x

Д.Сумъяабазар: Замбараагүй, төлөвлөлтгүй, стандартгүй байдал Улаанбаатарт байх ёсгүй

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар өнөөдөр Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн удирдлагуудтай уулзалт хийлээ.

Уулзалтаар дээрх гурван дүүргийн Засаг дарга нар 2021-2024 онд зохион байгуулж хэрэгжүүлэх ажлуудынхаа талаар танилцуулга хийв. Мөн энэ онд хэрэгжүүлэх онцлох ажлууд, хүрэх үр дүнгийн талаар танилцуулсан юм.

Энэ үеэр Засаг дарга Д.Сумъяабазар "Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулиудыгУИХ-аар удахгүй хэлэлцэн батлуулна. Мөн энэ онд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг баталсан. Эдгээр хуулийн х үрээнд нийслэл хот төсөв санхүүгийн гарцаа тэлж, бие даасан чадамжтай болох давуу талтай. Мөн 2022 оны нэгдүгээр сараас концессоор буюу төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хөгжлийн том төслүүдийг нийслэлд хэрэгжүүлэх эрх зүйн боломж нээгдэнэ" гэдгийг онцоллоо. Тиймээс нийслэл, дүүргийн удирдлагууд харилцан уялдаа холбоотой ажиллан, хөгжлийн томоохон төслүүдээ төлөвлөхийг үүрэг болгов.

Тэрээр “Хот бол бизнес, эдийн засгийн төв байх ёстой. Тиймээс төлөвлөлтөд онцгой анхаарч, замбараагүй, төлөвлөлтгүй, стандартгүй байдал Улаанбаатарт байх ёсгүй” хэмээв.  

Мөн нийслэлийн захиргааны байгууллагуудын албан хаагчид бүх түвшиндээ ёс зүй, хариуцлагатай байж, албан үүрэгтээ хариуцлагатай хандахыг тэрбээр анхааруулав. Тэр дундаа төрийн дунд шатны албан хаагчдын хандлага, ёс зүйд шаардлага тавьж, иргэдэд үйлчлэх үүргээ   сахиж ажиллах ёстойг сануулав. 

Дүүргүүдийн хөгжлийг зөвхөн өөрсдийнх нь нөөц бололцоонд тулгуурлалгүйгээр нийслэлээс онцгойлон анхаарч, дэмжиж ажиллахаа хотын дарга хэлсэн юм. 

Засаг дарга Д.Сумъяабазар Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн удирдлагуудтай мөн үргэлжлүүлэн уулзалт хийх юм.   

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв 9 цаг 28 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ 10 цаг 45 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой 10 цаг 55 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ 12 цаг 51 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ 16 цаг 47 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан 16 цаг 54 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ 17 цаг 0 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав 17 цаг 7 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? 17 цаг 17 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ 17 цаг 37 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв 17 цаг 48 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа 17 цаг 52 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ 17 цаг 56 мин Орон сууцны үнэ өсжээ 18 цаг 1 мин Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт III байрт шалгарлаа 18 цаг 4 мин Хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх танилцуулгаа ТБХ-нд хүргүүлэхээр тогтлоо 18 цаг 27 мин Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь 18 цаг 34 мин Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна 18 цаг 40 мин Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг Гаалийн албан татвараас чөлөөлнө 18 цаг 45 мин “Эль-Ниньо”-гийн нөлөөгөөр какаоны үнэ тасралтгүй өсжээ 18 цаг 51 мин
iИх уншсан
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top