x

Дархлаажуулалтын нэгжүүдийн хүйтэн хэлхээний хүчин чадал, хүрэлцээ хангамж зэргийг шалгаж байна

МХЕГ-ын Шуурхай штабаас өчигдөр нийслэл болон орон нутгийн Мэргэжлийн хяналтын газар, хэлтсийн дарга, эрүүл ахуй, халдвар хамгааллын болон эм, биобэлдмэлийн хяналтын улсын байцаагчидтай цахимаар хуралдаж үүрэг чиглэл өглөө.

УОК-ын даргын 2021 оны нэгдүгээр сарын 11-ний өдрийн "Ковид-19-ын эсрэг вакцинаар дархлаажуулах тухай" 05 дугаар тушаалаар Монгол Улс Ковид-19-ийн эсрэг вакциныг нэвтрүүлэх бүх үе шатанд Мэргэжлийн хяналтын байгууллага хяналт тавин ажиллахаар болсон. Үүнтэй холбогдуулан МХЕГ-аас түр заавар баталсан бөгөөд хяналт шалгалтыг дараах 4 үе шаттайгаар хэрэгжүүлнэ.

  1. Дархлаажуулалтын бэлтгэл ажлыг хангуулах хяналт

  2. Вакциныг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хяналт

  3. Вакцинжуулах үйл ажиллагаанд тавих хяналт

  4. Дархлаажуулалтын дараах хамралтын үнэлгээг хийх

Ковид-19-ийн эсрэг хэд хэдэн төрлийн вакциныг дэлхийн улс орнууд гарган авч, хэрэглэж эхлээд байгаа бөгөөд үйлдвэрлэгчээсээ хамааран хадгалалт, тээвэрлэлтийн горим өөр өөр байна. Вакцинжуулалтын бэлтгэл ажлыг хангуулах зорилгоор энэ сард багтаан улсын хэмжээнд хийгдэж буй хяналт шалгалтаар дархлаажуулалтын нэгжүүдийн хүйтэн хэлхээний хүчин чадал, хүрэлцээ хангамж, хүний нөөц, сургаж бэлтгэгдсэн байдал зэргийг шалгаж бэлтгэл байдлыг хангуулахад дэмжлэг үзүүлэх юм.

Манай улсын хувьд Ковид-19-ийн эсрэг дархлаажуулалтын үйл ажиллагаанд хяналт тавихтай холбоотойгоор улсын байцаагчдыг сургах, мэргэжил арга зүйгээр хангах ажлыг төлөвлөн хэрэгжүүлж эхлээд байна.

Түүнчлэн орон нутагт коронавируст халдварын өвчлөлийн голомт хумигдаж, халдваргүй бүс болж байгаа хэдий ч иргэд зориулалтын бус замаар орон нутаг руу нууцаар зорчих, мөн уул уурхайн ажилчдын шилжилт хөдөлгөөн хийгдэж байгаатай холбоотойгоор бэлэн байдлаа  хангах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг үүрэг болголоо.

Эх сурвалж: МХЕГ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв 9 цаг 42 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ 10 цаг 59 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой 11 цаг 9 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ 13 цаг 5 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ 17 цаг 2 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан 17 цаг 8 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ 17 цаг 14 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав 17 цаг 21 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? 17 цаг 31 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ 17 цаг 51 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв 18 цаг 2 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа 18 цаг 6 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ 18 цаг 10 мин Орон сууцны үнэ өсжээ 18 цаг 15 мин Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт III байрт шалгарлаа 18 цаг 18 мин Хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх танилцуулгаа ТБХ-нд хүргүүлэхээр тогтлоо 18 цаг 41 мин Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь 18 цаг 48 мин Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна 18 цаг 55 мин Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг Гаалийн албан татвараас чөлөөлнө 18 цаг 59 мин “Эль-Ниньо”-гийн нөлөөгөөр какаоны үнэ тасралтгүй өсжээ 19 цаг 5 мин
iИх уншсан
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top