x

Дархан-Улаанбаатар чиглэлийн хөдөлгөөнийг хязгаарлалаа

Дархан-Уул аймгийн Онцгой комиссын шийдвэрээр энэ сарын 18-наас эхлэн Улаанбаатар хотод ирээд хөл хорионд орсон иргэдээ татан авах ажлыг эхлүүлсэн. Дархан руу явах 1100 гаруй иргэн АОК-т бүртгүүлснээс 1-р сарын 27-ны байдлаар аймгийн харьяат болон түр оршин суугч 900 орчим иргэнийг татан авчээ.

Үүнд, оюутнууд, эрүүл мэндийн шалтгаантай иргэд, хувийн шалтгаанаар яваад ирсэн иргэд байна.

Иргэдийн 24 цагийн хугацаатай PCR шинжилгээг нэг бүрчлэн шалгаж аймаг руу нэвтрүүлсэн юм. Мөн иргэдийн 20 орчим хувь түргэвчилсэн тандалтын шинжилгээ авчээ.

Хотоос ирсэн иргэд 14 хоног гэрийн тусгаарлалтад байх бөгөөд тусгаарлалтын 5, 14 дэх хоногт PCR шинжилгээ авч байна. Одоо энэ сарын 20, 21-нд ирсэн иргэдийн PCR шинжилгээнд хамрагдах хугацаа болж байна. Гэтэл бүртгүүлсэн хаяган дээрээ байхгүй, гар утсаа салгах зэргээр хүндрэл үүсгэж байна. Тиймээс Улаанбаатараас ирсэн хүмүүс Аймгийн онцгой комисс руу утсаар холбогдохыг Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал санууллаа.

Мөн 1-р сарын 27-ны оройноос эхлэн 2-р сарны 1-нийг хүртэл УБ-Дарханы чиглэлд хүнс, эм ханган нийлүүлэлт, эрүүл мэнд болон буяны ажлаас бусад шалтгаанаар зорчих хөдөлгөөнийг хязгаарлалаа. Зөвшөөрөгдсөн салбарын тээврийн хэрэгслүүд Аймгийн онцгой комиссын Шуурхай штабын зөвшөөрлөөр явна.

Хүнс тээврийн жолооч нар Улаанбаатар хотоос гарахдаа PCR шинжилгээ өгнө. Мөн ирээд төлбөртэйгээр түргэвчилсэн шинжилгээ өгч, долоо хоног тусгаарлалтад байна гэж Аймгийн онцгой комиссоос мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв 9 цаг 27 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ 10 цаг 44 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой 10 цаг 54 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ 12 цаг 50 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ 16 цаг 47 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан 16 цаг 53 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ 16 цаг 59 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав 17 цаг 7 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? 17 цаг 17 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ 17 цаг 36 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв 17 цаг 48 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа 17 цаг 51 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ 17 цаг 56 мин Орон сууцны үнэ өсжээ 18 цаг 0 мин Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт III байрт шалгарлаа 18 цаг 4 мин Хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх танилцуулгаа ТБХ-нд хүргүүлэхээр тогтлоо 18 цаг 26 мин Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь 18 цаг 33 мин Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна 18 цаг 40 мин Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг Гаалийн албан татвараас чөлөөлнө 18 цаг 45 мин “Эль-Ниньо”-гийн нөлөөгөөр какаоны үнэ тасралтгүй өсжээ 18 цаг 51 мин
iИх уншсан
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top