x

Бүх ВАКЦИН ХОРТОЙ гэх мэдээлэл ХУДАЛ

Уг постод “Засаг төр нь хээл хахуульд идэгдсэн өнөөгийн энэ цөвүүн цагт хийгдэж буй бүх вакцин хортой. Хүүхдүүдэд тарьдаг товлолт вакцин хүртэл мөнгөн усны хольцтой байгааг гадаадын мэргэжилтнүүд тогтоосон. Энэ нь хүнийг дүйнгэдүү, бусдын эрхшээлд автамхай, ноомой болгох үйлчилгээтэй. Зарим вакцин үргүй, амьдрах чадваргүй болгох нөлөөтэй гэсэн.

Миний бие өнгөрсөн жил Сочи руу аялж, Надежда Семёновна гуайн сургалтанд хамрагдаж байсан бөгөөд 85 настай тэр гайхамшигт эмэгтэйн амнаас “Вакцин нь хүүхэд залуусыг сармагчин шиг болгох үйлчилгээтэй. Вакцин хэрэггүй. Хүн төрөлхтөн вакцингүйгээр амьдарч чадна” гэж хэлсэн юм.

Ний нуугүй хэлэхэд, Анагаахын сургуульд сурч байхад бидэнд вакцин чухам ямар найрлагатайг зааж байгаагүй. Төдөн сартайд ийм вакцин хийлгэх ёстой гэж тоть шиг цээжлүүлж байсан. Монголчууд өөрсдөө вакцинаа үйлдвэрлэдэггүй. Олигтой таньдаг химич нараас зарим нь гадаадад гарчихсан, зарим нь архинд орчихсон байгааг л ажиглаж байна. Бидний хүүхдүүдэд тарьдаг вакцины найрлагад чухам ямар бодис байгааг бид түй ч мэдэхгүй шүү! Вакцины улмаас учирсан хор хохирлыг эмнэлгийн байгууллага хариуцдаггүй.

Америкийн баячуудын хорооллын 17,000 хүүхэд вакцин тариулалгүй, эрүүл саруул өсч байна.

ХҮҮХДҮҮДЭЭ ВАКЦИНААС ХАМГААЛАГТУН!

Эмчдээ “Манай хүүхэд вакцины харшилтай болсон, реакц өгсөн тул дахиж тариулахгүй” гэж хэлээд вакцинаас албан ёсоор чөлөөлөгдөж болно. Зөрөөд байвал “Хүүхэд алчихвал чи амийг нь төлж чадах юм уу?” гэж уурла” хэмээн бичжээ.

Энэхүү постод дурдсан зарим ноцтой мэдээллийг бид нягталсныг хүргэхийн өмнө иргэд эрүүл мэнд, амь настай холбоотой энэ мэт мэдээллийг зайлшгүй нягталж байхыг анхааруулж байна. Учир нь энэ мэт баталгаагүй мэдээлэл нь олон хүнд хүрэх тусмаа хор уршиг их дагуулах аюултайг сануулъя.

“Засаг төр нь хээл хахуульд идэгдсэн өнөөгийн энэ цөвүүн цагт хийгдэж буй бүх вакцин хортой. Хүүхдүүдэд тарьдаг товлолт вакцин хүртэл мөнгөн усны хольцтой байгааг гадаадын мэргэжилтнүүд тогтоосон. Энэ нь хүнийг дүйнгэдүү, бусдын эрхшээлд автамхай, ноомой болгох үйлчилгээтэй. Зарим вакцин үргүй, амьдрах чадваргүй болгох нөлөөтэй гэсэн”.

Factcheck: Мөнгөн ус бол дэлхийн царцдас, агаар, хөрс, усанд байдаг химийн элемент. Дэлхий үүссэнээс хойш галт уулын дэлбэрэлт, чулуулгийн өгөршил, нүүрс шатаах зэргээс хүрээлэн буй орчинд мөнгөн ус татагдаж байдаг аж. Харин үүнийг нь байгаль дээрх зарим төрлийн бактериуд мөнгөн усыг метил мөнгөн ус болгон хувиргадаг байна. Энэ нь загас, амьтан зэргээр дамжин хүний ​​хоол тэжээлийн сүлжээнд нэвтрэх бөгөөд их хэмжээгээр биед орж ирвэл хортой нөлөө үзүүлдэг аж.Харин Тимеросал нь мөнгөн усны өөр хэлбэр болох этилмеркуриг агуулдаг. Этилмеркури болон метилмеркури хүний биед ороод өөр өөр аргаар задардаг болохыг харьцуулсан судалгаагаар тогтоосон байдаг. Өөрөөр хэлбэл, этилийн мөнгөн ус метилийн мөнгө уснаас илүү хурдан задардаг байна. Тиймээс томуугийн вакцины найрлагад багтдаг этилмеркури нь байгаль дээрх мөнгөн усны төрөл болох метилмеркуригээс ялгаатай бөгөөд хүний биед хөр нөлөөгүй аж. Яг л метилийн спирт болон этилийн спирттэй шиг хоёр өөр зүйл болохыг ойлгох хэрэгтэйг мэргэжилтнүүд тайлбарладаг.АНУ-ын Хүнс болон эмийн захиргаа(FDA)-ны шийдвэрээр бага насны хүүхдүүдийн ердийн вакцины найрлагаас тимерозыг хассан ба2001 оноос хойш ашиглаагүй байна. Одоогоор зөвхөн томуугийн  эсрэг вакцинд мөөгөнцөр болон бусад хор хөнөөлтэй бичил биет үржихээс сэргийлэх зорилгоор энэхүү бодисыг ашиглаж байгаа аж. АНУ-ын Вакцины гаж нөлөөний талаар мэдээлэх систем(VAERS)-д ирсэн гомдлын 80% нь вакцин аутизмд нөлөөлж байгаа тухай байжээ. Харин энэ талаар хийсэн томоохон 20 судалгаагаар вакцин аутизмтай холбоотой тухай нэг ч нотолгоо олдоогүй байна.Харин вакцин аутизмтай хамааралтай гэсэн нэгэн судалгааг 1998 онд Lancent сэтгүүлд нийтэлж байсан ч уг судалгааг хуурамч болохыг тогтоож, нийтлэлээ эргүүлэн татаж байсан түүхтэй аж. Өөрөөр хэлбэл, вакцин нь аюулгүй бөгөөд тарьсан газар хөндүүрлэх, бага зэрэг халуурах зэрэг хөнгөн, түр зуурын урвал үзүүлдэг. Маш ховор тохиолдолд ноцтой урвал илэрч болох ба ийм тохиолдлыг нэн даруй судлан шинжилдэг байна.

“Надежда Семёновна гуайн сургалтанд хамрагдаж байсан бөгөөд 85 настай тэр гайхамшигт эмэгтэйн амнаас “Вакцин нь хүүхэд залуусыг сармагчин шиг болгох үйлчилгээтэй. Вакцин хэрэггүй. Хүн төрөлхтөн вакцингүйгээр амьдарч чадна” гэж хэлсэн юм”.

Factcheck: Надежда Алексеевна Семенова нь ОХУ-ын Байгалийн шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүн, биологийн шинжлэх ухааны доктор, профессор бөгөөд тус улсын Эрүүл мэндийн сургуулийн захирлаар ажилладаг байна. Харин түүний нэр багтсан, вакцинтай холбоотой судалгаа одоогоор байхгүй байна. Тиймээс энэ нь баттай эх сурвалж болохгүй юм.Хүн төрөлхтөн вакцингүйгээр амьдарч чадах эсэх тухайд COVID-19-ийн цар тахал хамгийн сүүлийн жишээ болон түүхэнд бичигдэж байна. Өнөөдөр энэхүү өвчнөөр дэлхийн 100.1 сая хүн өвчилж, 2.17 сая хүн амиа алдаад буй. ДЭМБ-ын статистикаар хүний амь насанд халтай 20 гаруй төрлийн халдварт өвчнөөс жил бүр доод тал нь 2-3 сая хүний амийг вакцины тусламжтайгаар аварч, илүү удаан, эрүүл амьдрах боломжийг олгож байна.

“Америкийн баячуудын хорооллын 17,000 хүүхэд вакцин тариулалгүй, эрүүл саруул өсч байна”.

Factcheck: Хэрэв хүн амын дархлалыг зохих түвшинд хүргэж чадахгүй бол вакцинаар сэргийлэх боломжтой халдварт өвчнүүд дахин сэргэх аюултай. Вакцин тариулснаас үүдэх эрсдэл нь тухайн өвчнөөр өвдсөнөөс хамаагүй бага байдаг. Тухайлбал, халдварт саагийн вирус нь саажилт үүсгэнэ, улаанбурхан өвчнөөр сохрох ч аюултай.Цар тахлын улмаас дархлаажуулалтын үйлчилгээ үзүүлэхэд хүндрэлтэй 68 улс байгааг ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сан мэдээлсэн бөгөөд үүнээс болж нэг хүртэлх насны 80 орчим сая хүүхэд өвчлөх эрсдэлтэй байгааг мэдээлжээ. Монгол Улс л гэхэд 2014 онд Улаанбурхан өвчин бүрэн устсан орон хэмээн зарлаж байв. Гэвч 2016 онд Улаанбурхан өвчний дэгдэлд гарч, 0-5 насны 59 хүүхэд энэ өвчнөөр эндсэн юм. Улмаар  Засгийн газар дархлаажуулалтыг нэн яаралтай авч хэрэгжүүлсний үр дүнд өвчлөлийг цааш улам дэгдэхээс урьдчилан сэргийлж чадсан.

Эх сурвалж: FACTCHECK.MN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв 9 цаг 27 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ 10 цаг 44 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой 10 цаг 54 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ 12 цаг 50 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ 16 цаг 47 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан 16 цаг 53 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ 16 цаг 59 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав 17 цаг 6 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? 17 цаг 17 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ 17 цаг 36 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв 17 цаг 47 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа 17 цаг 51 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ 17 цаг 55 мин Орон сууцны үнэ өсжээ 18 цаг 0 мин Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт III байрт шалгарлаа 18 цаг 4 мин Хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх танилцуулгаа ТБХ-нд хүргүүлэхээр тогтлоо 18 цаг 26 мин Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь 18 цаг 33 мин Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна 18 цаг 40 мин Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг Гаалийн албан татвараас чөлөөлнө 18 цаг 45 мин “Эль-Ниньо”-гийн нөлөөгөөр какаоны үнэ тасралтгүй өсжээ 18 цаг 51 мин
iИх уншсан
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top