x

Ц.Лхагвасүрэн: Хэнэггүй, хариуцлагагүй хандвал гурван сая хүн цар тахлын өмнө хүчин мөхөстөнө

Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн үеэр Улсын Онцгой комиссын Эрдэмтдийн зөвлөлийн гишүүн, академич Ц.Лхагвасүрэн "Хатуу хөл хорионы үед иргэн бүр хариуцлагатай байж, дэглэмийг ёсчлон баримтлах"-ыг уриаллаа.

Тэрээр "Бид цаг хугацааны хувьд том сорилтод тулж ирээд байна. Нэгдүгээрт, нийт хүн амын талаас илүү хувь нь амьдардаг нийслэл хотод голомтолсон халдвар нэлээд газар авч байна. Өдөр бүрийн статистик мэдээг сонсоход буурахгүй, динамик өсөх хандлагатай байгаа.

Хоёрдугаарт, вакцинжуулалтын асуудал яригдаж байгаа ч энэ нь тодорхой цаг хугацаа авна.

Вакцин ирчих л юм бол халдварын ард гарна гэсэн сэтгэл зүйтэй байж болохгүй. Дархлаажуулалт том арга хэмжээ. Гэхдээ үүнээс хамгийн чухал нь иргэдийн хариуцлага, оролцоо юм.

Гуравдугаарт, монгол түмний уламжлалт Сар шинийн баяр тохиох гэж байна. Уламжлалаа харвал баяраар хөл хөдөлгөөн ихсэж, золгохоос эхлээд халдвар тархах өндөр эрсдэл үүсдэг тул иргэд хариуцлагатай байхыг хүсэж байна. Халдварын тархалтын энэ цаг үеийг иргэн бүрийн оролцоотойгоор амжилттай даван туулна. 

Өнгөрсөн хөл хорионы үед бид иргэдээсээ өндөр хүлээлттэй байсан. Иргэд хөл хорионы дүрмээ ёсчлон биелүүлбэл тархалт хэдэн хувиар буурах тухай тооцоолж, итгэж хүлээж байсан боловч хүсэж байсан үр дүндээ төдийлөн хүрч чадаагүй.

Одоогоос 150 жилийн өмнө Европт тарваган тахал өвчний цар тахал дэгдэж, 200 орчим сая хүн нас барсан эмгэнэлт түүх бий. Монголчууд маань хэнэггүй байна. Европынхон тарваганаас ихэд эмээдэг. Гэтэл манай монголчууд тарвага агнаж, хотдоо авчирч наймаалдаг явдал гарсаар байдаг. 

Үүн шигээ хэнэггүй, хариуцлагагүй хандвал гурван сая хүнтэй ард түмэн цар тахлын өмнө мөхөстөнө. Хөл хорионы үед иргэдийн төлөө, өөрсдийнхөө төлөө, Монгол Улсынхаа тусгаар тогтнол, эдийн засгийн хүчтэй, чадавхтай байхын төлөө туйлын хариуцлагатай байхыг хүсэж байна. Хөл хорионы дэглэмийг ёсчлон сахиж чадвар тодорхой хугацааны дараа үр дүнг нь амьдрал дээр үзэх юм" гэлээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв 9 цаг 3 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ 10 цаг 20 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой 10 цаг 30 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ 12 цаг 26 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ 16 цаг 22 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан 16 цаг 29 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ 16 цаг 35 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав 16 цаг 42 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? 16 цаг 52 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ 17 цаг 12 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв 17 цаг 23 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа 17 цаг 27 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ 17 цаг 31 мин Орон сууцны үнэ өсжээ 17 цаг 36 мин Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт III байрт шалгарлаа 17 цаг 39 мин Хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх танилцуулгаа ТБХ-нд хүргүүлэхээр тогтлоо 18 цаг 2 мин Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь 18 цаг 9 мин Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна 18 цаг 16 мин Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг Гаалийн албан татвараас чөлөөлнө 18 цаг 20 мин “Эль-Ниньо”-гийн нөлөөгөөр какаоны үнэ тасралтгүй өсжээ 18 цаг 26 мин
iИх уншсан
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top