x

Шахмал түлшнээс дээж авч шинжлэхийг даалгав

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр цахимаар боллоо.

Энэ удаагийн хуралдаанаар ирэх пүрэв гаригаас нийслэлд тогтоох хатуу хөл хорионы үеэр хэрэгжүүлэх арга хэмжээ, түүний бэлтгэл ажил болон цаг үеийн бусад асуудлыг хэлэлцсэн юм.

Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн “УОК, НОК-оос өгсөн чиглэлийн дагуу энэ сарын 11-нээс эхлэх хөл хориог зохион байгуулах ажилд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон харьяа газар, агентлагууд хариуцлагатай, идэвх санаачилгатай оролцох шаардлагатай.

Энэ 10 хоногт хатуу хөл хориог үр дүнтэй зохион байгуулж, цаашид дахин ийм арга хэмжээ авах нөхцөл үүсгэхгүй байх ёстой юм” гэлээ.

Хөл хорионы үеэр нийслэлийн 412 мянган өрхийг “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-нд хамруулахаар бэлтгэл ажлыг хангаж байна. Өнөөдрөөс төрийн албан хаагчид шинжилгээнд хамрагдаж байгаа юм. Харин шинжилгээнд хамрагдсан 70 мянган төрийн албан хаагчийн ар гэрийнхэн сар шинийн өдрүүдээр шинжилгээнд хамрагдах шаардлагагүй юм.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас орон сууцны агааржуулалтын хоолойгоор дамжин, халдвар эрсдэлээс сэргийлэх төлөвлөгөөний явцыг хуралдаанд оролцогчдод танилцууллаа.

Түүнчлэн бүх шатны эмнэлэг, эрүүл мэндийн байгууллага, хүүхэд, ахмад настны халамжийн төвд халдвар, хамгааллын дэглэм мөрдүүлж байгаа эсэхэд хийсэн хяналт, шалгалтын талаар мэдээллийг мэргэжлийн байгууллагууд өгсөн юм.

Мөн хуралдаанаар сайжруулсан түлшнээс тортог ихээр ялгарч, эвгүй үнэр ихээр ялгаруулж байна гэсэн иргэдийн гомдлыг хэлэлцэж, дээж авч шинжлэхийг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт даалгалаа.

Нийтийн эзэмшлийн гудамж талбайн цэвэрлэгээ, ариутгал халдваргүйтгэлийн ажил, шар усны үер, булаг болон хөрсний усны халиа, далан сувгийн цэвэрлэгээний ажлыг зохион байгуулах үүргийг Захирагчийн ажлын алба, Геодези усны барилга байгууламжийн газар, дүүргийн Засаг дарга нарт өгөв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв 9 цаг 3 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ 10 цаг 20 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой 10 цаг 30 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ 12 цаг 26 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ 16 цаг 23 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан 16 цаг 29 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ 16 цаг 35 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав 16 цаг 42 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? 16 цаг 52 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ 17 цаг 12 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв 17 цаг 23 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа 17 цаг 27 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ 17 цаг 31 мин Орон сууцны үнэ өсжээ 17 цаг 36 мин Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт III байрт шалгарлаа 17 цаг 40 мин Хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх танилцуулгаа ТБХ-нд хүргүүлэхээр тогтлоо 18 цаг 2 мин Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь 18 цаг 9 мин Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна 18 цаг 16 мин Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг Гаалийн албан татвараас чөлөөлнө 18 цаг 20 мин “Эль-Ниньо”-гийн нөлөөгөөр какаоны үнэ тасралтгүй өсжээ 18 цаг 26 мин
iИх уншсан
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top