x

Сар шинийн бөхийн барилдааныг Говь-Алтай аймагт зохион байгуулахаар боллоо

МҮБХ-ноос Цагаан сарын баярт зориулсан хүчит бөхийн барилдааныг Улаанбаатар хотноо халдвар, хамгааллын дэглэмийг сахин үзэгчгүй зохион байгуулах хүсэлт гаргасан ч УОК-ын зүгээс боломжгүй хэмээн мэдэгдээд байсан билээ. Учир нь Нийслэлд Хоёрдугаар сарын 11-23-ныг хүртэл 12 хоногийн хатуу хөл хорио тогтоохоор болсон. 

Тэгвэл өнөөдөр МҮБХ-ноос Цагаан сарын бөхийн барилдааныг эрүүл бүс буюу орон нутагт /Говь-Алтай аймаг/ үзэгчгүйгээр зохион байгуулах санал гаргасан юм. 

МҮБХ-ны тэргүүний үүрэг гүйцэтгэгч Ц.Магалжав Нийслэлийн засаг дарга, Нийслэлийн онцгой комиссын дарга Д.Сумъяабазараас сар шинийн бөхийн барилдаанд оролцох 128 бөх болон жаяг дэгийн баг, телевизийн ажилтнуудыг Улаанбаатар хотоос гаргах зөвшөөрлийг хүссэн юм. 

Гаргасан хүсэлтэд, "НОК-оос МҮБХ-нд сар шинийн барилдаанд цахимаар барилдахаар бүртгүүлсэн 128 бөх, орон нутагт очиж ажиллах жаяг дэг, шууд дамжуулах ТВ-ийн ажилтан болох нийт 140 хүний шинжилгээг 2021 оны 02-р сарын 10-ны өдөр Монгол бөхийн өргөөнд авах, 2021 оны 02-р сарын 11-ний өдөр Улаанбаатар хотоос гарч нисэх онгоцны буудлаас Говь-Алтай аймаг руу нисэх хөдөлгөөн, мөн өдрийн орой ирэх хөдөлгөөнийг цар тахлын үеийн дүрэм журмын дагуу шийдвэрлэж өгөхийг хүсье.

Жич: Орон нутагт зохиогдох барилдааны бүх зардлыг МҮБХ бүрэн хариуцах бөгөөд нислэгийн 2 онгоцны захиалгыг өгсөн байгаа болно" гэсэн байв. 

НОК-ын дарга Д.Сумъяабазар хүсэлтийг хүлээн авч, зөвшөөрсөн байна. 

Ингэснээр XVII-р жарны Хаврын тэргүүн сарын сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдаан Говь-Алтай аймгаас бөхийн спортыг шимтэн үзэгчдийн мэлмийг баясгахаар болжээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Өө ямар дурак хүсэлт, мөн дурак шийдэл вэ! Одоо тэгээд наад бөхчүүдээ говь алтайд 14 хоног, улаанбаатарт 22 хоног тусгаарлах уу. (139.5.216.235)
    Мөнх
    2021 оны 02 сарын 05 | Хариулах
iШинэ мэдээ
9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв 9 цаг 14 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ 10 цаг 31 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой 10 цаг 41 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ 12 цаг 37 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ 16 цаг 34 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан 16 цаг 40 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ 16 цаг 46 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав 16 цаг 54 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? 17 цаг 4 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ 17 цаг 23 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв 17 цаг 35 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа 17 цаг 38 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ 17 цаг 43 мин Орон сууцны үнэ өсжээ 17 цаг 47 мин Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт III байрт шалгарлаа 17 цаг 51 мин Хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх танилцуулгаа ТБХ-нд хүргүүлэхээр тогтлоо 18 цаг 13 мин Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь 18 цаг 20 мин Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна 18 цаг 27 мин Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг Гаалийн албан татвараас чөлөөлнө 18 цаг 32 мин “Эль-Ниньо”-гийн нөлөөгөөр какаоны үнэ тасралтгүй өсжээ 18 цаг 38 мин
iИх уншсан
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top