x

Орон нутгийн иргэдийг энэ сарын 9-нийг дуустал хотоос гаргана

Нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабын Удирдлагын багийн гишүүн Э.Эрдэнэбаатар орон нутгийн иргэдийг нутаг буцаахтай холбоотой мэдээлэл өглөө.

Улаанбаатар хотод гацсан орон нутгийн иргэдийг сар шинийн баяраас өмнө нутаг буцаах ажлыг зохион байгуулахаар болсон. Энэ хүрээнд Хоёрдугаар сарын 5-наас эхлэн орон нутгийн хаягтай иргэдийг Улаанбаатараас гаргах ажлыг зохион байгуулж байна.

Орон нутаг руугаа буцах хүсэлтэй Улаанбаатар хотод байгаа иргэд аймгийнхаа Онцгой комиссын Шуурхай штабт хотоос гарах хүсэлтээ гаргах ёстой. Ингээд аймгийн Шуурхай штабаас Нийслэлийн онцгой комисс руу тухайн иргэдийн нэрийг ирүүлнэ. Нэр нь ирсэн иргэн PCR шинжилгээ өгсөн тохиолдолд шалган нэвтрүүлэх товчоогоор хотоос гарах юм. Ингэхдээ мөн хувийн унаагаараа гарч болно. 

Энэ сарын 9-ний өдрийг дуустал орон нутгийн  иргэдийг хүсэлтийнх нь дагуу нутаг буцаах ажлыг зохион байгуулна. НОК-ын Шуурхай штабын 11321731, 11324207 дугаарын утсаар иргэдэд мэдээлэл, зөвлөгөө өгч байна.

Дашрамд, Шадар сайд С.Амарсайхан “Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн үед зөвхөн онцгой обьёкт, төрийн зайлшгүй үйл ажиллагаа явуулах үйлдвэр үйлчилгээний байгууллагын ажилтан, албан хаагчид ажлын газрын үнэмлэх, зөвшөөрлөөр хөдөлгөөнд оролцоно. Давхар хяналт явна гэж ойлгох хэрэгтэй. Өмнө нь QR кодтой холбоотой олон асуудал гарч байсан.

Мөн энэ үеэр хөдөө орон нутгаас Улаанбаатар руу, Улаанбаатараас хөдөө орон нутаг руу зорчихгүй. Орон нутагт бол хатуу хөл хорио тогтоогоогүй ч зөвхөн Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх хэрэгтэй гэх Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлнэ" гэсэн билээ.

Иргэд хаана хандаж, ямар шинжилгээ, бичиг баримт бүрдүүлсэн байх талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв 9 цаг 16 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ 10 цаг 33 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой 10 цаг 43 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ 12 цаг 39 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ 16 цаг 35 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан 16 цаг 42 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ 16 цаг 48 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав 16 цаг 55 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? 17 цаг 5 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ 17 цаг 25 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв 17 цаг 36 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа 17 цаг 40 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ 17 цаг 44 мин Орон сууцны үнэ өсжээ 17 цаг 49 мин Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт III байрт шалгарлаа 17 цаг 52 мин Хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх танилцуулгаа ТБХ-нд хүргүүлэхээр тогтлоо 18 цаг 15 мин Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь 18 цаг 22 мин Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна 18 цаг 29 мин Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг Гаалийн албан татвараас чөлөөлнө 18 цаг 33 мин “Эль-Ниньо”-гийн нөлөөгөөр какаоны үнэ тасралтгүй өсжээ 18 цаг 39 мин
iИх уншсан
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top