x

Ховд аймагт зорчсон 2 иргэнээс коронавирус илэрч, хамт зорчсон хүмүүстэй нь нийслэл рүү зөөвөрлөхөөр болов

УОК-оос гаргасан шийдвэрийн дагуу Улаанбаатар хотод хөл хоригдоод байгаа орон нутгийн иргэдийг харьяа аймгууд руу нэг удаагийн татан авалт хийхээр шийдвэрлэсний дагуу орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг нээгээд байгаа билээ.   

Өчигдөр буюу 2021.01.26-нд Ховд аймаг руу зорчсон 206 иргэнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад хоёр иргэний хариу эерэг гарсан тухай өчигдөр мэдээлэгдсэн билээ. Уг хоёр иргэнээс авсан PCR шинжилгээний хариу эерэг гарч, коронавирусийн халдвар авсан нь батлагдсан тухай Аймгийн онцгой комиссоос дөнгөж сая мэдээллээ.

АОК хуралдаж, ЭМЯ-тай зөвшилцсөний эцэст халдвар авсан хоёр иргэнийг ойрын хавьтал буюу автобусанд хамт зорчсон 38 иргэний хамт өнөөдөр /өглөөний 08.00 цагт/ нийслэл рүү онгоцоор зөөвөрлөхөөр шийдвэрлэсэн байна. Мөн "Халдвар авсан иргэд болон хамт зорчсон ойрын хавьтлын хүмүүсийг аймаг руу нэвтрүүлээгүй, аймгаас гадна тусгаарласан учраас Ховд аймаг ногоон бүс хэвээрээ байгаа" хэмээн мэдэгдлээ.

Халдвар батлагдсан хоёр иргэний хувьд орон нутаг руу зорчиж байгаа бусад иргэдийн адил PCR  шинжилгээ өгч бүртгүүлсэн авч, тэдний явсан маршрутыг шалгахад шинжилгээ өгсний дараа буюу 23, 24-ний өдөр Аянчин зочид буудал, Хархорин захаар явсан. Сонгинохайрхан дүүргийн 15-р хороонд нийтийн байранд оршин суудаг тул ямар нөхцөлд халдвар авсныг тодорхойлох боломжгүй байна гэв.   

Халдвар авсан хоёр иргэний биеийн байдал хэвийн байгаа боловч хамт зорчсон 74 настай эмэгтэйн бие тааруу, суурь өвчлөлтэй, эмчилгээ авах шаардлагатай байгаа аж.Тэднийг Улаанбаатарт ирсний дараа халдвартай хоёр иргэнийг ХӨСҮТ-д шилжүүлж, хамт зорчсон ойрын хавьтлын 38 хүнийг тусгаарлах байруудад шилжүүлэн ажиглалтад байлгах юм байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв 9 цаг 27 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ 10 цаг 44 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой 10 цаг 54 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ 12 цаг 50 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ 16 цаг 47 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан 16 цаг 53 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ 16 цаг 59 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав 17 цаг 7 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? 17 цаг 17 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ 17 цаг 36 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв 17 цаг 48 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа 17 цаг 51 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ 17 цаг 56 мин Орон сууцны үнэ өсжээ 18 цаг 0 мин Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт III байрт шалгарлаа 18 цаг 4 мин Хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх танилцуулгаа ТБХ-нд хүргүүлэхээр тогтлоо 18 цаг 26 мин Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь 18 цаг 33 мин Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна 18 цаг 40 мин Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг Гаалийн албан татвараас чөлөөлнө 18 цаг 45 мин “Эль-Ниньо”-гийн нөлөөгөөр какаоны үнэ тасралтгүй өсжээ 18 цаг 51 мин
iИх уншсан
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top