x

Л.Энх-Амгалан: Сэтгэл эмзэглүүлэм ноцтой хэрэг гарсанд ард иргэдээсээ хүлцэл өчье

Сэлэнгэ аймагт гурван багш нийлж ЕБС-ийн хоёр сурагч охиныг хүчирхийлсэн хэргээр саатуулагджээ

Сэлэнгэ аймгийн Зүүнхараа суманд ЕБС-ийн гурван багш нийлж хоёр сурагч охиныг хүчирхийлсэн гэх мэдээлэл гараад байна.

Энэ хэргийн талаар БШУС Л.Энх-Амгалангаас мэдсэн эсэх талаар тодруусан байна.

Тэрээр хэлэхдээ "Би энэ талаар мэдээлэл авсан. Ийм хэрэг гарсан байна. Нэгдүгээр сарын 25-ны шөнө болсон юм шиг байна. Ийм сэтгэл эмзэглүүлэм хэрэг гарсанд нийт ард иргэдээсээ, багш сурган хүмүүжүүлэгч нарынхаа өмнөөс хүлцэл өчье. Сэлэнгэ аймгийн Мандал сумын хоёр сургуулийн гурван багш нийлж архидан согтуураад 12-р ангийн хоёр сурагчтай хууль бус харицсан байж магадгүй гээд цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа юм байна. 

Миний зүгээс хэлэх зүйл бол өмнөх Засгийн газар ёс суртахууны өндөр үнэлэмжийг монголын төрд тогтоосон. Цаашдаа монголын төрд зүтгэж байгаа 200 мянган алба хаагч нар ёс суртахуун, сахилга хариуцлагын асуудлыг дор дороо хүлээдэг байх шаардлагатай. Боловсрол, ШУ-ны салбарынхаа нийт ажилчдын сахилга хариуцлага, ёс суртахууныг сайжруулах нь миний эхний ажил юм байна гэж харж байна" гэлээ. 

Хэрийг тодрруулбал, 10 орчим хоногийн өмнө тус аймгийн Мандал сумын 2-р сургуулийн Англи хэлний багш М, 4-р сургуулийн Биеийн тамирын багш Т, 3-р сургуулийн сургуулийн Газар зүйн багш А нар нийлж Сэлэнгэ аймгийн Мандал сумын ЕБС-ийн 9-р ангийн сурагч, Баянгол сумын ЕБС-ийн сурагч охидыг нийлж хүчирхийлсэн хэргээр саатуулагдаад байгаа юм байна. 

Багш нар архидан согтуурах үеэрээ сурагч охидыг Зүүнхараад байх Нарны-Өртөө гэх зочид буудалд дуудаж хүчиндсэн гэх мэдээлэл байгаа аж. Хэргийн талаар Зүүнхараагийн цагдаагийн байгууллагын нийтийн хэв журмын даргаас тодруулахад "Хэрэг шалгагдах ажиллагаа үргэлжилж байгаа, нэмэлт мээдээлэл өгөх боломжгүй" гэсэн байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • Л .Сарангэрэл (192.82.72.194)
    Энэ муусайн сэжгийн багш нэртэй балиар юмнуудын нэрийг нууцлах ямар хэрэгтэй юм бэ.Ууж иддэг улаан хоолой ,унжиж явдаг хоолойнуудынхаа аргыг олж явж чаддаггүй юмнуудыг тайган болговол таарна.
    2021 оны 02 сарын 07 | Хариулах
  • Зочин (66.181.161.95)
    Нөгөө сайд нь бас хуулийн цоорхой ашиглах гэж байна тэр охидууд нь 9р анги гэсэн шүү яагаад 12р анги гээд байгаан
    2021 оны 02 сарын 03 | Хариулах
  • Зочин (66.181.161.75)
    Багш гэхээр өөрсдийгөө бүх юмны багш гээд бодчихдог юм байх даа малнууд хуц ухна шиг л байх юмдаа
    2021 оны 02 сарын 03 | Хариулах
  • Monhoo (202.126.88.170)
    Shono oroi duudahadn ochij l baidag ter tusmaa buudald
    2021 оны 02 сарын 03 | Хариулах
    • Harin thh sogtuu hun budalaas duudaj bhad ni buudal orood l uhamsartai ohid bol yag orj haragdaach
      2021 оны 02 сарын 03
  • Nice (122.201.31.61)
    Nuguuduul n um uztsen garuud bsan daa haha huhuj ene ter haha
    2021 оны 02 сарын 03 | Хариулах
    • Wtf
      2021 оны 02 сарын 03
iШинэ мэдээ
9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв 9 цаг 15 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ 10 цаг 32 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой 10 цаг 42 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ 12 цаг 38 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ 16 цаг 35 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан 16 цаг 41 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ 16 цаг 47 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав 16 цаг 54 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? 17 цаг 4 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ 17 цаг 24 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв 17 цаг 35 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа 17 цаг 39 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ 17 цаг 43 мин Орон сууцны үнэ өсжээ 17 цаг 48 мин Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт III байрт шалгарлаа 17 цаг 51 мин Хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх танилцуулгаа ТБХ-нд хүргүүлэхээр тогтлоо 18 цаг 14 мин Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь 18 цаг 21 мин Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна 18 цаг 28 мин Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг Гаалийн албан татвараас чөлөөлнө 18 цаг 32 мин “Эль-Ниньо”-гийн нөлөөгөөр какаоны үнэ тасралтгүй өсжээ 18 цаг 38 мин
iИх уншсан
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top