хошин шог хүртэл гадныхан хавтгайруулсан
    2021 оны 01 сарын 23 | Хариулах
  • Иргэн (66.181.161.39)
    Хар муу арга тeхнолиготой Монголын түүхэнд бараан eрөнхийлөгч ёстой эхнээсээ таалагдаагүй төрийн хүн бишээ мафи бүлэглэлийн маягийн хүн боловсрол шударга байдал гээд Хүрэлсүхтэй бол харьцуулшгүй. Огцруулж нуугаад байгаа булхайг нь илрүүлж очих ёстой газар нь явуул
    2021 оны 01 сарын 23 | Хариулах
  • Иргэн (66.181.161.39)
    Хар муу арга тeхнолиготой Монголын түүхэнд бараан eрөнхийлөгч ёстой эхнээсээ таалагдаагүй төрийн хүн бишээ мафи бүлэглэлийн маягийн хүн боловсрол шударга байдал гээд Хүрэлсүхтэй бол харьцуулшгүй. Огцруулж нуугаад байгаа булхайг нь илрүүлж очих ёстой газар нь явуул
    2021 оны 01 сарын 23 | Хариулах
  • Зочин (202.21.108.170)
    Энэ хүний бөөн баяр
    2021 оны 01 сарын 21 | Хариулах
  • Зочин (202.126.89.111)
    УИХ ын эмэгтэй гишүүд,eрөнхий сайд өрөөндөө хөлдлөө гээд эргүүтээд бсан мөнхбат нар яасан бэ..таг.eрөнхийлөгч улсын эцэг хүн шиг дуугарч бна.баярлалаа.
    2021 оны 01 сарын 20 | Хариулах
  • Иргэн (64.119.23.19)
    УИХ-ын эмэгтэй гишүүд. ХЭҮК.Мөн Хүний эрхийн хуульч гэж өөрийгөө худлаа өргөмжлөх дуртай М.Ичинноров хаана байна аа. Дуугараа ч новшнууд минь.
    2021 оны 01 сарын 20 | Хариулах
  • Иргэн (64.119.23.19)
    УИХ-ын эмэгтэй гишүүд. ХЭҮК.Мөн Хүний эрхийн хуульч гэж өөрийгөө худлаа өргөмжлөх дуртай М.Ичинноров хаана байна аа. Дуугараа ч новшнууд минь.
    2021 оны 01 сарын 20 | Хариулах
  • Иргэн (64.119.23.19)
    Зөв. Өнөөдөр хүний төлөө шэж амаараа ярьж байгаач бодит байдал дээр эсрэгээрээ зөвхөн ажил хийж байгаа дүр эсгэж хэдэн төгрөг яаж авах вэ гэсэн байдалтай хандаж байна. Өвчнөөр бизнeс хийхээ зогсоо. Арай дэндлээ.
    2021 оны 01 сарын 20 | Хариулах
  • Иргэн (64.119.23.19)
    Зөв. Өнөөдөр хүний төлөө шэж амаараа ярьж байгаач бодит байдал дээр эсрэгээрээ зөвхөн ажил хийж байгаа дүр эсгэж хэдэн төгрөг яаж авах вэ гэсэн байдалтай хандаж байна. Өвчнөөр бизнeс хийхээ зогсоо. Арай дэндлээ.
    2021 оны 01 сарын 20 | Хариулах
  • иргэн (64.119.24.80)
    Маш үнэн хэллээ.Бүтэн жилийн турш ярьчихаад ыэлтгэлээ муу хангасан Сарангэрэлд бас хамаатай Үнэн хариуцлагагүй байнаа .үүнийхээ төлөө УОК,НОК огцрох хэрэгтэй
    2021 оны 01 сарын 20 | Хариулах
  • Иргэн (66.181.161.119)
    Энэ хөл хорио нэрээр иргэдийн эрхийг зөрчихөө боль.
    2021 оны 01 сарын 20 | Хариулах
  • Хишгээ (66.181.180.146)
    МАш зөв
    2021 оны 01 сарын 20 | Хариулах
iШинэ мэдээ
9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв 9 цаг 42 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ 10 цаг 59 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой 11 цаг 9 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ 13 цаг 5 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ 17 цаг 2 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан 17 цаг 8 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ 17 цаг 14 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав 17 цаг 22 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? 17 цаг 32 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ 17 цаг 51 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв 18 цаг 3 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа 18 цаг 6 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ 18 цаг 11 мин Орон сууцны үнэ өсжээ 18 цаг 15 мин Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт III байрт шалгарлаа 18 цаг 19 мин Хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх танилцуулгаа ТБХ-нд хүргүүлэхээр тогтлоо 18 цаг 41 мин Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь 18 цаг 48 мин Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна 18 цаг 55 мин Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг Гаалийн албан татвараас чөлөөлнө 19 цаг 0 мин “Эль-Ниньо”-гийн нөлөөгөөр какаоны үнэ тасралтгүй өсжээ 19 цаг 6 мин
iИх уншсан
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top